"Титаник"-ийн жинхэнэ хайрын түүхүүд

Алдарт аварга онгоцны эмгэнэлт явдлыг Оскарын 11 шагнал хүртсэн Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), Кейт Винслет (Kate Winslet) нарын тоглосон киногоор хүмүүс сайн мэддэг билээ. Найруулагч Жеймс Камерон (James Cameron)-ы хэлснээр дүрүүд нь бүрэн зохиомол байсан юм. Домогт хөлөг онгоц сүйрсний 109 жилийн ойг тохиолдуулан Роуз, Жекийн хувь тавилангаас дутахааргүй хосуудын түүхүүдийг та бүхэнд хүргэж байна. 

"Титаник"-ийн жинхэнэ хайрын түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Туслаарай" гэх хашгирааны үеэр тавьсан гэрлэх санал

"Титаник" хөлөг онгоцны зорчигчид дотор алдарт теннисчин Карл Бер болон түүний хайрт бүсгүй Хелен Ньюс нар байсан юм. Сонины мэдээлж буйгаар Карл хайртай бүсгүйдээ тухайн осол болсон шөнө гэрлэх санал тавьсан ажээ. Бүсгүйн ээж охиноо баян хүнтэй суулгахыг хүсэж байсан бөгөөд энгийн нэгэн тамирчинд охиноо сэтгэлтэй болсныг мэдээд ихэд унтууцсан байна. Ингээд тэрээр Хеленийг аялалд дагуулан явуулахад нь Карл ч мөн нууцаар тэднийг даган явжээ. 

Америк рүү буцах үедээ тэд "Титаник" хөлөгт сууж таарсан бөгөөд осол гарах үед Карл Хелентэй салах ёс хийж байхад нь "White Star Line" компанийн захирал залууд суудлаа өгсөн байна. Ингээд хосууд аврагдаж уг явдлаас жилийн дараа гэрлэн 3 хүү 1 охинтой болжээ. 

"Туслаарай" гэх хашгирааны үеэр тавьсан гэрлэх санал

Карл Бер

2 Живсэн хуримын бэлгүүд

1912 оны 4-р сарын 21 буюу осол гарснаас 6 өдрийн дараа "Нью-Йорк Таймс" сонинд Эдвард болон Этель Бин нарын түүх нийтлэгджээ. Осол гарахаас хэдэн жилийн өмнө Эдвард Америк рүү нүүж, Этель Англид үлдсэн байна. Тэд төрөлх газраа хуримаа хийж, сарын дараа нөхөр нь эхнэрээ Америк рүү дагуулан явсан аж. Тэд "Титаник" хөлөгт суужээ. Золт явдал болж өнгөрөх үед Эдвард Этелийг аврах завинд суулган "зөвхөн эмэгтэйчүүд" гэдгийг сонсоод өөрөө үлдсэн ч завийг буулгасны дараа зай байгааг хараад шууд үсэрсэн байна. Ингээд тэд аврагдсан ч хосуудын хуримын бэлэг усан онгоцтой хамт живсэн ажээ. 

Живсэн хуримын бэлгүүд

Эдвард ба Этель Бин

3 "Золт явдлын" хүүхэд

Элен Вокер өөрийгөө "Титаник" сүйрэх үед эхийнхээ хэвлийд бүрэлдсэн гэдэгт итгэлтэй байдаг ажээ. Түүний эцэг нь 39 настай эхнэр хүүхэдтэй Сэмюел Морли байсан бол эх нь 19 настай Кейт Филлипс байжээ. Сэмюел гэр бүлээ хаяад дурлалт бүсгүйнхээ хамтаар шинэ амьдрал эхлүүлэхээр Америк рүү явсан байна. Гэвч ослоос болж Сэмюел амьд гарч чадаагүй бөгөөд үхэхээсээ өмнө Кейтэд хүзүүний зүүлт өгсөн нь сүүлд "Титаник" киноны эх хувилбар болсон юм. Элений хэлснээр түүний ээж үхэхдээ өөрийг нь чандарлан далайд цацахыг хүссэн бөгөөд ингэснээр Сэмюелтэй хамт байж чадна гэж үзжээ.

"Золт явдлын" хүүхэд

Кейт Филлипс охины хамт

4 "Чи хаашаа, би тийшээ"

"Титаник"-ийн нэгдүгээр зэргээр алдартай бизнесмен Исидор Штраус өөрийн эхнэр Идагийн хамтаар зорчиж байжээ. Штраусын гэр бүл тухайн үед 40 жил ханилсан байсан бөгөөд бүх зүйлийг хамтдаа хийж хэзээ ч бие биеэсээ холддоггүй байсан аж. Осол гарах үед усан онгоцны ахлагч Исидорыг аврах завинд суулгах гэсэн боловч тэрээр суудлаа өөр хүнд өгч туслан эхнэрээ амьд үлдээхийг ихэд хичээсэн байна. Гэвч түүний эхнэр татгалзаж: "Чи хаашаа, би тийшээ. Бид үргэлж хамт байсан, хамтдаа ч үхэх болно", гэсэн ажээ. Исидор түүнийг хүүхдүүдээ бодохыг хүссэн ч Ида: "Тэд ойлгоно", хэмээжээ. 

"Чи хаашаа, би тийшээ"

Исидор ба Ида Штраус

5 Дурсгал болон үлдсэн тэмдэг

Роберта Маоинигийн түүхийг түүний ач охин Жоанна Вуд сэтгүүлчдэд ярьсан юм. 21 настай Роберта "Титаник" хөлөг онгоц дээр эзэгтэйтэйгээ хамт явж байжээ. Тэрээр хөлөг онгоцны багийн залуу даамалтай хайр сэтгэлийн холбоотой болсон байнаТитаник живж эхлэхэд залуу Робертаны бүхээг рүү яаран орж, түүнийг завины тавцан дээр аваачиж завинд суулгаж аврах хантаазаа өгсөн аж. Тэрээр өөрөө бусад багийн гишүүдийн адил нас барсан бөгөөд Роберт "Карпатиа" хөлөг онгоцон дээр очиж, Нью-Йоркт хүрсэн байна. Роберта Карпатиа дээр байхдаа хантаазныхаа халаас руу гараа явуулаад тэндээс багийн гишүүдийн өмсдөг "White Star Line" усан онгоцны компанийн бэлгэдэл болох одны тэмдгийг олж харжээ. Салах мөчид залуу энгэрийн тэмдгээ хантаазны халаасанд өөрийнхөө дурсгал болгон хийсэн байна.

Дурсгал болон үлдсэн тэмдэг

Роберта Мэоини

Эх сурвалж: wday

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()