Давс бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Давсыг бид бүхэн хоолыг амттай болгоход хэрэглэдэг бөгөөд энэ нь бидний биед зайлшгүй шаардагдах натриг өгдөг байна. Хэдий тийм ч гэсэн үүнийг их хэмжээгээр хэрэглэх үед бидний эрүүл мэндэд аюул заналхийж байдаг аж. Харин эдгээр сөрөг нөлөөнөөс сэргийлэхийн тулд аль болох хэт их давсны хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй. Иймд та бүхэндээ давс бидний биед хэрхэн нөлөөлдөг тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Давс бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тархи

Канадын эрдэмтэд давс хүний тархинд сөргөөр нөлөөлдөг, тэр дундаа настай хүмүүсийн тархийг гэмтээж, ой тогтоолтыг удаашруулдаг болохыг нь тогтоожээ. Иймд давсны хэрэглээгээ хянаж, хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь чухал юм.

Тархи

2 Бөөр

Хэт их давсны хэрэглээ нь бөөрний үйл ажиллагааг гажуудуулж, өвчлөх шалтгаан болдог. Ингэснээр бөөр, шээс, давсагны замын төрөл бүрийн өвчинд мэдрэмтгий болж, цусны эргэлт ч мөн удааширдаг аж.

Бөөр

3 Яс

Давс их хэрэглэснээр ясан дахь кальцийн хэмжээг бууруулдаг. Тиймээс ч давсыг 5 хорын нэг хэмээдэг бөгөөд огт хэрэглэхгүй байж бас болохгүй. Хамгийн гол нь цайгаа давсгүй ууж, хоолныхоо давсыг сулавтар хэрэглэж заншаарай.

Яс

4 Зүрх

Давсны хэт хэрэглээнээс үүдэж, цусны эргэлт удаашран, зүрхний шигдээс болох эрсдэл нэмэгддэг. Энэ нь ялангуяа өсвөр үе болон залууст илрэхээс илүүтэй, ахимаг насны хүмүүс, настан буурлуудад түгээмэл илрэх нь бий.

Зүрх

5 Арьс

Таны гар хөл, биеийн хэсгүүд хэт их хөлрөх, ямарваа тууралт гарч зовоох болсон бол та юун түрүүнд давсны хэрэглээгээ хянаад үзээрэй! Бидний биед давс ихэдсэн үед биеэр ийн тууралт гарч, хөлөргөх шинжүүд илэрдэг байна.

Арьс

6 Ходоод

1996 онд хэвлэгдсэн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ходоодны хорт хавдраар нас барах тохиолдлууд нь давсны хэрэглээтэй нягт холбоотой болохыг тогтоожээ. Давсны хэрэглээ өндөр байдаг нь ходоодны шархлаатай холбоотой байна. Эрдэмтэд эдгээр үзэгдлийн шалтгааныг ойлгодоггүй боловч, давс нь ходоодны салстыг устгах аюултай аж.

Ходоод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()