10 хүү төрүүлсэн Британи ээж охинтой болжээ

Сүүлийн үед хүмүүс гэр бүл төлөвлөлтөд ихээхэн анхаарал хандуулах болсон төдийгүй хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо ч төлөвлөж суух нь бий. Харамсалтай нь хүүхэд гэдэг тэр болгон бидний санаснаар заяагаад байдаггүй бурханы бэлэг билээ. Бидний хүсэл зорилго, итгэл үнэмшлийг үл харгалзан амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Энэхүү гайхамшиг Британийн нэгэн гэр бүлд биелэлээ олжээ. 

10 хүү төрүүлсэн Британи ээж охинтой болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өнөр өтгөн Брэттийн гэр бүл эцэст нь охинтой болжээ

2 жилийн өмнө отгон хүү "Rothagaidh"-аа өлгийдөн авсны дараа Алекс Брэтт Английн 10 хүү төрүүлсэн анхны ээж болсон юм. Гэсэн ч түүний сэтгэл амрсангүй бололтой. Харин Алекс саяхан 39 настайдаа 11 дэх хүүхдээ төрүүлж охинтой болсноор тэдний гэр бүлд удаан хүлээсэн баярт үйл явдал тохиожээ. 

Өнөр өтгөн Брэттийн гэр бүл эцэст нь охинтой болжээ

2 Тэд бяцхан охиндоо "Камерон" гэдэг нэр хайрласан байна

Ийнхүү олон жил хөвгүүдтэй байсан Брэттийн гэр бүлд бяцхан охин нэмэгдсэн нь тэдний өмнөх уур амьсгалыг нэлээд өөрчилсөн гэнэ. Эмэгтэй дүүтэй болсондоо ихэд баяртай байгаа ах нар нь түүнийг сэрээхгүйн тулд шуугилдхаа больж, дуулгавартай, томоотой болсон аж. 

Мэдээж тэд энэ жирэмслэлтийг төлөвлөөгүй байсан ч охин гэдгийг нь сонсоод ихэд талархан хүлээн авчээ. Охинтой болоод сэтгэл нь ханасан Алекс "Одоо болсоон. Энэ хамгийн сүүлийнх нь байх болно. Би гэр бүлээ яг энэ байгаагаар нь цаашид хайрлах болно" хэмээн ярьжээ. 

Тэд бяцхан охиндоо "Камерон" гэдэг нэр хайрласан байна

3 Тэд 2-17 хүртэлх насны 10 хөвгүүдтэй

Тэдний гэр бүлийн талаар хүмүүс өөр өөрсдийн өнцгөөс олон янзаар ярьдаг байна. Зарим эмэгтэйчүүд хүүхэд хараад гэрт суухыг мэдээж саашаадаггүй. Дэвид ажилтай болохоор тэр болгон эхнэртээ туслах зав гардаггүй аж. 

Нөхөр нь галт тэрэгний жолооч хийдэг учир өглөө 5:30-д ажилдаа явна. Энэ хооронд Алекс эртлэн босоод шүршүүрт орж, кофе уун хүүхдүүдээ сэрэхийг хүлээнгээ чимээгүй орчинд бага зэрэг амрах боломж олдоно. 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлэх амаргүй ч гэсэн Алекс 7 хоногт 49 удаа угаалга, өдөрт 7 удаа гэртээ их цэвэрлгэгээ хийгээд зогсохгүй хажуугаар нь хагас цагаар фитнест багшлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Тэд 2-17 хүртэлх насны 10 хөвгүүдтэй

4 Камероныг төрсний дараа ээж одоо л манай гэр бүл бүрэн бүтэн боллоо гэж хэлдэг болсон

Мэдээж ийм олон хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд тэдэнд янз бүрийн л бэрхшээл тулгардаг. Заримдаа дэмий ч олон хүүхэдтэй болов уу гэж хоорондоо ярилцах үе ч гардаг. Харин өсөж том болж яваа хүүхдүүдээ хараад дэмий зүйл хийгээгүй юм байна гэсэн итгэл төрдөг хэмээн Алекс ярьсан юм. 

Камероныг төрсний дараа ээж одоо л манай гэр бүл бүрэн бүтэн боллоо гэж хэлдэг болсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()