Автомат болон механик араатай машины аль нь илүү вэ?

Сүүлийн жилүүдэд механик араатай машины эрэлт буурсаар байгаа билээ. Хуучин цагт ховорт тооцогддог байсан автомат араатай машин жолоодоход илүү амар гэгддэг учраас хүн бүр сонирхох болсонд гайхах зүйлгүй. Тэгвэл энэ нь механик машин автоматаас муу гэсэн үг үү? Мэдээж хэрэг энэ асуултанд хариулах нь тийм ч амар зүйл биш. Энэ үүднээс бид механик болон автомат машины эерэг болон сөрөг талуудыг харьцуулан хүргэж байна. 

Автомат болон механик араатай машины аль нь илүү вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чухал үе

2019 онд дэлхий даяар автомашины борлуулалтын статистик өөрчлөгдөж, автомат машины худалдан авалт нөгөөгөө давж гарчээ. Тухайн үеийн мэдээллээр борлуулагдсан нийт тээврийн хэрэгслийн 58.7 хувийг автомат араатай машин эзэлж байв. Үүний дараагаас механик араатай машины эрэлт улам буурах болов.

Ер нь автомашин үйлдвэрлэгч нар зах зээлийн нөхцөл байдлыг ойлгосон тул автомат машин дээр илүү анхаарах болжээ. 

Чухал үе

2 Механик машины давуу тал

Механик машины давуу тал гэвэл түлш зарцуулалт, амар бөгөөд хямд засвар авдаг, илүү бат бөх зэргийг дурдаж болно. Автомат машинд үнэн ч хүмүүс хүртэл механик машиныг илүү бага эвдэрдэг гэдэгтэй санал нийлнэ. Орчин үеийн механик машинууд 5 араатай байдаг ч хөдөлгүүрийн хүчин чадлаас шалтгаалж 6 юмуу түүнээс дээш байж болно. Энэ төрлийн машин барьдаг хүмүүс хурд хүч болоод бүрэн удирдлагыг мэдэрдэг. Тиймээс механик жолооч нар өөрсдийн гэсэн жолоо барих арга барилыг хүртэл гаргаж авдаг юм. Гэхдээ үүнийг дагаад түлш зарцуулалт нэмэгдэнэ. 

Үүнээс гадна хурдны хайрцгийн элэгдэл болоод тосны хэрэглээ бага. Дунджаар 60-80 мянган км тутамд ердөө 3-4  тос  хэрэглэдэг. Харьцуулбал гидромеханик автомат хурдны хайрцаг нь ийм зайд арван литр хүртэл тос хэрэглэдэг бөгөөд үүн дээр нэмээд шүүлтүүрийг илүү олон удаа солих шаардлагатай байдаг.

Мөн өвлийн улиралд механик машин хүйтэнд илүү тэсвэртэйн дээр амархан асдаг. Цас, шаварт суухад автомат машин шиг тос халдаггүй. Ийм машиныг хүссэнээрээ өөрчилж болдог учраас машин сонирхогчид механик араагүйгээр амьдралаа төсөөлөхгүй биз. 

Механик машины давуу тал

3 Механик машины сул тал

Өмнө нь хэлсэнчлэн механик машины гол сул тал нь унахад хэцүү байдал юм. Ялангуяа дөнгөж сурч байгаа хүмүүст энэ нь бүрч хүндээр тусдаг. Байнга араагаа сольж явах үед шинээр суралцаж байгаа хүмүүс осол гаргах нь энүүхэнд. Үүний зэрэгцээ хоонс байнга эвдэрнэ, тэрийг засна гэдэг хэцүү. Машинаа байнга бүрэн мэдэрч жолоодож явна гэдэг дөнгөж сурч эхлэж байгаа битгий хэл байнга унадаг хүний хувьд ч амаргүй зүйл юм. 

Механик машины сул тал

4 Автомат машины давуу тал

Ер нь механик машины бүх сул талыг автомат машин давуу тал болгож чаджээ. Машин тань өөрөө араагаа тааруулах тул унахад маш амархан. 

Автомат арааны энэ давуу талаас болж зарим автомашин сонирхогчид энэ төрлийн машиныг илүүд үзэх болжээ. 

Мөн уул өөд байсан ч хүчээ алддаггүй тул төрөл бүрийн гадаргуу дээр чөлөөтэй явна. Олон зүйлд сатаарахгүй тул осол гаргах нь арай бага. Мөн автомат араатай машины мотор арай бага элэгддэг. 

Автомат машины давуу тал

5 Автомат машины сул тал

Автомат машин механикаас хамаагүй үнэтэй тусдаг юм. Үүнээс гадна засварын зардал хамаагүй өндөр байх бөгөөд огт засвар авахгүй байх тохиолдол олон гарна. 

Шатахууны хувьд ихэнх автомат машин механикаас 20-25 хувиар илүүг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Хурдан давхих дуртай хүмүүс үүнээс болж механикийг илүүд үздэг. 

Хурд авах тал дээр автомат араа нөгөөгөөсөө дутахгүй. Гэхдээ жолооч өөрийн мэдрэмжээр араагаа сольж чадахгүй тул эргэлт, өгсүүр зам зэрэг дээр хурд алдах нь бий. 2 дисктэй хоонс энэ сул талыг арилгаж чадах ч эргээд маш үнэтэй тусдаг. Үүний зэрэгцээ хамгийн үнэтэй автомат араатай спорт машиныг хүртэл яг мэдрэмждээ тааруулж жолоодоно гэж байхгүй. 

Автомат машины сул тал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()