Цагаан батганаас хэрхэн салах вэ?

Таны арьсан дээр жижиг биржгэр цагаан цэгүүд гарч байна уу? Ийм цэгүүдийг цагаан батга эсвэл "Элижа" гэж нэрлэдэг. Эдгээр нь арьс хэт хуурайших болон арьсаа цэвэрлэхгүй байснаас болж үүсдэг ажээ. Батгаа шахаж цэвэрлэж болох ч ийм төрлийн биржгэрүүдийг шахах нь төвөгтэй тул гэрийн аргаар зарим арчилгаа хийснээр элижагаасаа салж болдог гэнэ. Хэрвээ таны арьс ийм асуудалтай байгаа бол доорх мэдээллийг уншаарай. 

Цагаан батганаас хэрхэн салах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад цагаан батга гардаг вэ?

Улаан батгыг бодвол хэмжээгээрээ жижиг, нүдний доор, хамрын хажуугаар, уруулын доогуур, нүдний ухархайнд бөөгнөрч гардаг биржгэр, зөөлөн цагаан толгойтой батгыг "цагаан батга" гэж нэрлэдэг. Арьснаас тос ялгарч эсвэл нүүрний будагтайгаа унтсанаас арьсны нүх бөглөрч, ийм батга  үүсч болдог. Зарим үед арьс хэт хуурайшихад үхэжсэн эдийн бохирдлоос үүсэх нь ч бий. Эдгээрээс гадна: 

  • Наранд хэт удаан, хамгаалах тос түрхэхгүй явснаас
  • Арьсан дээр гарсан элдэв тууралтаа эмчлэхгүй удснаас
  • Хортой ургамал арьсандаа хүргэснээс
  • Химийн гаралтай хүчтэй тос түрхсэнээс 
  • Арьсны лазер болон тарилгын элдэв эмчилгээ зэргээс шалтгаалсан байж болно. 

Ихэвчлэн нуруу, цээж, нүүрний арьс зэргээр туурдаг. Энэ үед арьс арчилгааг маш сайн хийж цагаан батганаасаа салахгүй бол, улам ихэссээр байдаг. Арчилгаа хийхдээ арьсаа маажих, хүчтэй хүрэх зэргээр бохир оруулж болохгүй бөгөөд аль болох зөөлөн арчилж чадвал сорвигүй эдгээж болдог. 

Яагаад цагаан батга гардаг вэ?

2 Гэрийн аргаар арьсаа арчлахдаа....

Зөгийн бал нь байгалийн гаралтай халдваргүйжүүлэгч бодис болон тэжээллэг витаминуудыг ихээр агуулдаг. Зөвхөн цагаан батга гэлтгүй толойгүй улаан батгыг доорх аргаар эмчилж болдог. 

Орц:

  • 1 цайны халбага цэвэр зөгийн бал
  • 1 цайны халбага жижиг ширхэгтэй элсэн чихэр
  • 1 цайны халбага Жожоба(Jojoba)-ний тос
  • 1 цайны халбага овъёос

Хийх арга:

  • Бүх орцоо хольж өтгөн зуурмаг болгоно
  • Зуурмагаа угааж, хатаасан нүүрэн дээрээ түрхээд 3-5 минут тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ
  • Бүлээн усаар арьсаа зайлна
  • Хэрэв ус хангалттай цэвэрлэж чадахгүй бол зөөлөн бүтэцтэй саван хэрэглээрэй

Гэрийн аргаар арьсаа арчлахдаа....

Гранат жимсийг дотроосоо ууж хэрэглэбэл, биен дэх коллагений түвшинг нэмэгдүүлж, арьсыг өнгөлөг болгоход нэн тустай. Харин гаднаасаа түрхэж хэрэглэбэл, арьсны pH балансын түвшинг тэнцвэржүүлж хар, улаан, цагаан батга гарахаас сэргийлдэг байна. 

Орц:

  • Нунтаг гранат жимс 2 цайны халбага
  • Бор сахар 1 цайны халбага
  • Зөгийн бал 1 цайны халбага
  • Жожобаны тос 1 цайны халбага

Хийх арга:

  • Бүх орцоо хооронд нь сайтар хольж зуурмаг болгоно. 
  • Зуурмагаараа нүүрэндээ 5-7 минут тойрог хөдөлгөөнөөр иллэг хийгээд, ахин 5 минут амраана. 
  • Нүүрээ халуун бүлээн усаар сайтар угаана

3 Касторын тос

Касторын тос нь арьсны уян хатан, чийглэг байдлыг хангадаг Е витаминаар баялаг учир хэт хуурайшсан арьсыг маш сайн чийгшүүлдэг. Тиймээс арьсандаа жигд түрхээд унтахынхаа өмнө бүлээн бигнүүртэй алчуураар арчиж байвал, арьс маш хурдан өнгө нь сэргэж чийглэг болдог. 

Касторын тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()