Японы цорын ганц эрэгтэй Гейша

2012-12-10, 22:16
30,104
Гейша хүмүүс бол Японы соёлын нэгээхэн чухал хэсэг мөн билээ. Харамсалтай нь энэхүү мэргэжил бага багаар нэр хүндээ алдаж байна. 100 жилийн өмнө Гейшагийн тоо 80000 хүрж байсан бол, одоо 1000 орчим л болсон аж. Хотын гудамжинд тэдэнтэй таарах нь ховор тохиолдол бөгөөд ихэнхидээ баячуудын дүүрэг, томоохон амралтын газар л таарна. Хамгийн анх Гейшагаар эрчүүд ажилдаг байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй бөгөөд хөгжөөн баясгагчид байсан байна. Анхны Гейша эмэгтэй Касен байжээ. Харин 26 настай Эйтаро нь Гейшагийн ажил хийж буй цорын ганц эрэгтэй юм байна. Түүний ээж Гейша байсан бөгөөд эхийгээ нас барсны дараа Эйтаро болон түүний эгч Майка нар “окия” буюу “Гейша байрны” эзэн болсон ажээ. Энэхүү байр нь Токиогийн Омори дүүрэгт байдаг байна. Эйтаро болон түүний хамтран ажиллагчид болох 6 эмэгтэй үйлчлүүлэгчдийнхээ дунд нэлээд нэр хүнд сайтай аж.
Японы цорын ганц эрэгтэй Гейша
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

26 настай Эйтаро нь Япон дахь цорын ганц эрэгтэй Гейша. (EFE/Everett Kennedy Brown)

Мэргэжлийн үсчин Эйтарод хэрхэн хиймэл үсийг зөв арчлах талаар зааж байна. (EFE/Everett Kennedy Brown)



Эйтаро өөрийн шинэ хиймэл үсийг өмсөж үзэж байна. (EFE/Everett Kennedy Brown)



Заавал хийх ёстой нүүр будалт. (EFE/Everett Kennedy Brown)



Майка ахдаа Японы үндэсний хувцас кимоно өмсөхөд тусалж байна. (EFE/Everett Kennedy Brown)



Эйтарогийн ажилчид үйлчлүүлэгчдэд зориулсан аяыг сонгож байна. (EFE/Everett Kennedy Brown)



Хөгжөөн баясгах газар руу явахын өмнөх сүүлийн бэлтгэл. (EFE/Everett Kennedy Brown)



Гейша нар үйлчлүүлэгчид рүүгээ явж байна. (EFE/Everett Kennedy Brown)



Эйтаро зочдыг хөгжөөж байна. (EFE/Everett Kennedy Brown)



10 настайгаасаа эхлэн Эйтаро бусад Гейша нартай бүжиглэж эхэлжээ. Харин 11 настай байхдаа Японы театрт тоглолт хийсэн байна. (EFE/Everett Kennedy Brown)



Эйтаро Гейша нарын уламжлалт бүжгийг бүжиглэж байна. (EFE/Everett Kennedy Brown)



Цай уух ёслол. (EFE/Everett Kennedy Brown)



Эйтаро үйлчлүүлэгчидтэй Гейшагийн талаар нууцаас хуваалцаж байна. (EFE/Everett Kennedy Brown)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()