Таны амьдралыг өөрчлөх шидэт үгс

"Үгээр хүнийг алж бас амьдруулж болдог" гэсэн нь оргүй хоосон, дэмий үг биш. Үнэхээр л гундуухан яваа нэгэнд сэтгэлийн сайхан үг, мөнгөнөөс илүү хэрэг болох цаг ч бий. Ийм их хүч чадалтай хэрнээ ямар ч үнэгүй байдаг, эдгээр үгсийг бие биедээ харамгүй хэлж, хүн хүнээ хайрлах сэтгэлээр амьдрах нь хорвоогийн хамгийн сайхан зүйл мэт санагдана. 

Таны амьдралыг өөрчлөх шидэт үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аугаа амжилтын үндэс бол "сайхан үг"

Үг гэдэг зүгээр нэг хэлхсэн үсэгнүүд биш. Өөрийн гэсэн утга санаа, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ гадагшлуулж, хуваалцах хэрэгсэл билээ. Сайн сайхан амьдралтай, амжилттай яваа нэгний цаана сайхан үг хэлж, урмаар тэтгэдэг буянтай хүмүүс байдаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хүнийг урмын сайхан үгээр шагнах тусам, илүү ихийг хийж бүтээх хүсэл төрж байдаг. Үргэлж сайн сайхныг ярьж байвал, танд тэр үгийн хүч эргээд үйлчилдэг юм шүү.

Амьдралаа сайхнаар харж, амжилтанд хүрэхийн тулд эдгээр үгсийг өдөр бүр хэрэглэж байгаарай.

  • Хүмүүсийг сайн сайхан, урт удаан амьдарч, эрүүл байхыг ерөөх
  • Хийсэн зүйлийг нь магтаж, урам хайрлах
  • Өөртөө итгэлтэй байдлыг нь нэмэгдүүлж, зоригжуулах үгс
  • Амжилт хүсэх
  • Хайртай гэдгээ хэлэх
  • Аз жаргалыг бэлэглэх үгсийг хэлэх
  • Би чадна, чи чадна гэж хэлэх
  • Бусадтай чин сэтгэлээ нээж ярилцах 
  • "Би чамд хайртай", "Би эрүүл саруул сайн байгаа", "Би аз жаргалтай байгаа шүү " ...

Аугаа амжилтын үндэс бол "сайхан үг"

Ямар үгийг сонгож хэрэглэх вэ?

Хүмүүс ямар нэг асуудалд орсон үедээ "Бүх зүйл сайхан болно" гэж өөртөө хэлдэг. Энэ үгээрээ та толгой дотроо бүх зүйл маш буруу, хэцүү байна гэсэн ойлголтыг төрүүлж байдаг. Үүний оронд "Би үүнийг шийдвэрлэж чадна", "Би энэ асуудлаас гарч чадна" гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Ингэвэл та байдлыг бодитоор хүлээн авч хий хоосон мөрөөдөж суулгүй, ямар нэг зүйл хийж эхлэх болно. Сэтгэл сэргээж, урам өгөх ийм үгсийг хэцүү үеүүддээ өөртөө хэлж байвал, та эерэг сэтгэлгээтэй болох юм. Эерэгээр юмсыг харж чаддаг хүн, асуудлаас гарах хамгийн зөв гарцыг ч олж харж чаддаг.

Ямар үгийг сонгож хэрэглэх вэ?

Зөв бодлоос зөв үг гарч, зөв үгнээс зөв үйлдэл гарч байдаг юм шүү!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()