Гадаад улс орнуудаар аялахдаа бидний гаргадаг түгээмэл алдаанууд

Хүн бүрийн нэгээхэн хүсэл бол яахын аргагүй гадаад улс орныг зорьж, юм үзэж, нүд тайлах билээ. Гэхдээ ихэнх тохиолдолд бид туршлагагүйгээс болж, алдаа гаргаж, илүү их мөнгө зарцуулж аялах нь бий. Тэгвэл та өөрөө эдгээр алдааг гаргахгүйгээр, бусдын алдаан дээр суралцаж, аяллаа мэргэжлийн төвшинд хийж болох юм. Ингээд аялагчид ихэнхдээ ямар алдаа гаргадаг талаар мэдээллийг танд хүргэе.

Гадаад улс орнуудаар аялахдаа бидний гаргадаг түгээмэл алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөнгөө хэмнэхийн тулд хотын захад амьдрах

Хүмүүс мөнгөө хэмнэх гэсэндээ хотын төвийн буудлаас татгалзаж, захын тав тух муутай буудлыг зорьдог. Гэхдээ энэ нь тийм ч зөв сонголт биш юм. Хотын зах хэсгээр үзэж харах зүйл бага тул, та яах ч аргагүй төв рүү очихоос өөр аргагүйд хүрнэ. Харин ийнхүү байн байн нааш цааш явах нь таны хэмнэсэн мөнгийг үрж, ямар ч ялгаагүй болгож хувиргана. 

Хотын захын жижиг байшинд романтик үдэш зохиож байснаас, хотын төвийн гудамжаар алхаж болзсон нь илүү сайхан санагдахгүй гэж үү? Хотын төвд байрласнаар, та хүссэн үедээ хотын дурсгалт газраар зугаалж, үүр цаймагц жуулчингүй хотыг харах боломжтой. Тиймээс хэмнэх гэж хэт хичээлгүйгээр, сайхан бүхнийг үзэж харан, хүслээрээ зугаалаарай.

Мөнгөө хэмнэхийн тулд хотын захад амьдрах

2 Үнэгүй авах боломжтой зүйлийг төлбөртэй авах

Төлбөртэй аяллын маршрут сонгож байснаас "Free walking tours"  сайтаар зочлоод үзээрэй. Хотын оршин суугчид танд үнэ төлбөргүйгээр хотынхоо үзэсгэлэнт газрыг танилцуулж, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тусална. Ихэнх гадны орнууд энэ төрлийн сайттай бөгөөд "free walking tours + хотын нэр" бичээд хайж үзээрэй.

"Couchsurfing" - үнэгүй байр олох боломжтой үйлчилгээ. Үүнээс гадна та эндээс гадуур хамт аялах, зугаалах хүнээ ч олох боломжтой.

"Workaway.info" - аялал хийх зуураа яагаад орлого олж болохгүй гэж? Энэ сайтаас олон ажлын байр олж чадна.

"Campinmygarden" - Байшингийнхаа цэцэрлэг, талбайг кэмп болгон түрээсэлдэг хүмүүс байдаг бөгөөд танд зөвхөн майхан л байхад хангалттай. Гэхдээ үргэлж үнэгүй байдаггүй ба хоногийн 10-15 мянган төгрөгийн өртөгтэй аж.

Ихэнх музейг долоо хоногийн нэг өдөр үнэгүй үзэх боломжтой байдаг. Зарим супермаркетууд оройн цагаар хугацаа нь дуусах дөхсөн барааг хямдралтай үнээр зарах, эсвэл үнэгүй бэлэглэдэг байна. АНУ болон Азийн орнуудад энэ төрлийн үйлчилгээг явуулдаг.

Испанийн ихэнх шөнийн цэнгээний газар шар айраг худалдаж авбал даруулга үнэгүй өгдөг байна. 

Үнэгүй авах боломжтой зүйлийг төлбөртэй авах

3 Үйчлүүлэгчдийн бичсэн сэтгэгдлийг үл тоох

Аялагчид бусад жуулчдын бичсэн сэтгэгдлийг бараг л уншдаггүй. Гэтэл үнэндээ дурсгалт газрын талаар бичсэн сэтгэгдлийг уншихад илүүдэхгүй бөгөөд энэхүү сэтгэгдэл дээр хоёр дахь гарц хаана болох, дотогш хэрхэн хямд үнээр нэвтэрч болох талаар мэдээллийг хүргэсэн байдаг.

"Tripadvisor" сайтад дэлгүүр хоршоо, дурсгалт газар гээд бүхий л үйлчилгээний газруудын сэтгэгдэл бий.

"Foursquare" сайтад чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж болох хамгийн шилдэг газруудыг танилцуулсан байдаг.

"Yelp" нь Foursquare-тай бараг ижил боловч ресторан, кафе дээр чиглэсэн сайт юм.

Үйчлүүлэгчдийн бичсэн сэтгэгдлийг үл тоох

4 Их зүйл авч явах

Аялалд гарахдаа бид хамгийн хэрэгцээтэй зүйлээ авч байгаа мэт санагдавч, аяллын төгсгөлд заримыг нь огтхон ч хэрэглээгүй байх нь бий.

