Хэлээ тагнаандаа хүргэж, 60 секунд амьсгалаарай! Учир нь...

Та зөв амьсгалж сурснаар, төрөл бүрийн өвчнийг эдгээх боломжтой гэдгийг мэдэх үү? Ялангуяа стресс бухимдал, нойргүйдэл зэрэг өвчнийг амьсгалаар эмчилж болдог байна. Бид өнөөдөр та бүхэндээ биеийг эрүүлжүүлж, өвчнөөс сэргийлэх амьсгалах аргыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэлээ тагнаандаа хүргэж, 60 секунд амьсгалаарай! Учир нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэлээ тагнаандаа хүргэж, амьсгалах

Доктор Эндрю Вайл гэх эрхэм нь Харвардын их сургуульд суралцаж төгсөөд, мэдрэлийн системийг тайвшруулах амьсгалын аргыг нээж илрүүлсэн юм. Тэрээр хүн хэлээ арагш эргүүлэн, тагнаандаа хүргэж, гүнзгий амьсгаа авах нь биеийг тайвшруулж, өвчнийг намдаадаг хэмээн үзжээ. 

Та хэлээ тагнаандаа хүргэж, 60 секундын турш гүнзгий амьсгалаарай. Ингэхдээ биеэ аль болох сул тавьж, нүдээ анин, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны хамаг уур бухимдал минутын дотор алга болж, аз жаргал, тайван байдлыг мэдрүүлэх аж. 

Хэлээ тагнаандаа хүргэж, амьсгалах

2

Мөн бид та бүхэндээ хэрхэн "Амьсгалын дасгал" хийх тухай мэдээллийг хүргэж байна.

Хоёр гараа хэвлий хэсэгтээ байрлуулж, аажуухан дээшлүүлэн, толгойныхоо дээр байрлуулаарай. Ингэхдээ өлмийгөө мөн зөөлхөн өргөж, буулгах үедээ гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Дараа нь гараа амрааж, алгаараа зөөлхөн цохиорой. Энэ нь таны биеийг бүхэлд нь энергиэр цэнэглэж, тайвшруулах болно. Та үүнийг 10 удаа давтаж хийхэд хангалттай. 

Одоо та уур бухимдлыг тайлах аргыг мэддэг болсон тул, үргэлж инээмсэглэж, бусдад баяр хөөрийг түгээж яваарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()