Өглөөний 8 цагаас өмнө хийх хэрэгтэй 8 зүйл

Өнөө цагт ихэнх хүмүүс завгүй амьдралын хэв маягт шилжсэн. Тиймдээ ч ажил, амьдрал гэсээр бидэнд өөрсдөдөө зарцуулах цаг зав төдийлөн гардаггүй. Товчхондоо бид одоог, өнөөдрийг умартаж маргаашийн төлөө зүтгэсээр байна. Энэ бүхэн таны аз жаргал, хүсэл мөрөөдлийг үгүй хийж, амьдралыг тань утгагүй болгох сөрөг талтай. Тиймээс өглөө эрт босож 8 цагаас өмнө дараах зүйлсийг амжуулж хэвшээрэй. 

Өглөөний 8 цагаас өмнө хийх хэрэгтэй 8 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хангалттай унтаж амрах

Сайн унтаж амрах нь хоол идэж, уухтай ижил.Энэ бол амин шаардлагатай зүйлсийн нэг. Гэвч орчин үед хүн төрөлхтөн маш ачаалалтай амьдарч өдөрт 4 хамгийн ихдээ 5 цаг унтдаг бөгөөд энэ нь бие организмыг маш ихээр ядаргаанд оруулдаг байна. Дэлхийн хүн амын 40% нь өдрийн цагаар тогтмол нойрмог байдаг гэнэ. Энэ нь мэдээж ажлын бүтээмж, оюун ухаан, бие организмд сөргөөр нөлөөлдөг. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх хувь нь долоо хоногийн 3-4 өдөр нойрмог байдаг гэдгээ хэлжээ.

Сайн унтаж амрах нь ой тогтоолт сайжруулах, ажлын идэвхийг нэмэгдүүлэх, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, анхаарал сайжруулах, булчингийн массыг нэмэгдүүлэх, стрессийн түвшин болон сэтгэл санааны гүн хямралыг бууруулдаг байна. Тиймээс нэн түрүүнд хангалттай унтаж амрах хэрэгтэй.

Хангалттай унтаж амрах

2 Ус уу

Сэрээд хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсийн нэг бол мэдээж ус уух. Дараа нь хэрэв та дуртай бол кофе, цайгаа ууж болно. Ус ууснаар нойрмог байдал арилж, тархийг "асааж", биеийн хорыг гадагшлуулж, бодисын солилцоог сайжруулах үр дүнтэй.

Ус уу

3 Өдөрт хамгийн багадаа 30 грамм уураг хэрэглэ

Иллинойс мужийн Их Сургуулийн хүндэт профессор Дональд Лайман өглөөний цайндаа хамгийн багадаа 30 гр уураг хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Тим Феррисс ч гэсэн “4 цагийн дотор бие галбираа хөгжүүлэх” номондоо сэрснийхээ 30 минутын дараа 30 гр уураг идэх хэрэгтэй гэжээ.

Уургаар баялаг хоол хүнс нь цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд хадгалж, өлсөх мэдрэмжийг удаан хугацааны туршид дардаг. Үүнээс гадна нүүрс усыг боловсруулахад чухал үүрэгтэй бөгөөд үүний ачаар таны хэрэглэсэн хоол хүнс өөх болж хуримтлагдахгүй. Өглөөний цайндаа дараах бүтээгдэхүүнийг хэрэглээрэй:

1.Өглөө бүр 2-3 өндөг идэх (нэг өндөг 3 грамм уурагтай)

2. Хэрвээ өндгөнд дургүй бол цацагт хяруулын мах, гахайн мах эсвэл ээдэм ид.

3. Ургамлын гаралтай уурганд ногоо, самар, шош зэрэг болно.

Өдөрт хамгийн багадаа 30 грамм уураг хэрэглэ

4 Дасгал хөдөлгөөн хийх

Бид спорт эрүүл мэндэд тустай гэж үргэлж ярьдаг. Европын оронд хийсэн судалгаанаас харахад 25-64 насны эрчүүдийн 1\3 хувь нь спортоор хичээллэдэг байна. Хэрвээ та эрүүл, идэвхтэй хүмүүсийн тоонд багтахыг хүсэж байвал өнөөдрөөс эхлэж дасгал сургуулилт хийж эхлээрэй.

