Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор

Ясны шөл нь олон талын ач тустай байдгийн дотор дархлааг сэргээх, гэдэс дотрыг засах, арьсны өвчин болон харшлыг намдаах нөлөөтэй байдаг аж. Түүнчлэн Монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий, ядаргаа, алжаал тайлж, дархлааг сэргээх зорилгоор ясны шөлийг бэлтгэн, хэрэглэдэг байсан билээ. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ үхрийн булууны ясаар хэрхэн амтат шөл гаргах тухай зөвлөгөө, жорыг хүргэх болно.

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор Хадгалах

Цагаан батганаас хэрхэн салах вэ?

Таны арьсан дээр жижиг биржгэр цагаан цэгүүд гарч байна уу? Ийм цэгүүдийг цагаан батга эсвэл "Элижа" гэж нэрлэдэг. Эдгээр нь арьс хэт хуурайших болон арьсаа цэвэрлэхгүй байснаас болж үүсдэг ажээ. Батгаа шахаж цэвэрлэж болох ч ийм төрлийн биржгэрүүдийг шахах нь төвөгтэй тул гэрийн аргаар зарим арчилгаа хийснээр элижагаасаа салж болдог гэнэ. Хэрвээ таны арьс ийм асуудалтай байгаа бол доорх мэдээллийг уншаарай. 

Цагаан батганаас хэрхэн салах вэ? Хадгалах

Жирэмсэн байхдаа ямар хүүхэдтэй болохоо ингэж мэдээрэй!

Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэлдэг маш олон мухар сүсгийн үгс бий. Тэд ихэнхийг нь худлаа гэж тоолгүй өнгөрөөдөг ч, бодит амьдарлаас урган гарсан үнэний ортой зүйлс ч байдаг аж. Эдгээрээс хамгийн сонирхолтойг нь түүвэрлэж та бүхэндээ анагаах ухааны тайлбарынх нь хамт хүргэхээр бэлтгэлээ. 

Жирэмсэн байхдаа ямар хүүхэдтэй болохоо ингэж мэдээрэй! Хадгалах

Стресс бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүн, амьтан хоёрын гол ялгаа нь хүн сэтгэл зүрхээрээ аливаа зүйлсийг мэдэрч, шаналж, өөрийгөө зовоож чаддагт байдаг. Яг энэ л бодлоосоо болж хүн өөрийгөө үгүй хийж, элдэв өвчнийг биедээ бодлынхоо хүчээр бий болгочихдог. Харин 20-р зууны эхэн үеийг эргэн харвал, хүмүүс ихэвчлэн сүрьеэ, хатгаа, эсвэл 20-40 насны эмэгтэйчүүд төрхийн хүндрэл зэрэг шалтгаанаар л нас бардаг байсан. Харин орчин үед хүмүүсийн нас барах шалтгаан нь олширсон нь мөн л бидний бодолтой холбоотой юм. Хүмүүс бодлынхоо хүчээр, өөрийгөө дотроос нь зовоож чаддагийн гайгаар маш олон төрлийн өвчин тусдаг. Бид энэхүү нийтлэлээрээ стресс гэж юу болох, ямар шинж тэмдэг илэрдэг болон хүмүүс яагаад стресст автдаг тухай тайлбарлах болно.

Стресс бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Үүнийг ваннтай усандаа хийгээрэй! Яагаад гэвэл...

Газрын гадарга дээр хүнд металлл, хорт бодисууд үргэлж тодорхой хэмжээгээр байдаг. Харин тэдгээр нь нүүрс шатаах, уул уурхайн олборлолт, металл боловсруулах болон гэр ахуйн цэвэрлэгээний бодис, амьсгалж буй агаар, хоол зэргээр дамжин хүний биед орж байдаг байна. ДЭМБ-ийн гаргаснаар, мөнгөн ус, хар тугалга, хүнцэл зэрэг нь хүний эрүүл мэндэд хамгийн хортой металлууд аж. Та болон таны эргэн тойрны хүмүүс мэдээгүй явж байж болох ч эдгээр хорт бодисууд нь бие махбодод орсон байх магадлал өндөр юм. Түүнчлэн эдгээр бодисууд нь хүний биеийн төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг байна.

Үүнийг ваннтай усандаа хийгээрэй! Яагаад гэвэл... Хадгалах

Хлоя Грейс Моретцийн тухай бидний мэдэхгүй 15 баримт

Өдгөө 20 настай, Холливуудын залуухан жүжигчин тэрбээр “The Amityville Horror”, “If I Stay”, “The 5th Wave”, ”Kick Ass” болон “Bad neighbors 2” зэрэг киногоороо олонд танигдсан билээ. Маш олон киноны гол дүрийг бүтээж, чадварлаг жүжигчин гэдгээ нотолж чадсан Хлоя бие хүний хувьд ч өөртөө итгэлтэй, чөлөөт сэтгэлгээтэй, гайхалтай эмэгтэй аж.

