Амьдралдаа хийж үзэх сонирхолтой зүйлс

Танин мэдэхүйн аялалууд бол ямар ч аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг байдаг. Жишээ нь, Парист аялж буй хүн дэлхийд алдартай Эйфелийн цамхагийг, Египтэд яваа бол хаадын пирамидуудыг үзэлгүй буцна гэж үгүй. Ингээд хэрэв та аялал, тэр дундаа танин мэдэхүйн аялалд гар татдаггүй бол сэтгэлд хоногшсон дурсамжтай үлдэх ямар аялалууд хийж болохыг хүргэж байна.
Амьдралдаа хийж үзэх сонирхолтой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Сансарт нисэх - 57 тэрбум 600 сая

Энэ танин мэдэхүйн аялал 10 хоног орчим үргэлжлэх бөгөөд үүнээс зургаан өдрийг Олон улсын Сансарын станцад өнгөрүүлэх юм байна. Дээрх төлбөрт сургалт, бэлтгэл, тээш хүргэлтийн үйлчилгээ багтсан аж. Харин хэрэв та задгай сансарт гарахыг хүсвэл нэмэлт төлбөр хийх шаардлагатай юм байна.



2. Агаар мандлын стратосфер давхарга руу тийрэлтэт онгоцоор аялах - 32 тэрбум 664 сая
Тийрэлтэт сөнөөгч онгоцоор 45 минутын мартагдашгүй аялал хийхийг хүсч байна уу? Дээд дуунаас ч хурдан хөлгөөр дэлхийгээс 18 км-ийн өндөрт гарч, 4 минутын турш орчноо тольдон харж болно. Мөн бага зэрэг доошлон уран жолоодлогын трюк гүйцэтгэж ч болох аж.



3. Швейцарийн ойд ан хийх - 12 сая

Онцгой мэдрэмж авахыг хүссэн хүн бүрт Швейцарь руу зорихыг зөвлөе. Өвөл бодон, зэрлэг гахай, харин зуны улиралд зэрлэг шувууд агнаж болно.  Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг үгийн жинхэнэ утгыг эндээс мэдрэх боломжтой. Ангийн зөвшөөрөл, хөтөчийн үйлчилгээ, байрлах газар, түүдэг гал гээд бүх төлбөр багтсан. Харин буу болон техник хэрэгслийг түрээслэвэл нэмэлт төлбөртэй.



4. Израилийг нисдэг тэргээр тольдох - 9 сая ₮

Далайн эргийн дагуу байрлах нисэх буудлаас Иордан, Шинэ болон Хуучин хот дээгүүр хэд хэд тойрох, Сөнөсөн тэнгис, Мунтар уулыг харахад дээрх хэмжээний мөнгийг зарцуулдаг байна. Дээр нь хоол, байгалийн үзэсгэлэн бүрдсэн толгодын дунд буудаллах ч боломжтой.



5. Жингүйдлийг мэдрэх - 8 сая
Эн бол 250 секунд жингүйдлийг мэдрэх хоёр өдрийн танин мэдэхүйн аялал юм. Үлдсэн хугацаанд таныг эмчийн үзлэгт оруулж, зааварчилгаа өгч, бас сэтгэл санаагаар дэмжих ажиллагаа явагддаг байна. Үүний дараа нисэх буудалд хүргэнэ. Жингүйдлийн нууц нь таныг Кеплерийн муруйгаар нисгэж байгаад оршдог юм. Хэвтээ нислэгээс өсөх, буурах түвшинд шилжих үед та агаарт 20 секунд орчим тогтох бөгөөд энэ нь нийт 10 удаа давтагддаг байна.



6. Швейцарийн уулсын хөндий - 5 сая
Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн, сайхан замаар тансаг загварын спорт  машин жолоодон хурдлах нь ямар ч эр хүний хорхойг хөдөлгөх нь мэдээж. Иймд Швейцарийн могой адил мушгиралдан сүлжилдсэн уулсын хөндийн зам таныг хүлээж байгааг сануулахад таатай байна.



7. Нохой чаргаар гулгах - 3 сая ₮
Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан нүдний шил, дулаахан бээлий, зузаан ороолтоо бэлдээд замд гарахад бэлэн үү? Таны өмнө Швейцарь дахь Альпийн нурууны өргөн уудам тал дурайж байна гээд төсөөл дөө. Эрч хүчтэй, туршлагатай ноходтой чарга хөлөглөн, зөвхөн онгон байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч давхих боломжийг энд олгодог байна.



8. Шоронд шөнийг өнгөрүүлэх - 3 сая ₮
Та хэзээ нэгэн цагт торны цаана суувал юу мэдрэгдэх бол гэж төсөөлж байсан уу? Өдөр нь та наранд /эрх чөлөөтэй/ цагийг өнгөрүүлж, шөнө нь харин хатуу дэг журамтай шорон-зочид буудалд буудалласнаар энэ мэдрэмжийг авах боломжтой. Та өвөрмөц мэдрэмжийг хүртэхэд бэлэн байна уу?



9. Карача дахь морин аялал - 2.5 сая ₮
Альпийн үзэсгэлэнт хөндий, мөнх цаст уулсын буурал оройд, сүрт боржин хад асгад, цээж дүүрэн амьсгалах цэвэр тунгалаг агаар. Энэ бүхнийг та цэвэр цусны араб морьдтой хийх зургаан өдрийн аяллаас олж авч чадна.



10. Онгон байгаль дахь халим - 2.3 сая ₮
Доминикан улсын хамгийн ядуу муж руу хийх аялал ч танд мартагдашгүй дурсамжийг үлдээх болно. Энд 1-р сараас 3-р сар хүртэл халимны улирал эхэлдэг байна. Энэ үед та дэлхийн хамгийн аварга амьтныг ердөө тавхан метрийн зайнаас харж болно. Далдуу мод, завь болон халим үзэх боломжтой энэ аялал ердөө 12 цаг үргэлжилдэг хэдий ч, монгол төгрөрөөр 2 сая гаруйг төлөх ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()