Хэрхэн хоолны хаягдал гаргахгүй байж их мөнгө хэмнэх вэ?

Бараг л хүн бүр их, бага тодорхой хэмжээгээр худалдаж авсан хүнсний зүйлээ хаяж байсан биз. Жишээлбэл: Гашилсан сүү, муудсан нимбэг, хатсан талх гэх мэт. Харин үүнтэй холбогдуулан хөгжингүй орнуудад жилд нэг хүн дунджаар 105 кг хүнсний хог хаягдал гаргадаг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл энэ их хоол хүнсээ хаяхгүй байхын тулд яах ёстой вэ? 

Хэрхэн хоолны хаягдал гаргахгүй байж их мөнгө хэмнэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Худалдаж авах зүйлийнхээ жагсаалтыг гарга

Худалдан авалтын 70,5% нь хүнсний бүтээгдэхүүн байдаг учир зарим нэг зүйлээ хаслаа гээд онцын өөрчлөлт гарахгүй. Тиймээс худалдаж авах хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг нэн түрүүнд гаргах хэрэгтэй. Ийнхүү гаргасан жагсаалтаа жимс, хүнсний ногоо,  хөлдөөх хэрэгтэй зүйлс, амттан, жигнэмэг гэх мэтээр ангилаарай. Түүнчлэн жагсаалт гаргахад танд ухаалаг гар утасны аппликейшнүүд тус болно.

Худалдаж авах зүйлийнхээ жагсаалтыг гарга

2 Хөргөгчөө шалга

Хөргөгчөө өдөр бүр шалгаснаар та дуусаж байгаа бүтээгдэхүүнээ хянах боломжтой. Мөн хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнээ ил гаргаж тавиарай. Харин аливаа зүйлийг шилэн саванд хийж хадгалахад таны нүдэнд үргэлж тусах учир та мартахгүй.

Хөргөгчөө шалга

3 Худалдан авалтынхаа хугацааг ойртуулж хэмжээг багасга

Хамгийн ихээр хаягддаг хүнсний жагсаалтанд кофе, сүү, алим, талх, төмс болон гоймон багтдаг. Тиймээс удаан хадгалах боломжтой бүтээгдэхүүн болох гоймон, жигнэсэн мах буюу тущёнка, будааг 1-2 сард нэг удаа худалдаж авч болно. Харин бусад төрлийн амархан мууддаг бүтээгдэхүүнийг 2-3 хоногийн зайтай худалдаж авахаар төлөвлөөрэй. Энэ тохиолдолд та хөргөгчинд байгаа зүйлээ мартаж муутгахгүйгээр хэрэглэж чадна. Үүнээс гадна хэрвээ боломжтой бол 1-2 удаагийн хэрэглээгээр нь ангилаарай.

Худалдан авалтынхаа хугацааг ойртуулж хэмжээг багасга

4 Туршилт хийх хэрэггүй

Хэдийгээр хүмүүс төрөл бүрийн хоол идэх сонирхолтой байдаг ч хэт олон жороор, огт хийж үзээгүй хоолоо хийх гэсний хэрэггүй. Шинэ хоол хийхийн тулд шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгтэй болдог бөгөөд ихэнхийг нь дахин хэрэглэх боломжгүй байдаг. Тиймээс долоо хоногт 2-3 шинэ жор ашиглахад л болно.

Туршилт хийх хэрэггүй

5 Бүтээгдэхүүнийхээ шинэлэг байдлыг удаан хадгалахыг хичээ

  • Уксустай усаар угаасан тохиолдолд жимс тийм ч хурдан муудахгүй.
  • Хөлдөөх гэж байгаа махаа тугалган цаасаар ороовол мах тань амт чанараа алдахгүй, илүүдэл хэрэггүй шүүстэй болохгүй.
  • Хүнсний ногоо хадгалдаг савандаа чийгшил шингээх зүйл хийгээрэй. Үүнд, цаасан алчуур, түүхий будаатай эсвэл хүнсний содатай даавуун уут байж болно. Мөн битүү савалгаатай хадгалдаг зүйл дотор чийг шингээгч хийсэн нь зүгээр.
  • Давс эсвэл элсэн чихэртэй хольж өндгийг хөлдөөх боломжтой. Мэдээж энэ нь давстай эсвэл чихэртэй зүйлд хэрэгтэй. Хөлдөөсөн өндгийг хөлдөөгчинд 1 жилийн турш хадгалж болно.
  • Сүүгээ хөлдөө. Хөлдөөсөн сүүг 3 сарын турш хадгалж болдог бөгөөд гэсгээхдээ сайн хутгах нь зүйтэй.
  • Идэж амжихгүй байгаа бүхий л бэлэн хоолоо хөлдөөж болно.

