Эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг 10 шалтгаан

Эрэгтэй хүний хамгийн чухал зүйл бол бэлгийн эс юм. Ихэнхи эрчүүдийн огт анхааралгүй өдөр тутамдаа хийдэг зүйлс нь эр бэлгийн эсэд нь муугаар нөлөөлж байдаг байна. Бид жирэмслэхгүй байгаа шалтгааныг эмэгтэйгээс хамааралтай гэж боддог ч энэ төрлийн асуудлын 40% нь эрчүүдээс шалтгаалдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг 10 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрчүүдийн үргүйдэл нь эр бэлгийн эсийн тоо бага байх, эсийн хэвийн бус байрлал, хөдөлгөөнгүй байдал болон өөр хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг. Тэгвэл эрчүүдийн өдөр тутамдаа хийдэг ямар зүйлс тэднийг үргүй болгоход нөлөөлдөг талаар хүргэе.

 

1 Суугаа ажил

Та урт хугацаагаар суудаг уу? Та жолооч эсвэл унадаг дугуйгаар хичээллэдэг үү? Та халуун усанд удаан сууж, автомашиндаа суудал халаагч хэрэглэдэг үү? Эсвэл бариу дотуур хувцас өмсдөг үү? Эдгээр зүйлсийг хийдэг бол анхаарлаа хандуулна уу. Учир нь дулаан нь эр бэлгийн эсийн боловсруулалтад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийм учраас л эрчүүдийн төмсөг нь бүсгүйчүүдийн өндгөвч шиг дотор талд бус биеийн гадна байдаг нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш байх нь. 

Суугаа ажил

2 Нойргүйдэл

Яг л тархи болон бие махбод шиг тань бэлгийн эс хүртэл эрч хүчээр дүүрэн, идэвхитэй байж үүргээ гүйцэтгэхийн тулд амрах шаардлагатай байдаг байна. Үүний тулд та өдөрт 7-8 цаг унтаж амрах хэрэгтэй аж. Хэрэв зайлшгүй шалтгааны улмаас нойроо хангалттай авч чадахгүй байгаа бол дасгал хөдөлгөөн мөн иогаар хичээллэхийг танд зөвлөж байна. 

Нойргүйдэл

3 Хорт бодисууд

Бензин, толуол зэрэг үйлдвэрийн хорт бодисууд бас пестисид, хүнд метал зэрэг гадаад орчны нөлөөнөөс болж эр бэлгийн эсэд муугаар нөлөөлдөг байна. 2015 оны Харвардын судалгаагаар гүзээлзгэнэ, бууцай, улаан лооль, амтат чинжүү зэрэг пестисид ихтэй жимс ногоо хэрэглэдэг эрчүүдийн бэлгийн эсийн тоо нь пестисид багатай хүнс хэрэглэдэг эрчүүдийнхээс бага байсан байна. 

Хорт бодисууд

4 Хооллолт

Утсан гахайн мах, хиам, зайдас зэрэг боловсруулсан бүтээгдэхүүн нь мөн л эр бэлгийн эсийн тоог бууруулдаг байна. Өдөрт боловсруулсан бүтээгдэхүүн агуулсан хоол хүнсийг өдөрт 1-3 удаа иддэг эрчүүдийн бэлгийн эсийн чанар нь бага иддэг болон огт иддэггүй эрчүүдийг бодвол хамаагүй муу байдаг. Харин сагамхай, палтус зэрэг цагаан загас түлхүү иддэг эрчүүдийн бэлгийн эсийн чанар маш сайн байжээ. Харин яргай, хөх загас, туна зэрэг загас иддэг эрчүүд загас бага иддэг эрчүүдийг бодвол бэлгийн эсийн тоо нь 34%-иар их байдаг ажээ.

Хооллолт

5 Тамхи

Өдөрт дунджаар 7 янжуур тамхи татах нь эр бэлгийн эсийн тоо, эсийн хөдөлгөөнийг удаашруулдаг сөрөг талтай юм. 

Тамхи

6 Архи, согтууруулах ундаа

Архийг их хэмжээгээр хэрэглэх нь тестостероны хэмжээг багасгадаг аюултай аж. Тестостероны хэмжээ буурснаар бэлгийн сулрал үүсэж, нүүр, цээжний үсний ургалт багасах зэрэг эр шинж тэмдэг алдагдаж, хөх ургаж, гэдэс өөхөлж таргалах зэрэг хор уршгийг ч мөн дагуулдаг байна. Архины хэрэглээ ерөнхийдөө үргүйдлийн эх үүсвэр гэж ойлгож болно.

Архи, согтууруулах ундаа

7 Гар утас

Гар утас, техник хэрэгслээс ялгарах дулаан болон долгион нь мөн эр бэлгийн эсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Судалгаагаар "Wi-Fi" нь эрчүүдийн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг бууруулж, ДНК-ын хуваагдлыг нэмэгдүүлэх замаар үр төлөө үлдээх боломжийг нь багасгадаг гэдгийг баталсан байна. 

Гар утас

8 Рентген туяа

Рентген туяа болон хорт хавдрын эмчилгээнээс ялгарах цацраг туяа нь эр бэлгийн эсийн боловсруулалтыг бууруулдаг байна. Цацраг туяанд их хэмжээгээр өртөх нь эр бэлгийн эсийн боловсруулалтыг багасгана хэмээжээ. 

Рентген туяа

9 Таргалалт

Хэрэв та илүүдэл жинтэй бол жингээ хасах цаг иржээ. Учир нь Харвардын өөр нэгэн судалгаагаар илүүдэл жинтэй эрчүүд хэвийн жинтэй эрчүүдтэй харьцуулхад бэлгийн эсийн тоо нь 11%-иар бага, үрийн шингэндээ ямар ч эр бэлгийн эсгүй байх 39%-ийн магадлалтай байдаг байна. Мөн хэт их таргалалт нь төмсөгний дулааныг нэмэгдүүлснээр үржих чадварыг багасгадаг байх нь. 

Таргалалт

10 Стресс

Маш олон судалгаагаар стресс нь эрчүүдийн үржих чадвар, ялангуяа үрийн шингэний чанарт нөлөөлдөг гэдгийг баталсан юм. Судлаачид урт хугацааны болон богино хугацааны стресс, уур уцаартай эрчүүдийн үрийн шингэн бага ялгарч, бэлгийн эсний тоо нь цөөн байдаг гэдгийг нотолсон байна. 
 

Стресс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()