Эзнээ тэрбумтан болгосон хачирхалтай санаанууд

Интернет ашиглаж өөрийн галзуу санаагаа худалдаалах нь хамгийн хямд төсвөөр бизнесээ эхлүүлэх арга юм. Та өөрийн хэрэгцээ болон бусдын хэрэгцээг ажиглаж, оновчтой бүтээсэн тэр зүйлс тань хичнээн галзуу байх нь хамаагүй, амжилтыг дагуулах нь бий. Тиймээс хэрэв танд хэзээ ч бүтэхгүй гэж бодсон галзуу санаа байгаа бол үүнийгээ ажил хэрэг болгоод үзэж яагаад болохгүй гэж? Учир нь бид танд эзнээ тэрбумтан болгосон хамгийн солиотой санаануудыг танилцуулах гэж байна.

Эзнээ тэрбумтан болгосон хачирхалтай санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суултуурын гэрэл

Шөнө босож бие засахдаа, угаалгын өрөөний гэрэл гэнэт асаахад бидний нүд гялбаж өвддөг. Үүнээс зайлсхийх шилдэг аргыг олсон нь энэхүү суултуурын гэрэл бөгөөд хөдөлгөөн мэдрэгчийн тусламжтай таныг угаалгын өрөөнд ороход асаж, гарахад тань унтардаг. Нэг тус бүр нь 10 долларын үнэтэй бараа одоогоор 226,000 долларын ашиг олж эзнээ саятан болгож чадсан байна. 

Суултуурын гэрэл

2 Төмсний салат

Зак Браун (Zach Brown) гэх залуу төмсний салат савлан худалдаж 7,000 гаруй хүнээс 55,000 доллар олж чаджээ. Тэрээр өөрийн гэсэн хоолны ном бичсэн бөгөөд үүндээ хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээр салат хийх аргыг бичиж байхдаа энэ санааг олсон байна. Бүх орц нь нийлээд 10 долларт багтдаг салатыг савлаж зараад, 60 доллар болтол нь өсгөж чадсан гэнэ. 

Төмсний салат

3 Бүхнийг компьютертай холбогч

Флаш диск шиг харагдах энэхүү төхөөрөмжийг компьютертоо залгаад хүссэн зүйлээ компьютерийн гар болгон ашиглах боломжтой. Үүнийг бүтээсэн залуус одоогоор 200,000 долларыг интернэт худалдаанаас олоод байгаа гэнэ. 

Бүхнийг компьютертай холбогч

4 Автомат шүдний сойз

Энэ санааг гаргасан залуус одоо тэрбумтнууд болцгоосон. Хүмүүс шүдээ угаах ямар чухал гэдгийг мэддэг ч залхуурсаар байдаг.  Энэ хүмүүст зориулж амандаа хийхэд л хангалттай электрон сойз бүтээжээ. Оогоо цаанаасаа шахаад, зөөлөн резинээр шүдний өнцөг булан бүрийг угаах боломжтой бүтээгдэхүүн худалдаалж, 1 сарын дотор 3,200,000 мянган еврогийн орлого олсон байна. Гэхдээ тэд рекламаа үргэлжлүүлэн хийж үүнээс ч ихийг олохоор төлөвлөөд байгаа гэнэ. 

Автомат шүдний сойз

5 П хэлбэрийн бялууны сав

Бялуу заавал бөөрөнхий байх ёстой гэж боддоггүй хүмүүс байдаг. Тэр хүмүүст зориулан Гаррет Хит (Garrett Heath) хэмээх залуу тогтмол тоог илэрхийлдэг П тооны хэлбэртэй бялууны хэв бүтээж худалдаанд гаргасан байна. Энэ нь түүний дунд сургуулийн мөрөөдөл байсан бөгөөд, үүнээсээ одоогийн байдлаар 17,500 долларын ашиг хүртээд байгаа юм. 

