Хөхөөрөө яагаад оролдож болохгүй вэ?

Хөх нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн сэтгэл татам эрхтэн билээ. Гэвч организм дахь хамгийн эмзэг эрхтэн нь хөх юм. Харамсалтай нь олон охид, бүсгүйчүүд хөхнийхөө толгойг өвчлүүлэх зүйлс хийдэг бөгөөд энэ нь маш аюултай болохыг эмч нар зөвлөж байна. Иймд өнөөдөр бид нийт охид, бүсгүйчүүддээ зориулан, хөхний товчоороо хэрхэвч оролдож болохгүй болон өвчлүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хөхөөрөө яагаад оролдож болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бариу хөхний даруулга зүүгээд хэрэггүй

Ихэнх эмэгтэйчүүд өөрийнхөө хөхнөөс 1-2 размер бага хөхний даруулга зүүх нь илүү тохиромжтой гэж үздэг. Гэвч энэ нь маш буруу бөгөөд хөхөнд тав тухгүй мэдрэмж төрүүлж, олон төрлийн өвчин тусах үндэс болдог байна. 

Бариу хөхний даруулга зүүгээд хэрэггүй

2 Гүйх үедээ хөхний даруулга зүүгээд хэрэггүй

Олон бүсгүйчүүд хөхний даруулга зүүгээгүй үедээ тав тухыг мэдэрдэг нь нууц биш юм. Гэвч энэ нь хөхөнд аюул учруулдаг байна. Харин спорт загварын майкууд нь хөхний даруулгаас дутахгүй хөхийг дарж өгдөг аж. Иймд спортоор хичээллэх үедээ хөхний даруулга зүүхгүй байж болно.

Түүнчлэн хэтэрхий сул загвартай хөхний даруулга нь хөхийг гэмтээдэг болохыг анхаараарай.

Гүйх үедээ хөхний даруулга зүүгээд хэрэггүй

3 Хүчтэй хүрч болохгүй

Хөх нь маш эмзэг эрхтэн болохыг дээр дурдсан. Тиймээс болж өгвөл хөхөндөө хамаагүй чанга хүрч болохгүй. Эс бөгөөс өвдөлт мэдрэгдэж, хөндүүр бий болж мэдэх талтай юм. 

Хүчтэй хүрч болохгүй

4 Хөхний товчны ойролцоох үсийг бүү ав

Зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн хөхний товчны ойролцоо үс ургадаг бөгөөд энэ үед гоо үзэмж талаасаа бодолцож, тэдгээр үсийг шууд авахыг урьтал болгодог. 

Хэрэв та хөхний товчны ойролцоох үсийг авах аваас удалгүй илүү их хэмжээгээр ургаж эхэлдэг байна. Мөн арьсыг нь үрэвсэхэд хүргэдэг аж.

Хөхний товчны ойролцоох үсийг бүү ав

5 Чимхэж болохгүй

Хөхний товчийг чимхэх нь эрүүл мэндэд маш аюултай байдаг. Тиймээс хөхнийхөө товчийг хэрхэвч чимхэж болохгүй болохыг анхаарна уу.

Чимхэж болохгүй

6 Хөхнийхөө товчийг цоолох

Хөхний товчийг цоолох нь аюултай байдаг. Энэ нь үрэвсүүлээд зогсохгүй, хөхний булчирхайг гэмтээдэг аж.

Хөхнийхөө товчийг цоолох

Хөхнийхөө эрүүл мэндийг бодолцож, та дараах зөвлөгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Мөн хөх тань ямар нэгэн байдлаар өвдөх шинж тэмдэг илэрвэл, цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай гэж хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()