Бүтээгдэхүүнийхээ шинэлэг байдлыг удаан хадгалахыг хичээ

6 Үлдэгдэл бүтээгдэхүүнээ яах эсэхээ шийдээрэй

Хоол хийхийнхээ өмнө үлдэгдэл бүтээгдэхүүнээ яаж зарцуулахаа шийдээрэй. Жишээлбэл: тал хүрэн манжингаар ногоотой шөл хийж, талыг нь салат эсвэл котлетонд хийнэ гэх мэтээр үлдсэн бүтээгдэхүүнүүдээ хэрхэн хуваарилахаа сайн бодох хэрэгтэй.

Үлдэгдэл бүтээгдэхүүнээ яах эсэхээ шийдээрэй

7 Хүнсний бүтээгдэхүүнээ орлуулах боломжтой

Жигнэмэг хийхэд: 2 өндгийг 1 гадил болон 1 цайны халбага хөөлгөгч, эсвэл 1 өндгийг 3 хоолны халбага майонезаар орлуулах боломжтой.

Сухар: Овьёос болон хатсан талхны зах

Ногооны салат: Байцааг нарийн хэрчсэн цоохор майлзтай хослуулах

Сүмс: 1 стакан кетчуп – 1 стакан улаан лоолийн шүүс + 2 хоолны халбага уксус + 3 хоолны халбага элсэн чихэр

Мах орсон бүтээгдэхүүн: Тахианы мах-үхрийн мах, гахайн мах гэх мэт

Хүнсний бүтээгдэхүүнээ орлуулах боломжтой

8 Бэлэн болсон хоолыг хувааж хөлдөө

Зарим эмэгтэйчүүд өдөр бүр хоол хийхгүйн тулд нэг дор их хэмжээгээр нь хийдэг. Хэрвээ та өдөр бүрийг хоолондоо зарцуулж чадахгүй байгаа бол 2-3 хоногийн хоолоо бэлдэхэд болно.

  • Хоолоо жижиг савнуудад хувааж хийгээд хөлдөөхөд шинэлэг байдлаа удаан хадгална.
  • Хоолны савнаас гадна хүнсний бүтээгдэхүүн хийж хадгалах зориулалттай уут, хүнсний скочийг ашиглаарай. Энэ тохиолдолд та шөлийг ч хадгалж чадах бөгөөд шөлөө уутандаа хийгээд л хөлдөөчихнө. Үүнээс гадна саваа 2-3 давхар хүнсний скочоор ороовол хүнсний бүтээгдэхүүн чанараа алдахгүй.
  • Хоолоо нэг удаад идэхээр тасалж хийгээрэй.
  • Хэрвээ хөлдөөгчинд тань бэлэн хоол багтахгүй бол байцаагаа  хэрчиж, луувангаа арилгаад хөргөгчинд хадгалж болно.
  • Харин гурвалжин будаа төмс зэргийг хөлдөөхөд амт чанараа бага зэрэг алддаг ч хэсэг хугацаанд хөлдөөгчинд хадгалах боломжтой. Крем, сүмс, цэлцэгнүүр зэргийг хөлдөөх хэрэггүй .

Бэлэн болсон хоолыг хувааж хөлдөө

9 Хүнсний бүтээгдэхүүнээ хуваалцаарай

Хэрвээ та хямдралтай үнээр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад өөрөө идэж амжихгүй байгаа бол бусадтай хуваалцаж байгаарай. Заавал таньдаг хүн гэхгүйгээр танихгүй хүнтэй ч хуваалцаж болно шүү дээ.

Хүнсний бүтээгдэхүүнээ хуваалцаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()