"Харь гаригийн хүн" болохын тулд хамраа тайруулж, хэлээ хуваагаад буй эр

29 настай франц эр эхээс төрсөн биеэ харь гаригийн хүн болгохоор хэсэгчлэн өөрчилсөөр байгаа бөгөөд энэ удаад тэрээр илүү үнэмшилтэй харагдахын тулд хамрын үзүүрээ тайруулжээ. Тэрээр буцааж боломгүй эдгээр шийдвэртээ сэтгэл хангалуун байгаа гэнэ...

"Харь гаригийн хүн" болохын тулд хамраа тайруулж, хэлээ хуваагаад буй эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Франц гаралтай этгээд сонин зүйлд дурлагч Антони Лоффредо харь гаригийн хүн болохоор зориг шулуудаад буй нэгэн. Тэр 20 насандаа бодьбилдингийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 4 жил гаруйн хугацаанд хамгаалагч хийдэг байжээ. Бага байхаасаа сонин содон зүйлд дуртай байсан тэрээр нэг л өдөр өөрийн туйлын хүслээ олж нээсэн байна. Антони юуг тэгтлээ хүссэн хэрэг вэ? 

Антони Лоффредо эцэст нь бүхэлдээ харь гаригийн хүн болж хувирахаар шийдсэн гэнэ. Тэрээр мөрөөдлөө биелүүлэхээр даруй ажлаасаа гарч үлдсэн амьдралынхаа турш аймшгийн баатрын дүр бүтээхээр Австрали улсыг зорьсон байна. 

Ингээд гуравхан жилийн хугацаанд Антони хэлээ голоор нь тасдуулж, нүүрэндээ шураг суулгуулснаар хоёр чихээ тайруулжээ. Үүнээс гадна тэр биедээ бүхэлд нь шивээс хийлгэж хар эрээн арьстай болсон  ба илүү үнэмшилтэй харагдахын тулд толгойдоо субдермаль суулгац хүртэл хийлгээд амжсан ажээ. 

Түүний харь гаригийн хүн болж хувирах "Black Alien Project"-ийн үйл явц амжилттай үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ердөө 21 хувь нь биелээд байгаа гэнэ. 

Энэ удаад Антонигийн төлөвлөсөн "хамар тайрах мэс ажилбар"-ыг Франц улс хуулиар хориглодог учир Испанийн Барселон хотод Оскар Маркезтай хамтарч ажилласан байна. 

Тэр энэ тухайгаа өөрийн инстгаграм хуудсаар дамжуулан олон нийтэд зарласан бөгөөд Оскар Маркезэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

www.instagram.com/the_black_alien_project

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()