Хамраараа машины дугуй хийлдэг хятад эр

2014-02-06, 00:19
13,896
63 настай Ни Йонгбинг хэмээх энэ эр зөвхөн нэг хамрынхаа нүхээр машины хэд хэдэн дугуйг хялбархан хийлдэг, хүчтэй уушигтай ажээ. Өөрийн энэ авьяасаа хятадын баруун өмнө зүгт орших Чэнду хотод үзүүлсэн байна. Тэр нэг доор дугуй бүр дээр хүмүүс зогссон ачааны машины 4 дугуйг хийлжээ. Энэ бүгдийг хийхэд түүнд 20 минут л шаардагдсан байна.
Хамраараа машины дугуй хийлдэг хятад эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг зүйлийг хийхэд түүнд 40 метр резинэн хоолой хэрэг болсон бөгөөд тэрээр хоолойг хамрынхаа баруун нүхэнд барин хамаг хүчээрээ үлээн алгуур дугуйг агаараар дүүргэсэн байна. Даралтыг алдагдуулахгүйн тулд тэр хамрын зүүн нүх, зүүн чихээ таглаж байжээ.

www.caak.mn

Энэ ер бусын чадвараа анх эмч түүнийг хамраараа агаарын бөмбөлөг үлээн хагалахыг зөвлөсний дараа санамсаргүйгээр олж мэджээ. Эмчийн үгээр бол иймэрхүү эмчилгээ түүний биеийг сайжруулах байлаа. Гэвч энэ сургуулилалт хятад эрд тийм ч төвөгтэй байсангүй. Тэр өөртөө хүнд зорилгууд тавьж эхэлсэний нэг нь машины дугуй үлээх байв. Тэр өөрийн ер бусын чадвараа авьяастнуудын шоун дээр харуулахыг мөрөөддөг байна.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()