Хлоя Грейс Моретцийн тухай бидний мэдэхгүй 15 баримт Хадгалах

Эзнээ тэрбумтан болгосон хачирхалтай санаанууд

Интернет ашиглаж өөрийн галзуу санаагаа худалдаалах нь хамгийн хямд төсвөөр бизнесээ эхлүүлэх арга юм. Та өөрийн хэрэгцээ болон бусдын хэрэгцээг ажиглаж, оновчтой бүтээсэн тэр зүйлс тань хичнээн галзуу байх нь хамаагүй, амжилтыг дагуулах нь бий. Тиймээс хэрэв танд хэзээ ч бүтэхгүй гэж бодсон галзуу санаа байгаа бол үүнийгээ ажил хэрэг болгоод үзэж яагаад болохгүй гэж? Учир нь бид танд эзнээ тэрбумтан болгосон хамгийн солиотой санаануудыг танилцуулах гэж байна.

Эзнээ тэрбумтан болгосон хачирхалтай санаанууд Хадгалах

Гэнэт их хэмжээгээр жин хасах нь ямар шалтгаантай вэ?

Жингээ хасахын тулд хүмүүс ихэвчлэн хоолны дэглэм барих, дасгал хийх гэх мэт аргуудыг хэрэглэдэг. Гэвч ямар ч учир шалтгаангүй турж, эцээд байвал таны хэрэглэж буй турах аргуудаас гадна нарийн учир шалтгаан бий гэдгийг бодолцох хэрэгтэй. Ялангуяа жирийн үеийнх шигээ л идээд байгаа хэрнээ илт жин хасагдаад байгаа бол та заавал эмчид хандах хэрэгтэй. Учир нь энэ нь дараах шалтгаантай байж болно.

Гэнэт их хэмжээгээр жин хасах нь ямар шалтгаантай вэ? Хадгалах

Өдөр бүр нэг аяга кофе уувал бидний биед юу болох вэ?

Кофены түүхээс бага зэрэг сөхвөл, анх 9-р зуунд Этиопийн нэг малчны ямаа нь нэгэн бутны жимс идээд маш их хөдөлгөөнтэй сэргэг болсныг ажигласан эр, өөрөө идэж үзээд, дараа нь лам нарт өгснөөр кофены түүх эхэлсэн гэж түүхэнд бичигджээ. Харин өнөөдөр кофе хэмээх "каффейн " агуулсан ундаа нэгэнт бидний өдөр тутмын хэрэгцээ болж, булан бүр кофе шоптой болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ бүтээгдэхүүний сайн чанарын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өдөр бүр нэг аяга кофе уувал бидний биед юу болох вэ? Хадгалах

Таны амьдралыг өөрчлөх шидэт үгс

"Үгээр хүнийг алж бас амьдруулж болдог" гэсэн нь оргүй хоосон, дэмий үг биш. Үнэхээр л гундуухан яваа нэгэнд сэтгэлийн сайхан үг, мөнгөнөөс илүү хэрэг болох цаг ч бий. Ийм их хүч чадалтай хэрнээ ямар ч үнэгүй байдаг, эдгээр үгсийг бие биедээ харамгүй хэлж, хүн хүнээ хайрлах сэтгэлээр амьдрах нь хорвоогийн хамгийн сайхан зүйл мэт санагдана. 

Таны амьдралыг өөрчлөх шидэт үгс Хадгалах

Шөнө сайн амарч, өглөө эрт сэрж чадахгүй байна уу? Таны нойрны асуудлыг шийдвэрлэхэд бид туслая!

Хүний нойрыг нөхөж чадах эм бэлдмэл байхгүй учраас бид өдөр бүр заавал 7-8 цагийн нойр авч байж эрүүл биетэй байдаг. Хүн унтах үед биеийн эрхтнүүд түр амран, хүч сэлбэж, тархи, мэдрэлийн систем  өөрийгөө амрааж байдаг. Дутуу нойртой явдаг хүмүүсийн дархлаа муудаж элдэв өвчинд өртөмтгий болох, мэдрэлийн ядаргаанд орох, хоолны шингэц муудах зэрэг бүхий л төрлийн өвчинд өртөмтгий болдог. Иймээс та зайлшгүй мэдэх хэрэгтэй сайхан нойрны нууцуудыг танд дэлгэе. 

Шөнө сайн амарч, өглөө эрт сэрж чадахгүй байна уу? Таны нойрны асуудлыг шийдвэрлэхэд бид туслая! Хадгалах