Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...

Тавдугаар сарыг дэлхий нийт цэвэр агаарын сар болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ сарын турш агаарын бохирдлын эсрэг тэмцэх арга замуудыг боловсруулж, хэрэгжүүлсээр иржээ. Энэ аяны хүрээнд дэлхийн хамгийн их утаатай хотуудад хөл хорионы улмаас агаарын бохирдол буурсан байдалтай буйг зургуудаар үзүүлж байна.
 

Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн их агаарын бохирдолтой хотууд гэхээр үргэлж Бээжин, Дели зэрэг хотууд санаанд буудаг шүү дээ. Дэлхийн гуравны нэг хөл хорионд орж машины хөдөлгөөн болон үйлдвэрүүдийн ачаалал багасаж, дээрх хотуудад тэнгэр цэлмэж, цэвэр агаартай болох найдвар иржээ. 

 

1 Бээжин, Хятад

Европын сансрын агентлагийн хиймэл дагуулаас авсан зургаас үзэхэд Хятадын томоохон хотуудад агаарын бохирдол, үйлдвэрүүдээс ялгардаг азотын давхар исэлийн хэмжээ эрс буурч, Бээжингийн тэнгэр цэлмэсэн байдалтай байна. Үүнийг энэ оны эхээр гарсан Коронавирусын халдвартай шууд хамааралтай хэмээн мэргэжилтнүүд үзэж буй юм. Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпиний 2013 онд гаргасан агаарын бохирдлыг багасгах арга хэмжээний үед нүүрс шатаадаг бүх үйлдвэрүүдийг хааж, агаарын ширхгийн төвшинг PM2.5-д буулгаж чадсан боловч энэ нь хөл хорионоос өмнө томоохон асуудлуудын нэг хэвээр байжээ.

Бээжин, Хятад

2 Шинэ Дели, Энэтхэг

Хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болох Шинэ Делигийн 21сая иргэд байнгын утаанаасаа түр амс хийв. Энэтхэгийн нийслэл хотод агаарын бохирдол 60 хувиар буурсан нь түүхэндээ хамгийн удаан хугацаанд цэвэр агаартай байсан нь гэж тэмдэглэгджээ. 1.3 тэрбум хүн амтай энэ улс 3 сарын 25нд дэлхийн хамгийн өргөн хүрээнд хөл хориог зарлажээ.

Шинэ Дели, Энэтхэг

3 Лос Анжелес, АНУ

Сахиусан тэнгэрүүдийн хот гэх Лос Анжелес маань зогсолтгүй үргэлжлэх бөглөрөө болон хөндийг тэр чигт нь бүрхэх бор утаанаасаа болж "Smell-A" гэх хочийг авчээ. Гэвч гуравдугаар сард гаргасан  бүх мужуудыг хамарсан хөл хорионы шийдвэрээс үүдэн агаар цэвэршиж, иргэд дахин ''амьсгалж'' эхэлжээ . "Лос Анжелес дэлхийн том хотуудаас хамгийн цэвэр агаартай хотуудын нэг болж чадсан" гэж CNN агентлаг мэдээлжээ.

Лос Анжелес, АНУ

4 Дака, Бангладеш

"IQ Air" гэх агаарын чанарыг шалгадаг технологийг нэвтрүүлсэн  Шведийн байгууллагын судалгаанаас үзэхэд, Дака 260-аас 319 хүртэлх оноогоороо дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсуудын нэг болоод байжээ. 150-аас их үзүүлэлт нь хүүхэд, хөгшид болон уушгины асуудалтай хүмүүсийг хамрах эмзэг бүлэгт эрүүл мэндийн асуудал үүсгэх магадлалтай байдаг байна. Гуравдугаар сарын 29- нд энэ оноо 91 хүртэл багассан байна. 

Дака, Бангладеш

5 Жакарта, Индонез

Жакарта нь Дэли болон Бээжингийн хамтаар хамгийн их агаарын бохирдолтой хотуудийн нэг болсон байв. Өмнө жил агаарын бохирдлоос залхсан иргэд Индонезийн засгийн газрын эсрэг жагсаал хийжээ.  #SetorFotoPolusi гэх "хаштаг"-тай зургуудыг хотоор нэг наасан байв. Өнгөрсөн жилийн зургаан сард бохирдлын хэмжээ 240 байсан боловч энэ сарын эхэнд 150 болсон байна. 

