Дэлхийн дулаарлын уршгаар бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Цаг уурын дулаарлын дэлхийд үзүүлэх гамшиг, аюулын талаар бид бараг өдөр бүр л сонсож, ярьж байна. Хэрэв хүн өөрөө өвчин туслаа гэж бодоход маш хурдан эмчлүүлэхээ боддог шиг эх дэлхийд ч мөн эмчилгээ хэрэгтэй. Өвчтэй хүнээр бол дэлхий яг одоо маш өндөр халуурч, тарчилж байгаа нэгэн юм. Энэ байдлаараа 2050 он хүрэхэд дэлхий маань дахиад хагас градусаар халуун болж сүйрэл хоолойд тулж ирэх нь гарцаагүй. Тийм учраас дэлхийн дулаарлаас үүдэн хүмүүст тулгарч байгаа бодит үр дагаврын тухай дор өгүүлье. Зарим нь бүр ертөнцийн төгсгөлийн тухай кинонд гардаг  шиг байх бий.

Дэлхийн дулаарлын уршгаар бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуурайшилт

Дэлхийн дулаарлаас үүдсэн хамгийн тодорхой үр дагавруудын нэг бол энэ юм. Хуурайшилт манай гарагийн газар сайгүй, ялангуяа өмнөд хэсэгт илүүтэйгээр заналхийлж байна. Өмнөд Африкт, сүүлийн гурван жилд хур тунадасны хэмжээ асар их багасжээ. Ингэснээр тэндхийн хүн ам ундны усаар гачигдаж эхэлсэн төдийгүй хөрс нь үржил шимгүй болж үр тарианы гарцад мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн байна. Тиймээс урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол дэлхийн ундны ус улам л багасаж байгааг эрдэмтэд сануулсаар байна.

Хуурайшилт

2 Аадар бороо

Энэ хэсэг бидний дээр ярьсан хуурайшилтын асуудалтай зөрчилдөж байгаа юм шиг санагдаж байж магадгүй ч үгүй юм. Аадар борооны шалтгаан юунд байна вэ?

Хэт халуунаас болоод дэлхийн гадаргын ус асар хурдан ууршиж агаар мандалд хуримтлагдах болсон юм. Ингэснээр эргээд асар их усархаг аадар бороо болон орж зөвхөн Амазоны төдийгүй манай гарагийн бусад нутагт ч аюул учруулахад хүрээд байна. Ийм бороо хуурайшилтыг арилгаж чадахгүй, яагаад гэвэл хүчтэй борооны ус хөрсөнд шингэдэггүй бөгөөд шууд урсан гол, нуурт цутган тэндээсээ дахин ууршиж бороо болох гэх мэтээр хор хөнөөлийн тойрог болон эргэдэг гэсэн үг.

Аадар бороо

3 Үер

Хүчтэй аадар борооны улмаас тэнгисийн усны түвшин нэмэгдэнэ. Ингэснээр арлын улс орнуудад үерийн гамшиг тохиолдоно гэсэн үг. Хүн төрөлхтөн аль ч цаг үед энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстсөөр ирсэн ч дэлхийн дулаарлаас болоод энэ аюул улам бүр нэмэгдэх нь. Энэ байдлаар байсаар байвал эрэг орчмын бүс нутгууд, наран шарлагын газрууд тэнгис далайн ёроолд орно. Ийм дүр зураг Лондон, Нью-Йорк хотуудад ч тулгарахыг үгүйсгэхгүй.

Үер

4 Шавж

Дэлхийн дулаарал хэнд ашиг тустай вэ гэвэл шавжинд л ашигтай байх боломжтой. Учир нь уур амьсгал зөөлрөхийн хэрээр шавжнууд өмнө нь амьдрах аргагүй байсан умард бүс рүү шилжин суурьшиж эхэлнэ. Улмаар тоо толгой нь улам нэмэгдсээр 30 жилийн дараа гэхэд шумуул, хачиг, нохой бөөс, аалзны тоо толгой хяналтаас гарч эхлэх болно. Мэдээж энэ нь тэдний тархаах өвчин эмгэг ихсэх, ой мод багасах зэрэг гамшгийг дагуулна.

