Балар эртний аварга баавгайн бараг хэвээрээ хадгалагдсан үлдэгдэл олджээ

2020-09-13, 15:21
6,422

39 мянган жилийн өмнө амьдарч байсан "агуйн баавгай" буюу "Ursus spelaeus"-ийн үлдэгдлийг Оросын судлаачид илрүүлжээ. Тодруулбал Сибирийн мөнх цэвдэг дороос бараг хэвээрээ шахуу хадгалагдан үлдсэн эм баавгай болон бамбарууш олдсон байна.

Балар эртний аварга баавгайн бараг хэвээрээ хадгалагдсан үлдэгдэл олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Евразийн нутагт 300 мянгаас 15 мянган жилийн өмнө амьдарч байсан аварга биет агуйн баавгайн зөвхөн яс л өмнө нь олдож байсан юм. 

Тэгвэл хоёр тусдаа малтлагын үр дүнд олдсон баавгай, бамбарууш хоёрыг Оросын экспертүүд "дэлхийд гайхагдах" олдвор хэмээн үзсэн байна.

Баавгайн арьс, зөөлөн эд нь мөнх цэвдэгт хөрсний ачаар хэдэн мянган жилийг элээжээ. Мөн бүх эд эрхтэн нь байрандаа байгааг судлаачид онцолжээ.

Амьтдын үлдэгдлийг Якутск дахь ОХУ-ын зүүн умардын их сургуульд цаашид шинжлэх юм байна. Мөстлөгийн үеийн араатнуудын ДНХ-г дахин гаргаж авах ажилд энэхүү баавгай нь үлэмж хэмжээний тус болно гэж судлаачид үзжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()