Алдартнууд төрснийхөө дараа асар хурдан турсан нууцаа дэлгэлээ!

2018-12-08, 14:09
6,815

Жирэмслэлт бол эмэгтэй хүний амьдралын хамгийн баяр хөөртэй мөч хэдий ч төрсний дараах асуудлууд заримдаа баяр хөөр авчрахгүй байх нь бий. Ялангуяа олны танил бүсгүйчүүдийн хувьд төрсний дараа хурдан хэвийн жиндээ орох шаардлага бүр ч илүү их тулгардаг. Үүнтэй холбогдуулан танд оддын төрснийхөө дараа хэрхэн асар хурдан хугацаанд төгс галбираа эргэн олж авдаг нууцаас хуваалцъя.

Алдартнууд төрснийхөө дараа асар хурдан турсан нууцаа дэлгэлээ!

1 Женнифер Лопез /Jennifer Lopez/

Женнифер Лопез төрснийхөө дараа хэзээ ч таргалдаггүй гэмээр чийрэг, чанга биетэй харагддаг. Гэвч тэрхүү сайхан биенийх нь ард хэдэн арван өдрийн хичээл зүтгэл нуугдаж байдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Үүний тулд тэрээр дасгалын нарийн чанд төлөвлөгөө гаргадаг. Харин түүний хийдэг хамгийн гол дасгал нь алхах бөгөөд төрснийхөө дараа эхний хэдэн сар алхалтаар жингээ хасаад дараагийн саруудад 6км гүйх, 800м сэлэх, 28км дугуй унах гэх мэтээр бэлтгэлээ хүндрүүлдэг байна. Мөн тэрээр “Дасгалуудыг хольж хийх нь үр дүнтэй. Учир нь бие өөрөө тэдгээрт дасан зохицож эцэст нь үр дүнгээ үзүүлдэг” гэжээ.

Женнифер Лопез /Jennifer Lopez/

2 Холли Бэрри /Halle Berry/

Холли Бэрри гэдсэндээ охин Налагаа тээж байхдаа 16кг жин нэмсэн ч улаан хивсний ёслолын үеэр гэхэд эргэн төгс галбиртаа олсон байв. Харин тэрээр ингэхийн тулд цагийн хуваарь гарган бага багаар юм идэж, шарсан хуурсан, давстай хоол зэргээс татгалзсан гэнэ. Мөн тэрээр гадуур гарсан ч загас болон навчит нарийн ногоотой шөлийг өөрөө хийгээд авч явдаг байсан төдийгүй "Тэр нь зүгээр нэг шөл биш бөгөөд ногоонууд болон олон төрлийн шошоор баялаг байдаг" хэмээн түүний хувийн дасгалжуулагч дурдаж байв.

Холли Бэрри /Halle Berry/

3 Аллэсандра Амбросио /Alessandra Ambrosio/

Маш бага порцоор хооллож, цагаан будааны оронд бор будаа идэн өлсөх мэдрэмж авах бүртээ шинэ ногооны салат иддэг байсан нь түүний жингээ хурдан хасдаг гол нууц нь гэнэ. Тэрээр 3 сарын дотор 20кг жин хаясан бөгөөд төрснийхөө дараа тун удалгүй загварын тайзнаа эргэн ирсэн юм.

Аллэсандра Амбросио /Alessandra Ambrosio/

4 Жессика Алба /Jessica Alba/

Тэрээр охиноо тээж байхдаа 15кг жин нэмсэн ч тун удалгүй хүн бүхний хүсдэг 6 толгойт булчингаа эргүүлэн авчээ. Дасгалын өмнө тэрээр 20 минутын холимог дасгал хийн биеэ халааж, булчингаа эрчимтэй ажиллуулдаг байсан ба дараа нь илүүдэл жингээ хаяхад чиглэсэн бүтэн биеийн дасгалууд хийдэг байжээ. Мөн тэрээр гоолиг биеэ буцааж авахын тулд дасгалын үеэр корсет давхарлаж зүүдэг байсан талаараа дараа нь дурдсан байна.

