Эртний Япончуудын хачирхалтай амьдрал

Их Наран улсын ард түмэн бол олон зуун жилийн туршид хичээнгүй агаад тууштай хүмүүс гэдгээрээ дэлхий дахинаа гайхагдаж ирсэн. Тэдний мах цусанд байдаг энэ зан өнөөгийн Японы үсрэнгүй хөгжил, тэргүүлэгч байдалд нөлөөлсөн нь лавтай. Мөн эдийн засгийн хувьд тогтвортой, чанартай сургалтын систем, хэрэглээний зардал бага гэхчилэн давуу талуудыг дурдаад байвал дуусашгүй билээ. Харин эртний Япон орон ямар байсан тухай дор дурьдая. 

Эртний Япончуудын хачирхалтай амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хаалттай гүрэн

1600 онд Япон улсад томоохон иргэний дайн бий болсон юм. Тус тулалдаанд Токүгава Иэясүгийн цэргүүд ялснаар 1603 онд Японы эзэн хааны суудалд суусан байна. Тэрээр гадаад орнуудтай худалдаа наймаа хийхийг дэмжсэн бодлого явуулж, арилжаа наймаа хөгжихийн хэрээр худалдаачид ч олширч байв. Гэсэн хэдий ч 1624 онд Испани улсад худалдаа хийх эрхээ хориулсан төдийгүй 1635 онд бүх улсууд руу худалдаа хийхээ хориулж хаалттай орон болон хувирсан байна.

Хаалттай гүрэн

2 Жижигхэн иргэд

VI-XIX зуун хүртэл Япончуудын дундаж өндөр ердөө 155 см байсан аж. Учир нь VI зууны үед тус улс нь Хятадтай найрсаг хөршийн харилцаатай байсан төдийгүй Буддын шашинг баримталдаг байсан гэнэ. Тиймдээ ч мах идэхийг цээрлэн, голдуу ногоо жимс, будаагаар хооллодог байснаас үүдэн тухайн үеийн хүмүүс  тэнхээ багатай, жижгэвтэр биетэй байсан аж. Үүнээсээ болоод дайн тулаанд ч ялалт байгуулах нь ховордож байв. 

Жижигхэн иргэд

3 Хог түүдэг эртний Япончууд

Эрт дээр үеэсээ ажилсаг хичээнгүй хэмээн хэлэгдэж ирсэн тус улсын иргэд анх хог худалдаалан борлуулахыг санаачилж байсан аж. Эртний Японд тус арга нь нилээдгүй тархсан байжээ. Баячуудын хаясан хог хаягдлыг түүж аван, өндөр үнээр борлуулдаг байсан гэнэ. Учир нь баячуулын хэрэглэдэг хоол хүнс нь чанартай, тэжээллэг байжээ.

Хог түүдэг эртний Япончууд

4 Япон улс ба садар самуун явдал

Одоо ч хэвээр байгаа энэ байдал нь тэртээ хэдэн зуун жилийн өмнөөс л эрчээ авч байсан байна. Учир нь тэд бэлгийн харьцаанд орохыг, болон үүнийгээ ном сударт буулгах, олон нийтэд дэлгэхээ огтхон ч буруу гэж боддоггүй. Мөн домог үлгэрүүдэд хүртэл бурхан Изанаги болон дарь эх Изанами нарын бэлгийн харьцаанд орж байгаагаар тод томруун гэгч нь дүрсэлсэн байдаг аж. Ер нь эрт үеийн соёлын олдворууд дотор хурьцаж буй баримал, зураг, ном судар асар олон байдаг аж. 

Япон улс ба садар самуун явдал

5 Загасчдын сонирхолтой арга барил

Тэд загас барихдаа завь хөлөглөн гол нуураар яван гал, бамбар асаана. Тэгээд завьнаасаа хар галууг уян усанд байрлуулдаг аж. Ингэснээр галын гэрлийг сониурхан цугларсан загасыг галуунууд барин эзэндээ "өгдөг" байжээ.

