Дэлхийн хамгийн үнэтэй 10 коньяк

2015-06-05, 19:46
13,780
Коньяк нь маргахын аргагүй жинхэнэ франц тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн билээ. Ингээд бид та бүхэндээ үйлдвэрлэдэг газрын байршил, технологи нь нууцлаг, хуулийн олон тогтоомж, хатуу чанд дүрэм журамтай дэлхийн хамгийн үнэтэй 10 коньякын талаарх мэдээллийг хүргэе.
Дэлхийн хамгийн үнэтэй 10 коньяк


10. Courvoisier L’Esprit Decanter, 4 687$

Төрөл бүрийн коньякуудын холимогоос бүрдэх энэхүү коньяк нь I Наполеон хааны үеэс эхтэй. “Courvoisier L’Esprit Decanter” нь шанцай, хатаасан чангаанз, цэцэгсийн амт болон үнэртэй. Чанга боловч эхэлж амсахад зөөлөн амт амтагдана.



9. Jenssen Arcana, 5 150$
“Jenssen” коньяк нь зөвхөн цагаан усан үзмийн сортоор үйлдвэрлэгддэг. 1870 онд Америкаас авч ирж тарьсан цагаан усан үзмийн тариалан нь филоксер /хагас хатуу далавчит шавьжны бүлэг/ шавьжийн халдлагад өртсөн юм. Энэ үеэр газар нутагт нь тариалсан байсан “Фоль Бланш” сортын бүх усан үзэм устсан аж. Үүний дараа Ле Мэн Пертубо талбайд “Юни Блан” сортын усан үзмийг тарьсан нь өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөөр байна. “Юни Блан” (Ugni blanc) бол коньякны үйлдвэрлэлд хэрэглэгддэг усан үзмийн сорт бөгөөд халдварт өвчинд тэсвэртэй, зөв исэллэгтэй, зөөлөн боловч тансаг амттай ажээ.



8. Hine Triomphe Talent De Thomas Hine Crystal Decanter 5 625$
Элит зэрэглэлийн тансаг “Talent de Thomas” лонх коньяк бүр нь Баккарад савлагддаг бөгөөд Гондурасд ургадаг хар модоор хийсэн навчин тамхины тусгай хайрцагт хийдэг. Энэ нь коньякны зөөлөн цэцэгсийн үнэрийг хадгалахад тусалдаг юм байна.



7. Frapin Cuvée 1888, 6 000$
“Frapin 1888” мөн л ховор коньяк. 1988 онд Парис хотноо зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн үеэр алтан медаль хүртсэн Пьер Фрапенд зориулан үйлдвэрлэгджээ. Найрлаганд нь усан үзмээс гаргаж 120 гаруй жил дарж  исгэсэн сайн чанарын спирт багтдаг. Алтаар чимэглэсэн болор лонхтой. Түүнчлэн гадуураа авдар хэлбэрийн модон хайрцагт сүрчгийн хамт савлагддаг юм байна.



6. Martell Creation Cognac In Handcarved Baccarat Decanter, 7 000$

“Martell” коньяк нь олдоц ховор бөгөөд 19 зууны эхэн үеийн шинэ жор юм. Маш зөөлөн амттай, хатаасан жимс, мармелад, хушга болон хуш модны самрын амттай.




5. Johnnie Walker: Le Voyage de Delamain, 7 400 $
“ Delamain” болон “Le Voyage” коньякуудын нэгдэл. Болор лонхонд 500 мл-ээр савласан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа ихэнх нь маш хурдан зарагджээ. Уг коньяк тамхинаас өгсүүлээд кофе юмуу дорнын халуун ногоог санагдуулам, яг тэр гэж тааж хэлэхийн аргагүй өвөрмөц амттай юм байна.



4. Hardy Perfection 140 years, 12 100$
“Hardy Perfection” коньяк нь Гранд Шампань бүсэд тарьж ургуулсан ховор сортын усан үзмээр хийгддэг бөгөөд 41 хувийн хатуулагтай юм байна. Дэлхийн хамгийн шилдэг коньякыг илэрхийлэгч амт нь  царс мод, кофе, шоколадны амттай төгс хослол бөгөөд амт, үнэрийн гайхамшгийг мэдрүүлнэ. Үүнээс гадна “Hardy Perfection” нь дэлхийн хамгийн өндөр настай буюу 140 жил дарсан коньяк юм. Одоогоор дэлхий дээр болор лонх бүхий 300 ширхэг ийм коньяк байгаа бөгөөд бүгд оригинал болохыг баталсан гэрчилгээтэй ажээ.



3. Remy Martin Cognac Black Pearl Louis XIII, 51 560$
“Remy Martin Cognac Black Pearl Louis XIII” коньякыг та амсахад 40-100 хүртэл жил дарсан коньякуудын холимог 1200 орчим амтыг мэдрэх болно. Тус коньяк нь цэцэгсийн, жимсний, халуун ногооны, тэр дундаа цагаан гаа, шанцай, куб янжуурын үнэр болон амттай юм байна.



2. Hennessy Beaute du Siecle Cognac, 18 7500$
Хүрэл түлхүүр эргүүлэхэд хайрцагны таг алгуур нээгдэж, “Hennessy Beaute du Siecle Cognac” коньяк нь хоёр ширхэг хундагийн хамтаар гарч ирнэ. Хайрцагны дотор талыг талстжуулан толиор бүрсэн нь тансаг байдлыг бий болгожээ. “Hennessy” коньякыг 47-100 жил дарж бэлтгэдэг юм байна.



1. Henri IV, Cognac Grande Champagne, 1 сая 875 мянган $
Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй коньяк. Жорыг нь 1776 онд гаргасан. IV  Хенри хааны энэ коньякыг торхонд 100 гаруй жил дарж гаргаж авдаг. Түүнчлэн 6500 алмааз болон бусад үнэт чулуугаар чимэглэсэн 24 каратын алтан лонхонд юүлдэг юм байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()