Шавж

5 Ойн түймэр

Шавжнууд ойн ганц аюул биш юм. Энэ их халалтаас болоод ойн түймрийн тоо олширч эхэлж байгаа. Энэ нь мөн л хүмүүст бөөн асуудал үүсгэх болно. Учир нь галын аюулыг хянах аргагүйгээс ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэргээр санхүүгийн асар их хохирол учрах төдийгүй ой нөхөн сэргэхгүйгээр устах зэрэг маш олон эрсдэлүүдийг дагуулдаг. Тэгээд ч ойн түймэр нэмэгдэхийн хэрээр агаарт тортог ихэсч амьсгалын замын өвчлөлийг ихэсгэн хөдөлмөрийн бүтээмж буурна. Тэртэй тэргүй бидний толгойн өвчин болсон ойт хээрийн түймэр дэлхийн дулаарлаас болоод улам л нэмэгдэх нь.

Ойн түймэр

6 Загас ховордоно

Агаарын температур нэмэгдэх нь далай тэнгисийн амьдралд ч  сөргөөр нөлөөлж  байна. Уур амьсгалын өөрчлөлтөөр загас болон далайн бусад амьтад эрс хорогдож, хоолоо олж идэхэд ч бэрх болж эхэлжээ. Температур 0,5 градус нэмэгдэхэд далайн шүрний 80 хувь мөхөж байгаа бол цаашид дахин нэг градус нэмэгдэх л юм бол үндсэндээ бүгд үгүй болохоор байна. Далайдаа ховордож байгаа юм чинь мэдээж хоолны ширээн дээр ч мөн ховор болно гэсэн үг.

Загас ховордоно

7 Байшин, зам засвар

Дэлхийн дулаарлаас болоод бөмбөрцгийн хойд хагаст ч мөн дулаарах боллоо. Ингэж дулаарах нь мөнхийн цэвдгүүдийг хайлуулан улмаар Умардын олон суурин газрын барилгын сууринд нөлөөлж суулт үүсгэх юм. Түүнчлэн зам, хоолой гээд газар дээр шууд барьж байгуулсан олон байгууламжуудад ноцтой аюул үүснэ.  

Байшин, зам засвар

8 Ургац алдах

Энэ бол ганцхан хуурайшилтаас болоод ургац багасах тухай яриа биш юм. Дэлхийн дулаарлаас болоод хүнсний бүтээгдэхүүний чанар эрс муудаж эхэллээ. Учир нь агаар мандалд ялгарах асар их нүүрс хүчлийн хийнээс болоод ургамлын ургах явц түргэсч эхэлсэн юм. Ингэснээр хэт богино хугацаанд хүнсний ногоо, жимсний болц гүйцэж байх ёстой ашигтай шим бодисуудаа бүрэлдүүлж амжихгүй байгаа юм.  Жимс, хүнсний ногооны нүүрс ус нь ихэхсч, харин хүний эрүүл мэндэд ашигтай өнөөх уураг, амин дэм, эрдэс ус нь багасна гэсэн үг.

Ургац алдах

9 Хар салхи, цасан шуурга

Аадар бороо, үер зэрэг нь устай холбоотой бидний цорын ганц асуудал биш юм. Цаана нь бүр ч илүү хор хөнөөлтэй хар салхи, шуурга зэрэг байгалийн давагдашгүй гэх тодотголтой аймшигт үзэгдлүүд ихэссээр. Өмнө нь өгүүлсэнчлэн ус амархан ууршиж эргээд хуурай газарт аадар бороо, цас болж буудаг. Тэгвэл усны уурших явц түргэсэхийн хэрээр далай дээрх усны эргэлт нэмэгдэн хүчтэй салхи шуурга ихсэх боллоо.

Хэрэв бид яг одооноос эхлээд дэлхийн дулаарлын нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ирээдүйд учрах аюулыг таамаглан арга хэмжээ авч эхэлбэл дэлхийн дулаарал гэх аймшигт аюул арилдаггүй юм гэхэд ядаж багасаж, удаашрах боломжтой. Ерөөс ийм үүрэг манай гарагийн хүн бүрт бий. Тиймээс өөрсдийн зүгээс хог хаягдлаа төрөлжүүлэн хаях, дахин боловсруулах, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэх зэргээр багахан ч гэсэн цаагуураа маш их нөлөөлөх алхмуудыг хийж хэвших хэрэгтэй. Уншигч танд  байгальд ээлтэй ямар нэг дадал, зуршил байгаа юу.

Хар салхи, цасан шуурга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()