Жакарта, Индонез

6 Сау Пауло, Бразил

Сау Паулод хэрэгжүүлсэн хөл хорионы өмнө Хойд Америкийн хамгийн их хүн амтай энэ хотод утаа болон замын бөглөө зогсолтгүй үргэлжилж байжээ. "Агаар илүү цэвэр болж тэнгэр ч цэлмэсэн. Энэ бүхэн итгэхийн аргагүй гайхалтай байна. Гудамжаар явах машины тоо багассаны улмаас бохирдол багассан байх" гэж Сау Паулогийн хөтөч Сантиаго Mаррөүдиан хэлжээ. 

Сау Пауло, Бразил

7 Богата, Колумб

Хөл хорионы өмнө, агаарын бохирдлоо хянахын тулд, Ням гарагуудад замаа хаан, иргэдээ машины оронд дугуй унахыг энэ хотод уриалдаг байжээ. Гуравдугаар сарын 24- нд хөл хорио тогтоож, замын ачаалал буурсан нь мэдэгдэхүйц хоёр өөрчлөлтийг авчиржээ. ''Эхнийх нь, өмнө үнэртдэг байсан утаан үнэр арилсан. Хоёрт, холын зайд харах илүү амар болсон" хэмээн  Богата хотын иргэн Нэйтэн Фаулд мэдээлжээ.

Богата, Колумб

8 Бангкок, Tайланд

2019 оны эхэн үед Бангкокд агаарын бохирдлоос үүдэн 400 гаруй сургуулийг хааж байсан учир хөл хорионы үед сургуулиудыг хаасан нь шинэ зүйл биш билээ. "Засгийн газар үүл буудаж, замын хөдөлгөөнийг багасгаж мөн гудамжаа усалсан ч нөлөө бага үзүүлсэн"  гэж BBC агентлаг мэдээлсэн байна. 

Бангкок, Tайланд

9 Mилан, Итали

Итали нь Ковид-19-ийн хоёр дахь голомт хот болсноор тус улсын засгийн газрыг хөл хорионы арга хэмжээ авахад хүргэжээ. Энэхүү улсын машины хагас нь дизель түлш хэрэглэдэг учир хөл хорион үед бохирдол багассан байна. Нэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 12-  ны хооронд багтраа өвчин болон уушгины үрэвсэл үүсгэдэг нитроген диоксид бодисын хэмжээ багасжээ. 

Mилан, Итали

10 Сантьяго, Чили

Сантьяго хот нь олон тооны машин, үйлдвэрлэлийн ажил, өвлийн цагт мод түлэхээс үүдсэн агаарын бохирдолтой болоод удаж байгаа билээ. Вирусийн хөл хорион улмаас агаарын бохирдол гурав дахин багассан байна. "Нар гийж, Андын нуруу тодрон харагдаж байна" гэж Сантьягод 16 жилийн турш амьдарч байгаа зохиолч Эйлин Смит хэлжээ. 

Сантьяго, Чили

11 Ханой, Вьетнам

Өнгөрсөн жил иргэдээ цонхоо онгойлгохгүй байж гадаа дасгал хийхгүй байхыг Ханой хот зөвлөж байжээ. Бороо бага ордог энэ хотод тариалангийн талбайнууд шатаж, нүүрс түлснээс болж агаарын бохирдол нь үүсдэг байна. Дөрөвдүгээр сарын эхээр хөл хорионы улмаас тээврийн хэрэгслийн тоо цөөрч, үйлдвэрүүд зогсолт хийсэн тул агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан хэмээн Вьетнам Таймс сонин мэдээлжээ.

Ханой, Вьетнам

12 Сөүл, Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос өмнө жилийн гуравдугаар сард, The Guardian-д үзүүлсэн агаарын бохирдлын тоо баримтыг харж онцгой байдал зарлан тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, үйлдвэрүүдийг нүүрс түлэхийг нь багасгасан ч энэ оны хоёрдугаар сар хүртэл ахиц гараагүй байна. Өмнө жилийн хоёрдугаар сарын 26-аас гуравдугаар сарын 18 хүртэлх тоо баримтыг энэ жилийнхтэй  харьцуулахад PM2.5 түвшинээс 54 хувиар буурчээ. 

Сөүл, Өмнөд Солонгос

Эх сурвалж: Readers Digest

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()