Өглөөний цагаар хүнд дасгал хийхийн оронд хөнгөн гүйж, турник дээр бэлтгэл хийх хэрэгтэй. Гэхдээ дасгал сургуулилт гэдэг хувь хүн бүрт өөр байдаг учир та өөрөө сонголтоо хийж болно. Өглөөний цагаар спортоор хичээллэх нь тархийг бүтэн өдрийн турш сэргэг байлгаж, стрессийн түвшинг бууруулдаг юм. Та өөрийнхөө эрүүл мэнд, бие галбирт анхаарахгүй бол өөр хэн ч анхаарахгүй гэдгийг санаарай.

Дасгал хөдөлгөөн хийх

5 Унших

Өглөө гэдэг сонин сэтгүүл гарчиглахад хамгийн таатай цаг хугацаа юм. Өглөөний цайгаа ууж байхдаа, ажил руугаа явж байхдаа аудио ном сонсож, өөрийн мэдлэгийн хүрээг тэлэхийг хичээгээрэй. Бүх амжилттай хүмүүсийн хэлж байгаагаар тэд долоо хоногт нэг ном уншиж дуусгахыг хичээдэг гэнэ. Тогтмол суралцаж, тархиа хөгжүүлж байдаг нь алдартнуудын амжилтын нууц байж болох юм. Өглөө 15-20 минут ямар нэг зүйлийг уншихад л та тархиа шинэ мэдээллээр цэнэглэж чадна.

Унших

6 Хүйтэн шүршүүрт орох

Өглөө босмогцоо хүйтэн шүршүүрт орох гэдэг аймшигтай сонсогдож байна уу. Гэтэл бодит байдал дээр энэ нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд хүйтэн шүршүүр нь маш олон давуу талтай. Хүйтэн ус нь сэтгэл зүйн болон бие махбодын ядаргааг тайлахад тусална. Ийнхүү хүйтэн усанд бага багаар орж дасах нь дархлааны системийг сайжруулж, цусны эргэлтийг хэвийн болгож, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа болон бодисын солилцоог сайжруулах юм.

2007 онд хийсэн судалгаанаас харахад өглөө хүйтэн шүршүүрт ордог хүмүүс сэтгэл санааны гүн хямралд ордоггүй бөгөөд хүйтэн ус нь биднийг илүү аз жаргалтай болоход тусалдаг.

Мэдээж, анхны бүх зүйл хэцүү байна. Тиймээс та хүйтэн шүршүүрт орохынхоо өмнө та өөрийгөө усан санд орж байна гэж төсөөлөөрэй. Хэд хэдэн оролтын дараа та аль хэдийн дассан нэгэн болох болно.

Хүйтэн шүршүүрт орох

7 Зорилгоо дахин бодох

Хүн бүр өөрийн гэсэн том, жижиг олон төрлийн зорилготой байдаг. Хэрвээ та өглөө бүр өөрийн зорилгыг санаж, зорилгоо хэрхэн бодит болгох талаар бодож төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадвал энэ нь танд зорилгодоо хүрэхэд нэг алхам болно. Ингээд нэг өдөр та зорилгодоо хүрч, амжилтын амтыг мэдэрч чадна.

Зорилгоо дахин бодох

8 Том зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг зүйлийг хий

Өглөө та эрч хүчээр  дүүрэн байх учир хамгийн хэцүү, чухал ажлынхаа нэгийг хийх хэрэгтэй. Хэрвээ та энэ алхмыг өглөө хийхгүй бол орой гэхэд танд чухал ажлаа хийх эрч хүч үгүй болно. Өглөөгүүр хамгийн их эрч хүч шаардагдах ажлыг хийх хэрэгтэй. Өглөө бүр зорилгодоо хүрэх нэг алхмыг хийгээрэй.

Том зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг зүйлийг хий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()