Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад

Олон улсын судалгааны багийнхан саяхан Австралийн зүүн эрэг дагуух далайн 4000-6000 метрийн гүнд шумбалт хийж, түнэр харанхуй дунд амьдардаг олон төрлийн хачирхалтай амьтад олсон байна. Цельсийн 2-3 хэмийн нөхцөлд аж төрдөг эдгээр амьтан маш бага тэжээлээр голоо зогоодог аж. Тэдгээрийг Орон нутгийн далайн амьтан судлалын хүрээлэнд бүртгэн авч, өнгө зүс, ДНХ, гарал үүслээр нь ангилсан төдийгүй хамгийн өвөрмөц төрхтэй заримынх нь зургийг хэвлэлд нийтэлснийг уншигчдадаа сонирхуулъя. 

Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уургач загас

Далайн гүний энэ махчин амьтан уургач загасын шинэ төрөл юм.

Уургач загас

2 Самран хорхой

Энэ далайн өт аюул тохиолдсон үед биеэ хураан самар шиг хэлбэртэй болдог аж. 

Самран хорхой

3 Шилэн хөвөн

Метрийн урттай энэ мөлхөө амьтны бие шилэн хөвөнтэй тун төстэй гэнэ. 

Шилэн хөвөн

4 Улаан өргөстэй хавч

Далайн гүн ёроолд амьдардаг энэ хавч хурц өргөсөөр биеэ хамгаалдаг. Эрдэмтэд үүнийг хавч бус сам хорхойн төрөл гэж үзэж байгаа юм гэнэ.

Улаан өргөстэй хавч

5 Бяцхан аварга загас

Энэ бяцхан аварга загас далайн 1000 метрийн гүнд бий. Тэрээр далайн гүнд төөрч ирсэн халим, дельфин мэтийн өөрөөсөө том загасанд наалдаж шимэгч мэт амьдардаг. 

Бяцхан аварга загас

6 Хөөсөн загас

Далайн 2500 метрийн ёроолд үхсэн загасны сэг унаж  ирэхийг хүлээн энэ загас хэвтдэг. 

Хөөсөн загас

7 "Нүүргүй" загас

Ямар ч нүдгүй энэ загас 1000 метрийн гүнд дуу авиагаар чигээ олдог. Хамгийн сүүлд 100 жилийэ өмнө энэ загасыг Австралийн далайн эргээс олж байсан бөгөөд тэр цагаас хойш анх удаа дахин үзэгдсэн нь энэ юм. 

"Нүүргүй" загас

8 Шүрэн загас

Шүр мэт биетэй энэ загас сэлэхгүй, харин хөвж амьдардаг. 

Шүрэн загас

9 Далайн хэврэг од

Энэ бяцхан далайн одыг судлах боломж саяхан тохиосон гэхэд болно. 

Далайн хэврэг од

10 Гурван сэлүүрт загас

Энэ загасыг гурван хөлт ч гэж нэрлэдэг. Бараг л сохор учраас илүү сэлүүрээрээ усны хөдөлгөөнийг мэдэрч олзоо хайдаг. 

Гурван сэлүүрт загас

11 Нялцгай наймаалж

Энэ наймаалж 1000-2500 метрийн гүнд үхсэн загасны сэгээр хооллон амьдардаг.

Нялцгай наймаалж

12 Зомби өт

Энэ өт үхсэн халимны сэгээс үүсдэг. Ямар ч нүд, ам, нүд, чихгүй бөгөөд эргэн тойрон дахь сэгийг биедээ уусган амьдардаг.

Зомби өт

13 Далайн аалз

Энэ аалзны мөч бүр нь тэжээл сорох зориулалттай бөгөөд харанхуйд маш тод гэрэлтдэг.

Далайн аалз

14 Далайн нялцгай гахай

Энэ гахай нь далайгаар хөвж явахдаа олон амаа ашиглан төрөл бүрийн бактерыг сорж хооллодог.

Далайн нялцгай гахай

15 Дугуй далайн зараа

Далайгаар эргэлдэх энэ зараа үнэндээ зууван хэлбэртэй.

Дугуй далайн зараа

16 Махан идэштэй сам хорхой

1000 метрийн гүнд амьдардаг сам хорхой таарсан бүхнээ иднэ. Ялангуяа үхсэн амьтны сэгээр тэд хооллох дуртай.

Махан идэштэй сам хорхой

17 Гүрвэлэн загас

1000-2500 метрийн гүнд амьдардаг хамгийн том махчин загас. 

Гүрвэлэн загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()