ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах эхний 30 харилцагчийн нэрс тодорлоо

ХААН Банк түүхт 30 жилийн ойн талархлын илэрхийлэл болгон нийт харилцагчид дундаасаа 90 харилцагчийг тодруулж iPhone-12 гар утас бэлэглэхээр болсон билээ. Энэхүү талархлын бэлгийг авах Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн эхний 30 харилцагч тодорлоо.

ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах эхний 30 харилцагчийн нэрс тодорлоо Хадгалах

Кинон дээрх нөхөрлөлөө бодит амьдрал дээр дахин дурссан жүжигчид

Кино зураг авалтын үеэр жүжигчид нэг нэгэнтэйгээ өдөржингөө хамт байдаг ч ажил дууссаны дараа өөр өөрийн замаа хөөн оддог. Гэхдээ кино урлагийн хүрээлэл жижигхэн тул тэд үүрд хагацдаггүй, санаатай болон санамсаргүй байдлаар дахин тааралддаг байна. Ингээд та бүхэнд бидний хамтад нь харж дассан жүжигчид бодит амьдрал дээр уулзаж, хуучнаа дурссан мөчүүдээс хүргэж байна.

Кинон дээрх нөхөрлөлөө бодит амьдрал дээр дахин дурссан жүжигчид Хадгалах

"Сэтгэцийн эмнэлэгт эрүүл хүн хэвтвэл юу болдог вэ?" - Маргаан дагуулсан туршилтын түүх

1973 онд Америкийн сэтгэл судлаач Дэвид Розенхан "Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дундах эрүүл хүмүүс" гэх туршилтыг явуулсан бөгөөд үүний үр дүнд сэтгэцийн эрүүл мэндийн салбар тэр чигтээ оршин тогтнох нь эргэлзээтэй болж байжээ. Дэвид өөрөө энэ салбарын эмч төдийгүй хэд хэдэн нэр хүндтэй их сургуулийн багш байсан тул сэтгэл мэдрэлийн оношлогооны аргуудын найдвартай байдал, мөн хүмүүсийг буруугаар оношлох нь хэр их байгааг тогтоохоор шийджээ. 

"Сэтгэцийн эмнэлэгт эрүүл хүн хэвтвэл юу болдог вэ?" - Маргаан дагуулсан туршилтын түүх Хадгалах

Цагдаа, гэрчүүдийн "хамтын ажиллагаа"-ны дүнд бүтсэн хамгийн хөгжилтэй ам зургууд

Эрүүгийн хууль тогтоомж дэлхий даяар шинэ стандарттай болсноос хойш гэрчийн мэдүүлгээр сэжигтний төрхийг тоймлон гаргадаг ам зураг өргөн хэрэглэгддэг болжээ. Саяхан хийсэн судалгаагаар ам зургийн тусламжтай хэрэгтнийг барих магадлал 9 хувьтай байдаг аж. Гэхдээ хүн бүрийн царай тогтоох чадвар харилцан адилгүй байдаг нь мөрдөн байцаалтын энэхүү үйл явцад багагүй хүндрэл учруулдаг. Ингээд та бүхэнд цахим хэрэглэгчдийг хөгжөөсөн ам зургуудаас хүргэж байна.

Цагдаа, гэрчүүдийн "хамтын ажиллагаа"-ны дүнд бүтсэн хамгийн хөгжилтэй ам зургууд Хадгалах
2021-07-25, 17:51

"Урлаг юу хүүрнэдэг вэ?" - Ховор мэдрэмжийг төрүүлэх зураг ба ишлэлүүд

Хүн төрөлхтөн үүссэн цагт урлаг бий болсон. Нийгэм дэх сайн болоод саар зүйлсийг хамгийн түрүүнд уран бүтээлчид олж харж, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролддог гэлтэй. Бидэнд байнга анзаарагддаг хэрнээ үгээр илэрхийлэхэд хэцүү мэдрэмжийг бодитоор илэрхийлэх, утга учиртай бүхнийг уран сэтгэмжээр толилуулахад урлагийн бүтээлийн үнэ цэн оршдог. Ингээд тэдгээр чанарыг агуулсан орчин үеийн гайхалтай уран бүтээлүүдээс хүргэж байна.

"Урлаг юу хүүрнэдэг вэ?" - Ховор мэдрэмжийг төрүүлэх зураг ба ишлэлүүд Хадгалах
2021-07-25, 16:50

Гудамжинд "гаж донтон"-той таарвал яах ёстой вэ?

