Майамид амрах 24 шалтгаан

2013-04-22, 18:50
19,337
Америкийн ихэнхи хотуудтай адил Майами (Miami)-д хэд хэдэн өвөрмөц, сонин содон зүйлүүд байдаг байна. Хэрвээ танд Майами арал хэрэгтэй байгаа бол түүнийг "South Beach" бөгөөд "SoBe" хэмээн нэрлэдэг байна. Майамид усанд шумбах, инээх, хөгжилдөх, элсэн дээр хайртыгаа тэврэн хэвтэх, цагаан завиар зугаалах, неон гудамжаар амрах, алхах зорилготой ирдэг. Тэгвэл Майамид амрах 24 шалтгааныг та бүхэнд хүргэе. Энэ нь таныг зуны амралтаа Майамид өнгөрүүлэх хүслийг төрүүлж ч магадгүй бөгөөд та Майамид амрахаар онгоцны тасалбараа захиалах болов уу.
Майамид амрах 24 шалтгаан



1. Ар-деко стилийг судлах
Бяцхан Майами арал нь тэр чигтээ өнгөрсөн зууны 30-40-өөд оны үеийн барилга байгууламжтай. Гэхдээ хамгийн гол байгууламж нь Оушен-драйв далайн хажуугаар бий. Pelican, King and Grove Tides хэмээх буудлууд бий бөгөөд буудал далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээр таныг дайлаад зогсохгүй, шөнийн тэнгэрийн гайхалтай оддыг харах боломжтой юм.



2. Аrt Вasel Мiami Beach-д зочлох
2012 оны 12 сарын 4-өөс 12 сарын 9-ий хооронд Wynwood Art District-д жил бүр уламжлан зохион байгуулагддаг Майамигийн арт урлагийн танилцуулга болох “Арт-Базель” хэмээх яармаг худалдаа болж өнгөрсөн бөгөөд 125 гаруй галлерей оролцсон байна. Тэгвэл энэ жилээс эхлэн 65 орны галлерейн байгууллагууд Context хэмээх нэрийн доор нэгэн санааг өгүүлэх аж. Үүнээс гадна энд янз бүрийн үзэсгэлэн, тоглолтууд болж өнгөрдөг байна.



3.  Florida Keys-ар аялах
Florida Keys бол 180 км урт 800 арлын цогцолбор юм. Арлуудын эх болох Ки-Ларго нь нэгэн алдарт кинон дээр Хамфри Богарт болон түүний эхнэр Лорен Бэколл нарыг үхэшгүй мөнхийн болгосон тухай гардаг шүү дээ. Ингээд энэ 800 арлаар аялахыг шийдсэн бол өглөө эртхэн гараад л орой болсон хойно нь арлын хамгийн сүүлийнх нь болох Ки-Уэстад очих юм байна.



4.  Хемингуэй-ээд зочлох
Эргийн чулуугаар урласан 1850 оны байшинг 1931 онд Хемингуй-ийн ах залуу хосууд болох Полина болон Эрнест нарт бэлэглэсэн байна. Энэ байранд бүрэн засвар хийх хэрэгтэй байжээ. 20000 долларын үнэтэй байссейндаа тэрээр надад ганц цент алга хэмээн нэг ширхэг зоосон мөнгө хийсэн байна. Зоос нь одоог хүртэл усан санд байдаг гэнэ.
Бар руу орох хаяг - 907 Whitehead Street, Key West, +1 305 294 1136, тасалбар 13$ байдаг гэнэ.

5. Аврагчдад итгэж үзэх
Далайн эргэн тойронд хаа сайгүй өнгө өнгийн туг өлгөөтэй байдаг бөгөөд ногоон нь намуун, шар нь болгоомжтой сэлж болно, чернилэн ягаан далайн хавч болон бусад наалданги амьтад, улаан нь хэт хүчтэй сөрөг урсгал гэдгийг тайлбарладаг байна. Энэ нь үнэхээр аюултай бөгөөд зөвхөн урсгал дагуу л сэлж болно. Тиймээс л улаан шорттой аврагчид байнга л дүрэм зөрчигчдийг авардаг аж.

6. Хүмүүсийн аж амьдралыг сонирхох
Бискейны тохойн ойролцоо байх энэ бяцхан арлыг 1922 онд Карл Фишерийн ивээн тэтгэлэгээр босгосон байна. Анх энэ барилгыг хувийн байшингийн зорилгоор ашиглах гэж байсан учир Star Island хэмээх нэрлэх болсон байна. Энэ хэсгийн оршин суугчид байнга солигдож байдаг учир төдийлөн олны хараанд өртөх дургүй байдаг гэнэ. Арал руу зөвхөн унаагаар явж хүрдэг байна.