Шинэ хувцас авч явахаас илүүтэйгээр хоорондоо зохицох, өдөр тутам өмсөж болохоор цөөн тооны хувцас авах хэрэгтэй. Нэг хоолойтой, зузаан цамцны оронд том алчуур авах нь хөнжил, нөмрөг, дэвсгэр гээд хэд хэдэн зүйлийг орлох боломжтой.

Их зүйл авч явах

5 Зөвхөн бэлэн мөнгө эсвэл нэг карт авч явах

Хэзээ ч бүх мөнгөө нэг картанд хадгалах хэрэггүй. Та картаа алга болгох, эсвэл банк таны картны гүйлгээг хаах магадлалтай. Тиймээс ийм асуудал гаргахгүйн тулд банк руугаа залгаж гадаадад байгаа гэдгээ мэдэгдэх хэрэгтэй бөгөөд доод тал нь хоёр карт авч явахыг зөвлөе.

Картнаас гадна бэлэн мөнгө авч яваарай. Хэзээ хаана солих нь тухайн орны зохион байгуулалтаас хамаарна.

Зөвхөн бэлэн мөнгө эсвэл нэг карт авч явах

6 Танихгүй хүнтэй ярихаас айх

Багаараа, найз нөхдөөрөө олуулаа зугаалж байх үедээ бид тухайн орны хүнтэй эсвэл өөр жуулчинтай ярилцахаас ихэнхдээ төвөгшөөдөг.

Тэгвэл бидэнд дахин хэзээ өөр орны хүмүүстэй харилцаа холбоо тогтоох боломж олдоно гэж? Нутгийн иргэд өөрсдөө танилцах анхны алхмыг хийдэг бөгөөд олон гадаад найзтай болох хамгийн шилдэг арга нь жуулчны бааз юм. Жуулчны баазаар дамжуулан, гадны улс орноор аялах нь таныг олон найз нөхөдтэй болгож, аяллыг улам бүр сонирхолтой болгоно. 

Танихгүй хүнтэй ярихаас айх

7 Бүх зүйлийг үзэхээр төлөвлөх

Нэгэнт л ирсэн юм чинь аль болох их зүйлийг үзэх хэрэгтэй гэж бид төлөвлөдөг учир нэг дурсгалт  газраас нөгөө дурсгалт газар руу галзуу мэт яардаг. Үүний оронд тухайн орныг тайван сонирхож, аялах хэрэгтэй. Богино хугацаанд бид тухайн орны бүх дурсгалт газрыг үзэж амжихгүй нь тодорхой шүү дээ.

Хоёр хотыг нэг өдөрт үзнэ гэж төлөвлөх хэрэггүй бөгөөд харин хоёр өдөрт нэг хотыг үзэхээр төлөвлөөрэй.

Бүх зүйлийг үзэхээр төлөвлөх

8 Аяллын улирлаар аялах

Олон жуулчинтай газраар аялах нь тийм ч таатай биш. Тиймээс жуулчдыг аяллаасаа буцаж байх үеийг сонгох хэрэгтэй. Хэрвээ та Ром руу намрын улиралд аялавал Италийн амтат зайрмагийг амталж чадахгүй ч, дурсгалт газруудыг ямар ч дараалалгүйгээр үзэх боломжтой.

Аяллын улирлаар аялах

9 Онлайнаар тасалбар худалдаж авахгүй байх

Дурсгалт газруудын дараалал маш их байдаг. Тиймээс хэрвээ та тухайн газрыг үзэхээр төлөвлөсөн бол тасалбараа онлайнаар худалдан авах нь зүйтэй. Энэ тохиолдолд та тусгай хаалгаар, дараалалгүйгээр нэвтрэх боломжтой бөгөөд илүү бага хугацааг зарцуулна.

Онлайнаар тасалбар худалдаж авахгүй байх

10 Дурсгалын зүйлийг худалдаж авахгүй байх

Зарим хүмүүс утга нь мэдэгдэхгүй дурсгалын зүйл худалдаж авдаг бол зарим нь юу ч худалдаж аваагүйдээ харамсдаг. Гэхдээ томоохон дэлгүүрээс худалдан авалт хийхэд та илүү үнэтэйгээр худалдаж авах бол нутгийн зах дээрээс хямд үнээр олон төрийн загвар, хэв маягтай гар хийцийн дурсгалын зүйл худалдан авах боломжтой.

Тиймээс очсон газрынхаа дурсгал болгож, заавал ямар нэгэн зүйл авч байгаарай.

Дурсгалын зүйлийг худалдаж авахгүй байх

Бонус: Аяллаас хэт их зүйлийг хүлээх

Хэдийгээр ирээдүйн аяллаа төсөөлөхгүй байх хэцүү ч аль болох бодохгүй байх хэрэгтэй. Магадгүй таны аялал сэтгэлд тань нийцэхгүй байх магадлалтай шүү дээ. Хэт их зүйл хүлээснээс болж, сэтгэл санаа тавгүйрхэж, аялалдаа харамсахыг үгүйсгэхгүй. 

Бонус: Аяллаас хэт их зүйлийг хүлээх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()