Дэлхий дээр байдаг гэдэгт итгэмгүй үлгэрийн мэт газрууд

Ихэнх хүмүүс зун амрахыг илүүд үздэг ч туршлагатай аялагчдын үзэж байгаагаар намар эсвэл хаврын улиралд аялах нь илүү хэмнэлттэй байдаг аж. Мэдээж манай оронд хүйтний улирал ирээд байгаа эдгээр өдрүүдэд халуун орноор аялахыг хүсэхгүй хэн байхав. Ингээд таны амралтыг үлгэрийн мэт мартагдашгүй сайхан өнгөрүүлэхэд туслах байгалийн үзэсгэлэнт газруудын талаар мэдээллийг танд хүргэе.

Дэлхий дээр байдаг гэдэгт итгэмгүй үлгэрийн мэт газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мадейрын арал, Португали

Мадейрын цаг агаарыг хэлж таахын аргагүй. Гэхдээ хот бүрт нь таныг гайхамшиг хүлээх болно. Жишээлбэл: Порто Монизед та галт уулын дэлбэрэлтээс үүссэн усан сан, эртний аквариумтай цайзыг харах боломжтой. Хэрвээ XVI зууны үеийн эртний Португаличуудын амьдралыг сонирхож байвал Сантануг зориорой.

Харин Фуншалд ирснээр та үзэсгэлэнтэй ой модоор зугаалж, сүлжмэл цанаар гулгах боломжтой. Хэрвээ өндөр газраар аялахыг хүсэж байвал Майдер, Пика Ривад очиж болох бөгөөд өөрөөр Европын хамгийн өндөр хадан цохионы нэг болох  Кабо-Жираод очоорой.

Мадейрын арал, Португали

2 "Хуучин Хонконг" Кавасаки, Япон

Энэ бол ретро сонирхогчдын хамгийн дуртай газрын нэг бөгөөд та "Anata No Warehouse"–т орсноор өөр ертөнц рүү хөл тавих болно. Энэ бол 1990 оноос өмнө оршин байсан дуулиант хотуудын нэг бөгөөд дотор нь казино, 90-ээд оны үеийн кафе, бүүдгэр хана, хуучин зарлал, тухайн үеийн хог хүртэл бий. Дизайнерууд аялагчдын тав тухтай байдлыг хангахын тулд уг байгууламжийг сэргээн засварласан байна.

"Хуучин Хонконг" Кавасаки, Япон

3 Фламинго арал, Аруба

Фламинго арал дээр эдгээр шувууд таны гар дээрээс шууд хооллох болно. Учир нь энэхүү үзэсгэлэнт шувуунууд Арубт амьдардаг бөгөөд тус газар нь Нидерландын засаглалд багтдаг аж. Гэхдээ Ренейсанс арал дээр фламинго шувуу илүү олон байдаг гэнэ.

9-р сард Арубад хамгийн дулаахан байдаг бөгөөд фламинго шувууд нүүдэллэхгүйгээр жилийн 3 улиралд энэ газраа амьдардаг аж.

Фламинго арал, Аруба

4 Аквитань дахь Пила элсэн манхан, Франц

Энэхүү аварга элсэн манхан 4000 жилийн настай бөгөөд Францын баруун урд талд байрлах Аркашоны ойролцоо очвол та элсэн цөлд байгаа мэдрэмжийг далайн эрэг дээр байгаа мэт мэдрэмжтэй хамт авах болно.

Пила элсэн манхан хэрхэн үүссэн бэ?

Олон сая жилийн өмнө салхи болон ус нь Пирений нуруунуудыг элс болгон хувиргаж байсан бөгөөд элс усны түрлэгээр ийнхүү бөөгнөрснөөр Пила элсэн манхан үүссэн байна.

Ингээд бага багаар 115м өндөртэй 3км урттай Европын хамгийн том элсэн манхны нэг болох Пила үүсжээ. Элсэн манхан дээр гарахыг хүсвэл салхигүй үеийг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь өглөө, эсвэл орой байсан нь зүгээр.

Аквитань дахь Пила элсэн манхан, Франц

5 "Богемын арал" Швейцар

Швейцарын Богем нь Чехийн Германтай хиллэдэг хил дээр оршдог бөгөөд энэ газрыг “Саксоны Швейцар” хэмээн нэрлэдэг байна. Энд та хадан ертөнцөд нэвтэрч, үзэсгэлэнт ой, тунгалаг усыг харж чадна. Хамгийн алдартай газрууд нь Ягаан дов, Диттерсбахерын орой, Правчицкийн хаалга, Долийн тээрэм, Камены голын хавцал, Биртниковын усан хүрхрээ гэх мэт газрууд юм. Хэрвээ та ойн үлгэрийн мэт байдлыг мэдрэхийг хүсвэл Эльбийн дагуу завиар зугаалаарай.

