Өндгөвчний уйланхай гэж юу вэ?

Өндгөвчний уйланхай нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог эмгэг бөгөөд биеийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй өвчин юм. Өндгөвчний уйланхай ихэнх тохиолдолд хоргүй, тийм ч аюултай биш гэдэг ойлголттой хүмүүс маш олон байдаг. Харин бид энэ удаагийнхаа нийтлэлээр өндгөвчний уйланхайг яагаад эмчлэхгүй орхиж болохгүй болон түүний зарим шинж тэмдгийн тухай тайлбарлах болно.

Өндгөвчний уйланхай гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндгөвчний уйланхай

Эмэгтэй хүмүүс умайн хоёр талд буюу нийт 2 өндгөвчтэй байдаг. Харин уйланхай бол өндгөвчин дотор эсвэл гадна талд байдаг шингэн зүйлээр дүүрсэн уутанцар хэлбэрийн зүйл юм.

Өндгөвчний уйланхай

2 Юу хийх ёстой вэ?

Уйланхайтай болсон тохиолдолд та эмэгтэйчүүдийн эмнэлэгт ойр ойрхон үзүүлж байх ёстой. Харин уйланхай хүндэрсэн тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Хэвлийн хэсгээр хүчтэй өвдөх
  • Халуурах, дотор муухайрах, бөөлжих

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, та яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Юу хийх ёстой вэ?

3 Уйланхай яагаад үүсдэг вэ?

Өндгөвчний уйланхайг фолликулын болон шар биеийн уйланхай гэж ангилдаг. Фолликулын уйланхай нь өндгөвчний бүх уйланхайн 83%-ийг эзлэх бөгөөд бүх насны эмэгтэйчүүдэд тохиолдож болно. Өндгөвчний фолликулын уйланхай гэж өндгөн эс боловсрох үед хагараагүй үлдсэн фолликулууд дотор шингэн хуримтлагдаж, хөндийт үүсгэвэр үүссэнийг хэлнэ.

Уйланхай юунаас болж задрах вэ?
“Кломифен” хэмээх нэртэй эмийг уух болон жирэмсний үед уйланхай задарч, хагарах магадлалтай.

Уйланхай яагаад үүсдэг вэ?

4 Уйланхайгаас сэргийлэх

Уйланхайгаас урьдчилан сэргийлэх тодорхой арга байхгүй. Гэхдээ биед тань бага зэрэг өөрчлөлт мэдрэгдсэн даруйд заавал эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Хэрвээ та зөв үедээ эмчид үзүүлж чадсан бол та уйланхайг эрт оношлуулж, эмчлүүлэх боломжтой гэсэн үг.

Уйланхайгаас сэргийлэх

Дээрх шинж тэмдгүүд илэрвэл, өндгөвчний уйланхай нь амь насанд ч халтай байж болно.

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()