П хэлбэрийн бялууны сав

6 Муурны гавлын ястай лаа

Галзуу зохион бүтээгч Тхорун Арнадоттир (Thorunn Arnadottir) хайлсныхаа дараа араг яс нь гарч ирдэг, муурны хэлбэртэй лаа бүтээжээ. Түүний энэ галзуу бүтээлийг туршиж үзэх хүсэлтэй хүмүүс маш олон байсан бөгөөд зөвхөн энэ лааг худалдаалж 102,000 долларын ашиг олсон байна. Тэрээр үүндээ урамшин ахин олон сонирхолтой лаа бүтээсээр байгаа юм. 

Муурны гавлын ястай лаа

7 Баавгайны хувцас

Баавгайных шиг зузаан үстэй, савар, толгойн хэлбэртэй хүрэмтэй болохыг хүсдэг хүмүүс дэлхийн энд тэд байсан бололтой. Зохион бүтээгчид нь энэ хувцсаа интернэтээр дамжуулан зарж 30,000 доллартай болсон байна. 

Баавгайны хувцас

8 Хэзээ ч дуулахаа больдоггүй мэндчилгээ

Нээх үед дуу тоглодог, хаахад хөгжим нь зогсдог картыг та мэдэх байх. Харин энэ карт бол энгийн нэг дуут мэндчилгээний карттай адилгүй. Та үүнийг нээж нэгэнт асаасан л бол урж, тастаж, шатааж устгатал зогсоо зайгүй 3 цагийн турш дугарсаар л байдаг. Шогч, бусдаар тоглох дуртай хүмүүсийн дунд эрэлттэй байгаа энэ дуулдаг мэндчилгээ эзэндээ 92,000 долларын ашгийг одоогоор өгөөд байна. 

Хэзээ ч дуулахаа больдоггүй мэндчилгээ

9 Мууранд дурлагсдын календарь

2014 онд Кэйт Фанк (Kate Funk), Бреннан Гро (Brennan Groh) нар хамтран дэлхийн хамгийн шилдэг 100% муурны хуанлиг хийхээр шийджээ. Энэ хуанлидаа тэд эхэн үедээ өөрсдийнхөө тэжээвэр мууранд элдэв хувцас өмсүүлэн зургийг нь авч гаргаж байсан бол сүүлдээ интернэтэд алдартай болж буй янз бүрийн зүстэй, содон муурнуудын зургийг авч хэвлэх болсон байна. Дэлхий даяарх муурны хорхойтнууд үүнийг нь худалдан авсаар тэд 25,000 доллартай болж чаджээ. Үүнийгээ үргэлжлүүлэн хийсээр байх болно гэдгээ ч тэд хэлсэн байна. 

Мууранд дурлагсдын календарь

10 Муур долоогч

Энэхүү тоглоомыг та мууртайгаа тоглохдоо, түүний үсийг долооход хэрэглэдэг. Хачин сонсогдож байгаа биз. Гэхдээ үнэндээ мууранд дурлагчдын дунд энэ тоглоом маш эрэлттэй бөгөөд нэг ширхэгийг нь 25 доллараар авч, бүтээгчидэд нь 52,000 долларын цэвэр ашгийг өгсөн байна. 

Муур долоогч

11 Нэг доор 100 шаар үлээгч

Өвөл цасан бөмбөгөөр байлддаг бол зуны улиралд жижиг шааранд ус хийж байлдаж тоглодог. Гэхдээ харамсалтай нь энэ нь цасан бөмбөг шиг хийхэд амархан биш. Үүнийг гярхайгаар анзаарсан залуу шаарыг хурдан усаар дүүргэх соруулны санаа олоод л 929,160 долларын ашиг олсон байна. Одоо энэ бүтээгдэхүүн дэлхий даяар зарагдаж байгаа билээ. 

Нэг доор 100 шаар үлээгч

Бонус

Тэжээвэр амьтдаа гэртээ байхдаа ч хангалттай алхуулж байхын тулд энэхүү муур алхуулах төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Үүнийг зохиосон бүтээсэн залуус одоогоор 332,000 долларын ашиг олоод байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()