Загасчдын сонирхолтой арга барил

6 Өвөрмөц гэрлэлт - “Цумадой”

Эртний Япончуудын гэрлэлт болон гэр бүлийн амьдрал ихэд өвөрмөц байсан юм. Нөхөр нь хэдэн ч эхнэртэй байхыг зөвшөөрдөг ба хүссэн үедээ эхнэрүүдийнхээ гэрээр зочилдог байна. Харин нөхөр нь ямар нэгэн шалтгаангүйгээр эхнэрээсээ салахыг хуулиар хориглосон байдаг байсан аж.

Өвөрмөц гэрлэлт - “Цумадой”

7 Японд ч бас Христийн шашинтнууд бий

16-р зууны дунд үеэс Япон улсад Христийн шашинтнууд бий болсон байна. Тус улсад анх Христийн шашинг дэлгэрүүлсэн хүн нь Сэйнт Францис Шавиар (Jesuit Francis Xavier) аж. 1587 онд цэргийн хүчнийхэн үүнийг харийнхны дарангуйлал хэмээн ойлгож Христэд итгэгчид болоод номлогч нарыг цаазаар авч байжээ.  Мөн Буддын шашинг үгүй хийж, гутаан бузарласан хэмээн 1614 онд Христийн шашинг бүх Япон даяар хориглож байсан аж. Токугава хотод л гэхэд 3000 гаруй Христийн шашинтан шоронд хоригдон, ял эдэлж байжээ.

Японд ч бас Христийн шашинтнууд бий

8 Биеэ үнэлэгчид

Японы цэнгээний газрын хүүхнүүд буюу зугаацуулагч бүсгүйчүүдийг “гейша” хэмээн нэрлэдэг билээ. Мөн тэднийг дотор нь хэд хэд ангилдаг байж. Хамгийн үнэтэй  нь: "мэлт", "мөү", "цубонэ" болон "санта", харин хамгийн хямд бүсгүйчүүдийг: "банстича", "мэйд" гэх зэргээр нэрлэдэг байсан байна. Эрчүүд уушын газарт ирж өөрийн бүсгүйг сонгон өрөөндөө авч ордог байна. Хамгийн үнэтэй бүсгүйчүүд нь 5000 иен, харин хямд нь 80 иенээр ажилладаг байсан гэнэ.

Биеэ үнэлэгчид

9 Бүтэлгүй дурлал болон амиа хорлолт

Биеэ үнэлэх явдал эрчээ авсны дараа буюу 1617 оны үеэр залуус эхнэрээ хууран, араар тавих явдал ихээр гарч байжээ. "Улаан дэнлүүний гудамж" буюу биеэ үнэлэгчдийн гудамжинд охид бүсгүйчүүд олноороо ажиллаж амьдардаг байсан аж. Түүнчлэн биеэ үнэлэгч бүсгүйчүүд хэн нэгэн хүнд сэтгэл алдарсан тохиолдолд амиа хорлодог байж. Учир нь тэд хайртай хүнтэйгээ хамт байж чадахгүй тул дараа төрөлдөө дахин учрая хэмээн энэ хорвоогоос хальдаг байжээ.  

Бүтэлгүй дурлал болон амиа хорлолт

10 Цаазаар авах болон тамлахыг хуулиар зөвшөөрдөг байсан

Токугава хааны үед гэм буруугүй гэдгээ батлах нь бэрх байлаа. Тэр үед тус улсын хууль тогтоомж чанга хатуу байсны нэгэн жишээ нь хүмүүсийг 4 төрлөөр тамлаж хэргийг хүлээлгэдэг байжээ. Эдгээр нь: шавхуурдах, чулуун хавтангаар цохих, дүүжлэх мөн хүлэх зэрэг аж. Гэхдээ тамлаж байгаа тохиолдолд сэжигтэнг алж болдоггүй байна. Учир нь тэднийг амьдаар нь тамлаж хэргийг нь хүлээлгэдэг байсан гэнэ. Харин цаазаар авахын хувьд бас л хэрцгийгээр буюу толгойг нь тасалж мөн буцалсан усанд шалзалж алдаг байжээ.  

Цаазаар авах болон тамлахыг хуулиар зөвшөөрдөг байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()