"Богемын арал" Швейцар

6 Гебекли-Тепе, Пупогийн толгод, Турк

1960 онд Стамбулаас 800 км-ийн зайтай орших Пупогийн уулыг олж нээсэн бөгөөд энэ явдлаас 34 жилийн дараа нэгэн малчин уулын оройгоос амьтны хэлбэртэй баримал олжээ. Ингээд хэсэг хугацааны дараа зэрлэг гахай, цоохор ирвэс, могой, үхэр, тогоруу зэргийн дүрсийг мөн олсон байна. Судалгаа хийсний үр дүнд энэ нь 15 мянга орчим жилийн настай эртний сүм болохыг тогтоожээ.

Археологийн олдворын мэргэжилтэн Клаус Шмидт хэлэхдээ: Энэ бол зөвхөн ямар нэгэн хээ угалз биш. Харин тухайн үеийн иргэдийн бидэнд илгээсэн илгээмж гэжээ. Гэхдээ олдвор хайх үйл ажиллагааг 2050 он хүртэл үргэлжлүүлэх учир олон нээлт биднийг хүлээж байгаа биз.

Гебекли-Тепе, Пупогийн толгод, Турк

7 "Том Будда", Лантау арал

Энэхүү газар та явган аялал хийж, унадаг дугуй унах боломжтой. Гэхдээ аялагчид нэн түрүүнд Нгонг-Пинг дахь 34 метрийн өндөртэй Буддагийн баримал дээр очдог гэнэ. Тус баримал нь хүн төрөлхтөн, байгаль дэлхий, шашин шүтлэгийг хоорондын эв найрамдлыг илэрхийлсэн бэлгэ тэмдэг аж. Түүнчлэн Буддагийн энэ баримал дотор сүм бий.

"Том Будда", Лантау арал

8 "Дахин төрөлтийн тогоо", Ирланд

Энэхүү баримлыг 1960-аад оны үед алдарт Жеймс Таррелл зохион бүтээсэн бөгөөд тогооны төв рүү хонгилоор дамжин орох боломжтой. Энэхүү тогоон дотор нарны гэрэл бүтэн өдрийн турш шууд тусдаг. Тиймээс хүмүүс харанхуй хонгилоор дамжиж гэрэлд хүрлээ хэмээн  “дахин төрөлтийн тогоо” гэж нэрлэжээ.

Энэхүү тогоо Ирландын Коркын Лисс-Ард эдлэн газарт байрладаг бөгөөд сүүлийн үед нэмэлтээр цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур зэргийг байгуулсан байна. Энд төрөл бүрийн баяр наадам, хурим, аялал, романтик болзоо гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

"Дахин төрөлтийн тогоо",  Ирланд

9 "Ханхүү, хар шулам болон лусын дагина", Тайланд

Аварга хар амьтны талаарх домгийг Тайландад хүн бүр мэднэ.

Хаан өөрийн хөвгүүдийг эрдэм сур хэмээн алс газар явуулжээ. Гэтэл тэдний нэг нь шидэт флейт буюу хэнийг ч унтуулах боломжтой урлагт суралцаж байгааг мэдсэн хаан Апхайд уурлаж түүнийг гэрээсээ хөөсөн байна. Ингээд нэгэн өдөр ханхүүг усан доорх хатан хаан, аварга эмэгтэй болох далайн шулам аваад явчихжээ. Ханхүүгийн сэтгэлийг татахын тулд тэрээр үзэсгэлэнтэй бүсгүй болж хувирсан бөгөөд тэд гайхалтай хурим хийж,  хүүтэй болсон гэдэг.

Гэвч тэрээр өөр нэгэн лусын дагинатай хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Ингээд ханхүү өөрийн флейт урлагаар усан доорх шулмыг унтуулсан боловч үлгэр төгссөнгүй. Тэрээр лусын дагиныг орхиж, дэлхийгээр аялан, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй гэрлэж хүүхэдтэй болсоор л байжээ.

"Ханхүү, хар шулам болон лусын дагина", Тайланд

10 Сарнайн сүм, Шираз, Иран

Насир оль-Мольк сүмийг сарнайн сүм хэмээн нэрлэдэг бөгөөд хана, тааз зэрэг нь бүхэлдээ сарнайн чимэглэлтэй байдаг. Учир нь Ширазед 300 орчим төрлийн сарнайг ургадаг байна. 

Сүмээр аялах хамгийн тохиромжтой үе нь нар мандаж байх үе бөгөөд энэ үед нарны гэрэл шалан дээрх хээ угалзыг тодоор харуулдаг байна.

Сарнайн сүм, Шираз, Иран

11 "Hallasan" унтарсан галт уул, Чежү арал

Энэхүү галт уул нь Өмнөд Солонгосын байгалийн дурсгалт газрын нэг бөгөөд та арлын аль ч хэсгээс галт уулыг харах боломжтой. Тус галт уул хамгийн сүүлд 1007 онд дэлбэрсэн бөгөөд одоо түүний тогоон дотор үзэсгэлэнтэй Пэннокт нуур бий болжээ. Борооны улиралд энэхүү нуурын гүн 100 м хүрнэ. Уулын эргэн тойронд байгалийн үзэсгэлэн бүрдсэн бөгөөд уулан дээр эртний Квамынса буддын сүм бий. Орой руу гарахад 6-10км-ийн 4 маршруттай.

