Хүүхэд бүрт сургууль төгсөхөөс нь өмнө заавал эзэмшүүлэх ёстой 6 чадвар

2021-11-16, 12:50
3,076

Хүүхдийн ирээдүйн амжилтад нөлөөлөх гол хүчин зүйл бол дан ганц сайн боловсрол олгох явдал биш ажээ. Боловсрол, суурь мэдлэг зэрэг нь хүүхдийн ирээдүйд хэрэг болох ч цаашдын амьдралдаа хөлөө олж, амжилттай хүн болоход нь тусалж чадахгүй. Тиймээс  хүүхдээ 18 нас хүрэхээс нь өмнө амин чухал хэрэгтэй дараах чадваруудыг заавал эзэмшүүлээрэй.

Хүүхэд бүрт сургууль төгсөхөөс нь өмнө заавал эзэмшүүлэх ёстой 6 чадвар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Харилцаа

Хүүхэд бүр насанд хүрэхийнхээ өмнө харилцааны чадварт гүнзгий шатанд суралцсан байх ёстой. Ингэснээр тэд ирээдүйд эсрэг хүйстэнтэйгээ ч тэр, дээд түвшний албан хэргийн хүрээнд ч тэр хүнтэй зөв харилцахад асуудалгүй болно. Иймд та хүүхдээ нийгмийн ямар ч байгуулалд, аль ч бүлгийн хүнтэй харилцаж сургаарай. 

Харилцаа

2 Бие даах

Бүх эцэг эхчүүд хүүхэддээ хайртай учраас юу ч хийсэн туслахыг эрмэлзэж байдаг. Энэ нь хэвийн зүйл хэдий ч  алхам тутамд нь тусалж, сургаал айлдаад байх хэрэггүй. Хүүхэддээ эрх чөлөө, хараат бус байдлыг тодорхой хэмжээгээр эдлүүлж, зарим зүйлийг өөрөөр нь хийлгэх орон зайг олго. Энэ энгийн чадвар тэдний ирээдүйн амьдралыг гайхалтайгаар  хялбарчилж өгнө.

Бие даах

3 Хөгжмийн зэмсэг тоглох

Зарим хүмүүст энэ нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэвч энэ ур чадвар хүүхдийг насанд хүрсэн хойно ч маш том тус дэм болдог гэнэ. Түүнчлэн хүүхэд тань хөгжмийн сонсголгүй байсан ч гэсэн сургалтанд хамруулах хэрэгтэй. Гол учир нь хөгжмийн зэмсэг тоглоход суралцсанаар тэдэнд тэсвэр тэвчээр, өөртөө итгэх итгэл, махруу хичээл зүтгэл, өөрийгөө зөвөөр үнэлэх үнэлэмж зэргийн суурь тавигддаг байна. 

Хөгжмийн зэмсэг тоглох

4 Гэр орны ажил

Хүүхдээ аяга таваг угаах зэрэг гэр орны ойр зуурын ажлуудаас чөлөөлөөд хэрэггүй. Багад нь ажил хийлгээгүйн сул тал таныг хөгшрөөд асаргаа шаардагдах үед л гарч ирнэ гэж саналтгүй. Хүүхдийг тань ирээдүйд юу хүлээж буй нь тодорхой бус тул гэр орны ажилд суралцсан байхад хүүхэд тань ядаж л зүгээр сууж байгаад өлсөөд үхчихгүй. Ийм чадвартай байснаар хүүхэд нийгэмд амархан дасан зохицож, хэнтэй ч таарч тохироод явж чадах чадвартай болно.

Гэр орны ажил

5 Асуудал шийдвэрлэх

Хүүхдийг ойлгож ч амжаагүй байхад асуудлыг эцэг эх нь өмнөөс нь шийдээд өгчихдөг. Ингэснээр тэд хүүхдээ ирээдүйд тулгарах томоохон асуудлуудыг өөрөө шийдвэрлэх чадваргүй болгож байгаа гэдгээ ойлгодоггүй. 

Асуудал шийдвэрлэх

6 Бие даан шийдвэр гаргах

Хүүхдийг хүсэхгүй байгаа зүйлийг нь хийлгэх гэж хэт хүчлэх хэрэггүй. Гэхдээ энэ нь мэдээжийн хэрэг сургуульд нь явуулах, усанд оруулах зэрэгтэй хамааралгүй. Тэднийг ямар салбарт орж ямар мэргэжлээр суралцах, хаана ажиллах, хэнтэй хамт амьдрахыг нь өөрсдөд нь даалгах хэрэгтэй. Өөрөө бүх шийдвэрээ гаргасан хүүхэд эцэг эхээрээ бүгдийг нь хийлгэсэн хүүхдээс илүү амжилтанд хүрдэг.

Бие даан шийдвэр гаргах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()