Охид, эмэгтэйчүүд ажлын байрнаас эхлээд гудамж талбай, нийтийн тээврийн хэрэгсэлд хүртэл бэлгийн дарамтанд өртөх нь нэмэгджээ. Эдгээрийн эсрэг юун түрүүнд авах арга хэмжээ нь мэдээж хуулийн байгууллагад хандах явдал боловч айдас сандрал, дарамт шахалт, шокийн улмаас юу ч хийж чадахгүй өнгөрөх нь түгээмэл. Тэгвэл олон нийтийн газар хүмүүсийн нэрлэдгээр "гаж донтон"-той таарсан тохиолдолд хамгийн түрүүнд юу хийх ёстойг хүргэж байна.

Гудамжинд "гаж донтон"-той таарвал яах ёстой вэ? Хадгалах

Хоорондоо "ойрын хамаатнууд" болж таарсан амьтад

Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх амьтан, ургамлын аймгийн нийт зүйлийн тоо 5.3 саяас 1 их наядын хооронд хэлбэлзэж байна. Амазоны ширэнгэн ой дахь өчүүхэн жижиг шавьжнаас эхлээд далайг хөндлөн гулд туулах сүрлэг цэнхэр халим хүртэл үүнд хамаарна. Гэтэл сонирхолтой нь яаж ч төсөөлсөн хоорондоо холбоогүй юм шиг санагдаж болох амьтдыг нарийвчлан судалвал нэгэн өвгөөс үүссэн хамаатнууд болж таардаг юм. Өнөөдөр та бүхэнд тэдгээр амьтдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хоорондоо "ойрын хамаатнууд" болж таарсан амьтад Хадгалах

Шилдэг жүжигчдийг цуглуулсан ч маш муу болсон кинонууд

Жүжигчид хичнээн сайн байсан ч найруулга, зохиол муу бол сайн бүтээл гарах үндэс байхгүй. Тэгвэл зарим продюсер муу зохиолоор кино бүтээхдээ аль алдартай, сайн гэсэн жүжигчдийг цуглуулан хүмүүсийн анхаарлыг татахыг хичээдэг юм. Ухаандаа бүтээлийнхээ чансаагаар бус шилдэг жүжигчдийн хүчээр тэд амжилт олохыг хичээдэг аж. Энэ үүднээс та бүхэнд үүний жишээ болсон кинонуудаас хүргэж байна. 

Шилдэг жүжигчдийг цуглуулсан ч маш муу болсон кинонууд Хадгалах

Бүсгүй хүний биеийг бийр, будгаар хувиргадаг Япон артистын бүтээлүүд

Японы зураач Чу-Сан (Chu-san) өөрийн өвөрмөц үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрээр бүсгүйчүүдийн биеийг зотон даавуу мэт ашиглан жинхэнэ урлагийн бүтээлүүд туурвиж чаджээ. Чу-Сан дижитал зургийн технологиос залхсан учраас тэдгээрийг ашиглахгүйгээр хэр хол явж чадахаа туршиж үзэхээр шийдсэн аж. Ингээд та бүхэнд Чу-Саны үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хүргэе. 

Бүсгүй хүний биеийг бийр, будгаар хувиргадаг Япон артистын бүтээлүүд Хадгалах

Тайвань маягийн амтат шарсан гахайн махны жор

Хэрэв та шаржигнасан хоолонд дуртай бол та Тайвань маягийн бүрж шарсан гахайн махан хоолыг гэртээ хийж идээд үзээрэй. Ингээд таны амралтанд зориулж хүргэдэг дараах жорын дагуу хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ баярлуулаарай.

Тайвань маягийн амтат шарсан гахайн махны жор Хадгалах

4 эрхтэн дутуу ч амьдралд бууж өгөөгүй Испани эрийн түүх

Испани гаралтай гүйлтийн тамирчин Хуан Дуал (Juan Dual) өөрийгөө "Хоосон хүн" гэж нэрлэдэг аж. Тэрээр ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, цөсний хүүдий гэсэн 4 эрхтнээ алдсан учраас энэ нь бараг л үнэн юм. Хамгийн гайхалтай нь Хуан дээрх амин чухал эрхтнүүдээ алдсан ч амьд гарч чадсан аж. 

4 эрхтэн дутуу ч амьдралд бууж өгөөгүй Испани эрийн түүх Хадгалах

Дэлхийн хамгийн эрэлттэй эрэгтэй моделиуд

Царайны сайхнаар цай сүлэх биш гэдэг үг нэгэнтээ хоцрогджээ. Царайлаг байна гэдэг эсрэгээрээ өнөө цагт баян байхын нэр болсон гэхэд болно. Өөрийн гадаад төрхөөр олны анхаарлыг татаж, хувцсыг амилуулна гэдэг хэн хүний хийж чадахаар ажил биш, маш онцгой ур чадвар учраас загвар өмсөгчид өндөр цалин авдаг байх. Энэ үүднээс та бүхэнд хамгийн эрэлттэй эрэгтэй моделиудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн эрэлттэй эрэгтэй моделиуд Хадгалах