Шүд хорхойтохоос хэрхэн сэргийлэх вэ?

Бусад бие эрхтэндээ анхаарал хандуулдгийн адилаар бид шүдэндээ ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс хэрхэн энгийн хялбар аргаар шүдээ болон буйлаа хамгаалах талаар зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу...

Шүд хорхойтохоос хэрхэн сэргийлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолныхоо зуршлыг өөрчил

Хоол хүнснийхээ хэрэглээг өөрчилж эрүүл зөв хооллодог болсноор таны хүсэж буй үр дүнгээс үл хамаарч эрүүл мэндийн тань байдал мэдэгдэхүйц сайжрах болно. Судалгаанаас харахад эрүүл зөв хооллох нь шүд хорхойтохоос сэргийлдэг болох нь батлагджээ. Энэ нь нэг ёсондоо хэрвээ та хоолны зуршлаа өөрчилж чадвал эрүүл шүдтэй болж, шүдэндээ санаа зовох хэрэггүй болно гэсэн үг.  Жишээлбэл:

-Илүү их кальци хэрэглэ: Кальци нь шүд болон ясны ерөнхий найрлагад багтдаг учир өдөр тутам сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.

-Чихэр агуулаагүй зүйл уух: Үүнээс гадна хийжүүлсэн ундаа, жүүснээс татгалзаарай. Цэвэр ус, цэвэр жимсний смүүти, чихэргүй цай уух хэрэгтэй.

Хоолныхоо зуршлыг өөрчил

2 Чихэргүй бохь зажил

Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч чихэргүй бохь зажлах нь шүд цоорохоос сэргийлж чадна. Ихэнх чихэр агуулагдаагүй бохинд ксилит хэмээх чихэр орлуулагч агуулагддаг бөгөөд энэ нь бусад чихэрлэг зүйлсийг бодоход аман дотор нян хуримтлагдахаас сэргийлж байдаг. Үүнээс гадна бохь зажлах үед шүлс ялгарч аман дотор үлдсэн хоолны үлдэгдлийг гадагшлуулдаг.

Чихэргүй бохь зажил

3 Шүднийхээ сойзыг байнга цэвэрлэж, сольж байх хэрэгтэй

Хүмүүс шүдний сойзоо хэрхэн зөв сонгох талаар ойлголт маш бага байдаг. Тэгвэл та шүдний сойзоо дараах аргаар сонгоорой.

  • Жижиг эсвэл дунд зэргийн хэмжээтэй шүдний сойзыг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь шүдний завсрыг сайн цэвэрлэхэд тустай.
  • Шүдний сойзоо битгий тагла. Ихэнх хүмүүс шүдний сойзон дээрээ нян хуримтлагдахаас сэргийлж сойзоо тагладаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ тохиолдолд шүдний сойзон дээр их хэмжээний нян хуримтлагддаг.  Тиймээс шүдээ цэвэрлэснийхээ дараа сойзоо зайлаад, агаарт хатаах хэрэгтэй.
  • Шүдний сойзоо ойр ойрхон солих хэрэгтэй. Хэрэглээд хэсэг хугацаа өнгөрсний дараа шүдний сойзны үс нь мууддаг бөгөөд олон төрлийн нян, бактеритай болсон байдаг.

Шүднийхээ сойзыг байнга цэвэрлэж, сольж байх хэрэгтэй

4 Шүд арчлах үндсэн дүрмийг сахих хэрэгтэй

Олон улсын шүдний эрүүл мэндийн холбооны хийсэн судалгаанаас харахад насанд хүрсэн хүмүүсийн 42% нь шүдээ угаахаас өөр арчилгаа огт хийдэггүй болох нь тогтоогджээ. Хэрвээ та шүдээ эрүүл чигээр нь хадгалахыг хүсэж байвал дараах аргаар өглөө, орой цэвэрлэж байгаарай.

  • Шүдээ өдөрт 2 удаа, 2 минутаар цэвэрлэ. Шүдний уг, арааг сайн цэвэрлээрэй.
  • Шүдний утас ашиглаж, шүдний завсар зайг цэвэрлэнэ.
  • Ам зайлах шингэн ашиглаарай. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Ам зайлагчаар амаа зайлсны дараа дахин усаар зайлах хэрэггүй.

Шүд арчлах үндсэн дүрмийг сахих хэрэгтэй

5 Шүдний эмнэлэгт шүдээ цэвэрлүүлж байгаарай

Хэдийгээр шүдний эмнэлэг орох тийм таатай биш ч асуудал үүсэхээс өмнө хамгаалах нь хамгийн зөв сонголт байх болно. Та шүдээ хэчнээн сайн цэвэрлэдэг байсан ч таны цэвэрлэж чадахгүй газар гэж бий. Харин шүдний эмч буйлыг хойно, урдаас нь цэвэрлэж, шүдний өнгөрийг арилгаж, чулууг нь түүж чадна. Жилд 1-2 удаа шүдний эмнэлэгт очиж цэвэрлүүлэх нь шүд цоорохоос сэргийлнэ.

Шүдний эмнэлэгт шүдээ цэвэрлүүлж байгаарай

6 Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм хэрэглэ

Нэмэлт амин дэм хэрэглэж, шүлс ялгарах явцыг нэмэгдүүлж болно.

  • Эслэгээр баялаг хүнс хэрэглэ: Жимс, самар, хүнсний ногоо. Ялангуяа алим, гадил, брюсселийн байцаа, вандуй нэн тустай.
  • Бүхэл үрийн хүнс хэрэглэ: Бүхэл үрийн хүнс нь өөртөө В амин дэм, төмөр, магни агуулсан байдаг бөгөөд магни нь кальцийг шингээхэд тустай.
  • Д амин дэмийг хангалттай хэмжээнд авахын тулд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Үүнд бүх төрлийн загас багтана.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм хэрэглэ

7 Коконутын тосоор амаа зайлаарай

Наргил модны тос нь таны шүдийг цоорлоос сэргийлж чадна. Учир нь энэхүү тос нь нян бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. 1 цайны халбага наргил модны тосоор 20 минутын турш амаа зайлаарай. Залгиж болохгүй шүү.

Коконутын тосоор амаа зайлаарай

8 Өөрийн гараар шүдний оо бэлдээрэй

Өөрийн гараар шүдний оо бэлтгэхэд дэлгүүрт зарагддаг энгийн бүтээгдэхүүнүүд байхад л хангалттай. Үүнд:

  • 4 хоолны халбага нунтаг кальци
  • 1 хоолны халбага далайн давс
  • 2 хоолны халбага хүнсний сода
  • 1 хоолны халбага "Stévia" ургамал
  • 1/4  стакан наргил модны тос

Бүх найрлагыг хольж сайн гэгч нь хутгана. Энгийн шүдний ооны оронд ашиглана.

Өөрийн гараар хийсэн шүдний оо нь фтор агуулаагүй учир нэг сарын турш л хэрэглээрэй.

Өөрийн гараар шүдний оо бэлдээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()