Жессика Алба /Jessica Alba/

5 Бейонсе /Beyoncé/

3 хүүхдийн ээж ч гэлээ тэрээр одоо ч тайзан дээр гоолиг биеэ гайхуулсаар байна. Хэдийгээр Бейонсе төрөлтийн дараах таргалалтдаа төдийлөн санаа зовдоггүй ээжүүдийн нэг ч өөрийн биедээ анхаарах анхаарлаа мартаагүй юм. Харин тэрээр “Би хүүхдүүдээ хөхөөр хооллож байсан учраас илүүдэл жингээсээ хурдан салж чадсан. Тиймээс ээжүүдийг хүүхдүүдээ хөхөөр хооллохыг уриалж байна. Энэ нь таны хүүхдэд болон танд ч сайн” гэжээ.

Бейонсе /Beyoncé/

6 Рийз Витерспүүн /Reese Witherspoon/

3 хүүхдийн ээж хэдий ч төрөлт бүрийнхээ дараа хэвийн жиндээ хурдан ордог нь түүний хэв маяг болсон гэлтэй. Харин түүний гол нууц бол эрүүл хоолны дэглэм, ууланд алхах, бүжиг зэргийг хослуулах юм. Тэрээр “Би хүүхдүүдтэйгээ хамт бүжиглэдэг. Өглөө хувцсаа өмсөнгөө гоё дуу тавиад бүжиглэх хамгийн гоё" хэмээн жаргалтайгаар инээмсэглэн ярьсан юм. Мөн өөрийгөө хайрлаж, өөртөө хэт дарамт ачаалал өгөхгүй байхыг бүсгүйчүүдэд зөвлөсөн байна.

Рийз Витерспүүн /Reese Witherspoon/

7 Хайди Клум /Heidi Klum/

Хайди гэдсэндээ хүү Хэнригээ тээж байхдаа 15кг жин нэмсэн ч тэр жилээ "Victoria's Secret" загварын шоуны тайзнаас гайхалтай биеэрээ гайхуулан алхсаныг та бүхэн санаж байгаа байх. Энэ талаар түүний хувийн дасгалжуулагч “Хайди юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг. Түүндээ ч хүрч чадсан” хэмээсэн байна. Тэрээр машин шиг л дасгал хийдэг байснаас гадна согтууруулах ундаа, цагаан талх, боловсруулсан хүнс, эрүүл бус өөх тосыг хүнснээсээ хасаж брокколи, наран цэцгийн үр, салмон загас, самар, мөөг, өндөгний цагаан болон шош зэргийг тогтмол иддэг байсан байна.

Хайди Клум /Heidi Klum/

8 Ким Кардашиян /Kim Kardashian/

3 хүүхдийн ээж Ким хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа 30кг жин хассан бөгөөд тэрээр "Atkins Diet" хэмээх хоолны дэглэм барьсан гэдгээ мэдэгдсэн юм. Тухайн дэглэмд өдөрт идэх хоолны хэмжээг тооцсон байхаас гадна нүүрс ус багатай байсан учраас илүүдэл жингээ хаяхад тусалсан гэжээ.

Ким Кардашиян /Kim Kardashian/

9 Жессика Симпсон /Jessica Simpson/

Жессика өөрийнхөө төрөлтийн дараах илүүдэл жингийн талаар хэд хэдэн ток шоу, телевизийн нэвтрүүлгүүдэд тоглоом хийн ярьсан бөгөөд илүүдэл жингээ хаяж, чийрэг ээж болсныхоо дараа түүний асуудал зүгээр л тоглоом тоглох шиг амархан байсан гэдгийг онцолжээ. Тэрээр өдөр бүр 8000-10000 алхам алхдаг байсан гэнэ.

Жессика Симпсон /Jessica Simpson/

10 Женнифер Гарнер /Jennifer Garner/

4 хүүхдийн ээж Женнифер Гарнер анхны төрөлтөөсөө эхлээд л төрөлтийн дараах илүүдэл жинтэйгээ эрчимтэй тэмцэж эхэлжээ. Ингээд тэрээр төрснөөсөө ердөө 2 сарын дараа гайхалтай биеэ улаан хивсэн дээр гайхуулж байсан юм. Харин түүний гол нууц бол хүүхдүүдтэйгээ хамт тоглохгэнэ. Ингэснээр хүүхдүүдээ ч харж, биеэ ч баярлуулж чадна гэсэн байна. Ээжүүд хүүхдүүдтэйгээ тоглосноор дунджаар 45 минутанд 200 калори шатаадаг байна.

Женнифер Гарнер /Jennifer Garner/

Та ч мөн төрөлтийн дараах илүүдэл жингийн асуудлыг даван туулсан бол өөрийн туршлагаас хуваалцаж сэтгэгдэл бичээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()