Канад бүсгүй хөл хорио зөрчсөн үйлдлээ "Нөхрөө салхилуулж байсан" гэж тайлбарлажээ

Та бүхэн урьд өмнө нь нохойгоо салхилуулна гэж сонсож байснаас биш, нөхрөө салхилуулсан эхнэрийн тухай төсөөлж ч байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Дэлхий даяар цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа учир Канад улсад ч мөн адил хөл хорио 20 цагаас эхлэн өглөөний 5 цаг хүртэл үйлчлэх болсон аж. Харин энэ журмыг зөрчсөн шалтгаанаар торгуулаад буй дээрх хос өөрсдийгөө дүрэм журмаа ягштал мөрдсөн гэж үзэж байгаа юм. 

Канад бүсгүй хөл хорио зөрчсөн үйлдлээ "Нөхрөө салхилуулж байсан" гэж тайлбарлажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үйл явдлыг тодруулбал, Канадын Кэбэк мужид тогтоосон хөл хориог зөрчсөн хэргээр саатуулагдсан эмэгтэй "нохой"-гоо салхилуулж байсан гэж мэдүүлэг өгсөн аж. Түүний өгсөн мэдүүлэг байж болох л асуудал мэт сонсогдох боловч салхилуулж байсан гэх нохой нь үнэн хэрэгтээ түүний нөхөр байжээ. 

Цагдаагийн албаныхан тэднийг 1-р сарын 9-ний 21 цагт буюу хөл хорио хэрэгжиж эхэлснээс ердөө хэдхэн цагийн дараа саатуулсан байна. Хосууд цагдаад тэжээвэр амьтдад үйлчлэх дүрмийг мөрдөж байсан гэж мэдүүлжээ. Чухамдаа гэрийнхээ ойролцоо тэжээвэр амьтнаа салхилуулах нь хөл хориог үл харгалзах цөөн хэдэн шалтгааны нэг юм.

Кэбэк мужид шөнийн цагаар буюу 20 цагаас өглөөний 5 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Хосуудыг саатуулсан цагдаагийн ажилтан Изабел Жендрон тэднийг дүрэм журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд тус бүрд нь 1500 долларын торгууль ноогдуулсан аж. 

Нэмж дурдахад, хөл хориог зөрчсөн хүмүүс зөвхөн тэд биш юм. Журам хэрэгжих болсон эхний долоо хоногт гэхэд цагдаагийн байгууллагууд мянгаас дээш долларын 750 гаруй торгууль бичсэн аж. 

Ийнхүү Канад улсад хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөх болсон нь цар тахлын халдварын тохиолдол хэдийнээ 670 мянга хүрсэнтэй холбоотой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()