"Hallasan" унтарсан галт уул, Чежү арал

12 Болонья, Итали

Болонья гэдэг нь Италиар сэтгэгдлийн дуран авай гэсэн утгатай үг юм. Үүнээс гадна Италид хэмжээгээрээ дэлхийд 5-д багтах Сан-Петронио сүм, Маццакорати буюу тоглоомон цэргийн музей, адларт дуучин Лучано Павароттигийн гэр-музей, “Ферарри” музей, төрөлтийн үйл явцыг харуулсан лааны тосон Палаццо Пожи хэмээх газрууд бий.

Болоньягийн бас нэгэн бахархал нь Николай Коперникийн суралцаж байсан их сургууль юм.

Болонья, Итали

13 Дарсны бортогон доторх зочид буудал, Нидерланд

Хэсэг бүлэг хүмүүс "Albada"-гийн дарсны үйлдвэрийн 12 ширхэг хоосон савыг авчирч, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан тохилог зочид буудлыг бүтээжээ.

Энэхүү "De Vrouwe van Stavoren" зочид буудалд франц дарс өгдөг бөгөөд байнгын зочид нь дарсны бортогонд амьдардаг байна. 

Дарсны бортогон доторх зочид буудал, Нидерланд

14 Херста цамхаг дахь усан сан, Калифорни, АНУ

Калифорни дахь үзэсгэлэнтэй энэхүү сүмийг өнгөрсөн зуунд хэвлэл мэдээллийн салбарын магнат Уильям Рэндольф Херст өөртөө зориулан барьжээ. Тэрээр хэд хэдэн номын сан, амьтны хүрээлэн, теннисний талбай, зочдын коттеж, Арабын морин уралдаан, дундад зууны үеийн загвартай үдэшлэгийн талбай гэх мэт олон газрыг хариуцдаг байсан аж.

Херста цамхаг дахь усан сан, Калифорни, АНУ

15 Мальт

Меллиед кино зураг авалтад зориулан 20 гаруй модон байшин барьжээ. Ингээд зураг авалт дууссаны дараа нутгийн оршин суугчид энэхүү газрыг ашиглан үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн болгосон байна.

Мальт

16 “Могой байшин”, Мексик

Шувуу хэлбэрт Кетцалькоатль могойг дүрсэлсэн байгаа нь.

“Могой байшин”, Мексик

17 Гайхамшгийн цэцэрлэгт хүрээлэн, Дубай

Дэлхийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн цөлд үүссэн гэхээр гайхалтай байгаа биз. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг АНУ, Европын шилдэг дизайнерууд бүтээсэн бөгөөд Эмиратад өмнө нь хэзээ ч ургаж байгаагүй ургамлыг харах боломжтой. Гайхамшгийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг 2-р сарын 14-нд хийж байсан гэнэ шүү. 

Гайхамшгийн цэцэрлэгт хүрээлэн, Дубай

18 Жакузи болон 5 өнгөтэй гол, Макарен, Колумб

Каньо-Кристалес гол бол байгалийн хамгийн шилдэг уран бүтээл юм. “Болор гол” нь замагны ачаар 5 төрлийн өнгөөр гэрэлтдэг байна. Үүнээс гадна энэхүү газрын байгалийн жакузи байдаг бөгөөд түүний гүн нь  2-3 метр хүрдэг аж.

Голын өвөрмөц байдал, шувуудын жиргээ, холоос харагдах Андами зэрэг нь энэхүү газрыг үлгэрийн мэт болгодог гэнэ. 

Жакузи болон 5 өнгөтэй гол, Макарен, Колумб

19 Үндэсний номын сан, Бразил

Рио-Де-Жанейро дахь Португалийн хатан хааны номын санг  1837 онд үүсгэн байгуулжээ. Уншлагын танхимын дотоод засал чимэглэлийг неомануэл хэв маягаар хийсэн бөгөөд, 3 давхар 400 мянган орчим номтой тус номын санд жил бүр 6 мянган ном шинээр ирдэг байна.

Үндэсний номын сан, Бразил

20 Лас-Колорадас, Юкатан, Мексик

Юкатан дахь Лас-Колорадосын өнгө төрхийг хараад бишрэхгүй байхын аргагүй. Рио-Лагартос дахь нуурын ус нь ягаан нуур болон давс олборлох шар ногоон талбайтай хосолсноор гайхалтай дүрийг бүтээдэг. Нуурын өнгө нь нууранд байх ургамлын пигментүүдтэй холбоотой. Үүнээс гадна энэхүү газрыг ЮНЕСКО-гийн тусгай хамгаалалттай газар гэж үздэг.

Лас-Колорадас, Юкатан, Мексик

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()