7. Гей уулзалтанд очих
"Gay Pride Parade" нь Майамид нэлээд алдартай үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаа арал дээр хэд хэдэн удаа болдог байна. Мэдээж хүссэн бичлэгээ ч хийж болно шүү. Эмэгтэйлэг хувцсласан нэгэн залуу гарч ирээд “Алив, нааш ир залуус аа” хэмээн орилож бүх үйл ажиллагаа эхэлдэг байна.

8. Бүжиглэх
Майамид залуучууд нэлээд их байдаг учир шоу цэнгээнгүйгээр энэ хотыг төсөөлөхийн аргагүй биз. Prime 112 хэмээх ресторан болон дисконд шоу цэнгээний үйл ажиллагаа болдог бөгөөд Soho Rooms хэлбэрийн учир тухайн оройд зориулан зөв хувцаслаж чадвал ямар ч такс, нууц үггүйгээр нэвтэрч болох гэнэ.

9. Ханатлаа коктейл уух
Deuce хэмээх бар нь 1926 онд анх үүд хаалгаа үйлчлүүлэгчдийнхээ өмнө нээжээ. Бар өглөөний 8 цагаас оройны 7 цаг хүртэл ажилладаг байна. Энэ бар нь коктейлоороо аллдартай бөгөөд “Майамигийн цагдаа” хэмээх нэгэн алдртай киноны зураг авалтыг хийж байсан газар юм.



10. Арт гудамжааар зугаалах
Майамигийн “Арт-Базельд” очиж амжсангүй юу? Санаа зоволтгүй. Wynwood Art District гудамжинд таныг бүтэн жилийн турш гайхалтай урлагийн бүтээлүүд хүлээх болно. Жишээлбэл: Rubell Family Collection (95 NW 29th Street, +1 305 5736090), Margulies Collection at the Warehouse (591 NW 27th Street, +1 305 576 1051), World Class Boxing (170 NW 23rd Street, +1 305 438 9908) гэх мэт. Үүнээс гадна Fredric Snitzer Gallery (2247 NW 1st Place, +1 305 448 8976) болон David Castillo (2234 NW 2nd Avenue, +1 305 573 8110) галлерейг ч зорьж болох юм.

11. Delano-д амьдрах эсвэл хоолноос нь амсаж үзэх
Энэ буудал нь ар-деко үед хамаарах боловч 90-ээд оны үед Филипп Стакын удирдлаган дор буудлыг сэргээн босгосон байна. Хэдийгээр албан ёсны томоохон буудлууд ихэд үнэтэй мэт санагдах боловч үнэн хэрэгтээ энд илүү чанартай, илүү мэргэжлийн, илүү амтлаг хоол хүнс болон сэтгэлд нийцсэн үйлчилгээ байх болно. АНУ-д үнийг тооцохдоо НӨАТ авдаггүй бөгөөд харин 20%-ийн цайны мөнгийг багтаадаг байна. Хаяг:1685 Collins Avenue, +1 305 674 5752, зууш 16$-аас эхлэнэ.

12. Түүх мэдрэх
Түүхэн барилга байгууламж төдийлөн их байдаггүй ч та түүхийг мэдрэх боломжтой юм. 1910 оны үед баригдсан цамхаг нь 34 өрөөтэй бөгөөд эргэн тойронд нь усан сан, хөшөө дурсгал гээд гайхалтай зүйлс олон бий.



13. Кубын үндэсний хоолыг амсах
Майами арал дээр Куб улсын иргэд маш их байдаг бөгөөд Кубын үндэсний хоол нь өнгөрсөн үеэс өвлөж ирсэн бас нэгэн алдарт зүйл юм. Сafe cubano-ийн гол онцлог нь өтгөн, хар кофе байдаг байна. Энэ кафен хаяг - 3555 Southwest 8th Street, +1 305 444 0240, аяга кофе 2$-ын үнэтэй байдаг аж.

14. Техас болон Бразилд нэгэн зэрэг очих
Texas de Brazil хэмээх ресторан нь усан сан, билльярд, бар гээд маш том талбайг эзэлдэг бөгөөд Өмнөд Бразилийн тансаг хоол болон Техасын найрсаг хамт олон таныг хүлээж авах болно. Энэ ресторанд гэр бүлээрээ найз нөхдөөрөө гээд бөөнөөрөө очвол илүү тохиромжтой. Цагаан хоолтонгуудын хувьд санаа зовох зүйлгүй бөгөөд ойролцоогоор 60 гаруй хоолны сонголттой байдаг. Хаяг - 11401 Northwest 12th Street +1 305 5997729, 50$ нэг хүн.

15. Тавцан дээр зогсох
Далайн ус зуны улиралд ч нэлээд давалгаалдаг учир анх усан дээгүүр гулгах гэж буй хүмүүсийн хувьд нэлээд асуудалтай болов уу. Гулгахын тулд 1-3 дүүрэг дамжин гулгадаг бөгөөд хамгаалалттай, хамгаалалтгүй яаж л бол яаж гулгаж болно. Харин зааварлагч бол заавал хэрэгтэй. Хэрвээ та хэрхэн гулгахаа мэдэхгүй, ямар тавцан сонгохоо мэдэхгүй байж гулгах юм бол баахан биеэ гэмтээх болов уу.



