Тайвань маягийн амтат шарсан гахайн махны жор

Хэрэв та шаржигнасан хоолонд дуртай бол та Тайвань маягийн бүрж шарсан гахайн махан хоолыг гэртээ хийж идээд үзээрэй. Ингээд таны амралтанд зориулж хүргэдэг дараах жорын дагуу хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ баярлуулаарай.

Тайвань маягийн амтат шарсан гахайн махны жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жор:

Гахайн мах:

  • 4 хэрчим гахайн мах (ойролцоогоор 1кг)
  • 5 хумс сармис 
  • 3 хоолны халбага ус (1/2 аяга)
  • 1 халбага давс
  • 1/2 хоолны халбаг\а элсэн чихэр
  • 1 цайны халбага цагаан чинжүү
  • 2 хоолны халбага шар буурцгийн цуу
  • 1 халбага төмсний цардуул 
  • Ургамлын тос 

Ногоон гич:

  • 1 цайны халбага ургамлын тос
  • 1 хатаасан улаан чинжүү
  • 1 хумс сармис (жижиглэсэн)
  • 1/8 халбага элсэн чихэр
  • 2-2.5 аяга даршилсан ногоон гич (жижиглэсэн)

Байцаа:

  • 1 жижиг напа байцаа (угааж, жижиглэсэн; бусад навчит ногоогоор орлуулж болно)
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 3 хумс сармис (хэрчсэн)
  • Давс (хүссэн хэмжээгээр)

Хачир:

  • 4-6 чанасан өндөг
  • 6 аяга чанасан цагаан будаа

Хийх дараалал

Эхлээд гахайн махаа бэлтгэнэ. Махнаас бүх яс хальсыг нь салгасны дараа зайлах хэрэгтэй. Шарах явцад хэлбэрийг нь алдагдуулахгүйн үүднээс махны тал талд нь ойролцоогоор 2-3 см-ийн зүсэлт хийгээрэй. 

Хийх дараалал

Махаа элдүүрээр нүдэж зөөлрүүлнэ. 

Том аяганд махаа хийгээд дээр нь жижиглэсэн сармис, 3 хоолны халбагын ус, давс, элсэн чихэр, цагаан чинжүү, шар буурцагны цуу, 1 халбага төмсний цардуул нэмнэ. Сайтар холиод дор хаяж 3 цаг эсвэл нэг шөнийн турш даршилна.

Гахайн махаа даршилж байх зуур та бусад зүйлсээ бэлтгэх хэрэгтэй. 

Хэрвээ хангалттай гэж үзвэл гахайн махаа гаргаж ирээд ½ аяга ус, ½ аяга төмсний цардуул нэмнэ.

Сайтар хольсны дараа мах тань шарахад бэлэн болно. 

Хайруулын тавганд тос хийж халаагаад махаа нэг нэгээр нь хийж шараарай. 

Дунд зэргийн галаар нэг талыг нь 3 минут шарахад л хангалттай. 

Өмнө нь хэлсэнчлэн махаа даршилж байх үедээ бусад зүйлсээ бэлтгэх хэрэгтэй. Юун түрүүнд будаа, өндөгөө чанаж бэлтгэх хэрэгтэй. 

Хайруулын тавгандаа 1 цайны халбага тос хийж халаагаад хатаасан чинжүү чинжүүгээ хоёр хувааж, сармистай хамт хийж хуурна. 

20 секундын дараа ногоон гич, элсэн чихэр нэмнэ.

Шарах үедээ сайтар хутгахаа мартав. Ойролцоогоор 4-5 минут хуурсны дараа гаргаж аваарай. 

Үүний дараа ногоогоо хуурах хэрэгтэй. Дахин нэг халбага тос хийж халаагаад дээрээс нь цагаан гаа, сармисаа нэмээд 10-20 секундын турш хуурна. Эцэст нь напа байцаагаа (эсвэл хүссэн навчит ногоогоо) хийнэ. Сайтар хуурахын хажуугаар давсаа хийж амтална.

Эцэст нь өндөг, будаа, ногоо, гич, махаа таваглаад таны Тайвань маягийн шарсан мах бэлэн боллоо. 

Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()