16. Ritz-Carlton-д амрах
Майами арлын эргэн тойронд буудаллах хамгийн тохиромжтой газрын нэг бол Ritz-Carlton буудал юм байна. Ritz-Carlton буудалд 4 удаа хооллодог бөгөөд өрөөний түлхүүртэй хамт оргилуун дарс өгдөг гэнэ. Мөн үүнээс гадна буудал таныг хэт борлох вий, наранд түлэгдэх вий гэдгээс сэргийлж тусгай үйлчилгээнд оруулдаг бөгөөд энэ нь нутгийн La Maison de Beauté Carita Spa-д захиалга өгдөг юм байна. Үүний дараа бассейны ойролцоо байх Bistro One LR ресторанд очиж сайхан зоог зооглож болох юм. Хаяг - 1 Lincoln Road,+1 786 276 4000, 296$-оос эхлэнэ.

17. Nikki Beach-д амрах
Nikki Beach зөвхөн наран шарлагын газар төдийгүй клуб, ресторан гээд бүхий л зүйлийг хамарсан болно. Гэхдээ яагаад ч юм хүмүүс Nikki Beach-д биеэ шарах илүү дуртай. Нүцгэн хэвтсэн амрагчид олны нүднээс далд, элсгүй газар хэвтэж байгаа ч эргэн тойронд нь зөөгчид үйлчлээстэй. Магадгүй энэ нь нэлээд өндөр зэрэглэлд хамаарах болов уу.

18. Венецийг очиж үзэх
Америкт Венеци хэмээн нэрлэгддэг хэд хэдэн газар бий бөгөөд зарим нь албан ёсоор ийнхүү нэрлэгддэг бол зарим нь Форт-Лодердейл-тэй адил байдаг аж. Хэрвээ та энэ хот руу далайгаар очоогүй бол Swap Shop Drive-In-д ороод үзээрэй. Энэ нь дэлхийн хамгийн том авто кинотеатр юм.



19. Далайг харж зоог барих
Smith & Wollensky нь стейк хаустай ихээхэн адил юм. Энэ ресторан нь Vogue–ийн ерөнхий редактор Анна Винтурын өдрийн хоолыг хийж өгдөг хэмээн түүний туслах ярьсан юм. Ер нь л энэхүү ресторан нэлээд алдартай, ашигтай байрлалтай газар аж. Модны сүүдэрт сууж зоог идэхээс гадна далайн уур амьсгалыг мэдрэх болно. Хаяг - 1 Washington Avenue, +1 305 673 2800, 55$-с эхлэнэ.

20. Версаче цамхагийг харах
Италийн загвар зохион бүтээгч 1992 онд Оушен-драйв дээр байр худалдаж авсан байна. Цамхагийн дотор гайхалтай өвөрмөц, усан сан бий. Өмнө нь цамхагийн хаалга хаалттай, гадны хүн оруулдаггүй байсан бол хэдэн жилийн өмнөөс үүд хаалга нь нээлттэй болсон бөгөөд нэг өрөө нь хоногийн 5000$-ын үнэтэй юм байна. Хаяг -1116 Ocean Drive, +1 305 576 8003.

21. Илгээмж унших
Майами арал дээр хэвтсэнээр та бүхэн байнга эрдэнэ шишийн онгоцон дээр бичээтэй зурвасыг унших болно. Ихэнхидээ энэхүү зурвасууд нь сурталчилгааны хэлбэртэй байдаг. Жишээлбэл: "Тhe only certainty in life is death" гэх мэт. Алдартнуудын хэлсэн үг, сонирхолтой үгс унших дуртай хүмүүст зугаатай байдаг.



22. Эртний эдлэл худалдан авах
80-аад оны үед Линкольн–Роуд ихэнхи зураачдын цугладаг томоохон газар байсан юм. Харин 2012 оноос эхлэн энд "Antique and Collectible Market" хэмээх нэртэй худалдааны төв нээгдсэн байна. Энэ төвөөс эртний чамин, тансаг, дурсгалт хувцаснууд, үнэт эдлэл, гоёл чимэглэл гэх мэт зүйлсийг худалдан авч болно.

23. Виржины арал дээр сэлэх
Виржины арал нь далайн сайхан уур амьсгалыг мэдрэн алхахад ихээхэн зайтай. Тиймээс 6-12 хүний завийг захиалж болох юм.


24. Нүд баясах
Та Майамигийн эрэг дээрээс сайхан биетэй бүсгүйчүүд, залуусыг хангалттай харах боломжтой. Хэрвээ махлаг бүсгүй сонирхдог бол тэнд хагалттай байгаа.



Та бүхэн Майамигийн талаар бага ч болов мэдээлэлтэй болсон гэж найдаж байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()