Их гүрнүүдийг мөхөөсөн аян дайнууд

Дэлхийн түүхэнд олон зуун жилийн турш ноёрхлоо тогтоож, цэрэг армийн хүчирхэг байдлаараа гайхагдаж байсан их гүрнүүд нэг л өдөр мөхөж, буурал тивийн түүхийн хуудаснаа бичигдэн үлдэнэ гэж хэн санах билээ. Цаг хугацаа гэгч зүйл юмс бүхнийг хувьсан өөрчлөх бөгөөд "Цаг цагаараа байхгүй, цахилдаг хөхөөрөө байхгүй" гэх үгийг улам батлаж буй гэлтэй. Тийм ч учраас өнөөдөр бид та бүхэндээ их гүрнүүдийг мөхөөхөд хүргэсэн дайнуудын тухай өгүүлэхийг хүслээ.

Их гүрнүүдийг мөхөөсөн аян дайнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Шань гүрний сүйрэл

Зоу (Zhou) аймгийн цэргүүд Шань (Shang) гүрний эсрэг хийсэн цуст дайныг Муйгийн тулаан хэмээн дэлхийн түүхэнд бичиж үлдээжээ. Шань гүрний арми 530.000 цэрэгтэйгээс гадна 170.000 боолыг зэвсэглэж, тулаанд оруулсан байдаг бол Зоугийн арми чадварлаг 50.000 цэргээс бүрдэж байсан гэдэг. Харин тулаан болох үед Шань гүрний зэвсэглэсэн 170.000 боол Зоугийн талд урвасан байна. Эцсийн үр дүнд Шань гүрний арми ялагдаж, Зоу аймаг гүрэн болж, дэлхийн хөрсөнд өөрсдийн нэрийг тамгалжээ. Тэд Хятадын түүхэн дэх хамгийн урт удаан хугацаанд оршин тогтносон гүрнүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг байна.

Шань гүрний сүйрэл

9 Сицилийн мөхөл

Афинчууд үзэсгэлэнт байгалиараа алдартай Сицилийн арал руу газар нутгийг нь судлуулахаар 20 хөлөг онгоц бүхий цэргүүдийг явуулсан байна. Гэтэл Сициль рүү ойртох үед тэднийг Сицилийн 10.000 цэрэг бүхий 200 гаруй хөлөг онгоц угтан авч, бүгдийнх нь амь насыг хөнөөж, хөлөг онгоцнуудыг нь сүйрүүлжээ. Хэрэг явдлыг сонссон Афинчууд хүчирхэг армиа Сициль рүү илгээж, тэр хавийн газар нутгийг газрын хөрснөөс арчсан гэдэг.

Сицилийн мөхөл

8 Чин гүрний сэргэн мандалт

Дэлхийн түүхэн дэх бас нэгэн цуст тулаан Чин (Qing) болон Жао (Zhao) гүрнүүдийн хооронд болсон бөгөөд үүнийг Хятадыг хэн удирдах вэ гэдгийг шийдсэн чухал дайн байсан гэж нэрлэх нь ч бий. Чин гүрний хувьд 550.000 цэрэгтэй байсан бол Жао гүрэн 450.000 цэрэгтэй байжээ. Уг тулаанд хүний илүүгээр Чин гүрэн ялалт байгуулсан бөгөөд Жао гүрний амьд үлдсэн 50.000 цэргийг амьдаар нь шатааж, цаазлан алсан байна. Үүний дараа агуу Чин гүрэн бий болох үндэс тавигдсан ажээ.

Чин гүрний сэргэн мандалт

7 Чин гүрний мөхөл

Цаг хугацаа хөвөрсөөр нэг л мэдэхэд Чин гүрний сүйрэл ирэх юм гэж хэн санах билээ. Чин гүрний нэг муж гэж тухайн үед хэлэгддэг байсан Чу аймгийн эрэлхэг залуус Чин гүрний ноёрхол, хэрээс хэтэрсэн дарангуйллыг таслан зогсоохоор шийджээ. Тэдний армийг хүч чадалтай, төрөл бүрийн авьяас, чадвартай ойролцоогоор 50.000-60.000 залуу бүрдүүлж байсан бөгөөд Чин гүрний 200.000 цэрэгтэй тулалдсан байна. Уг тулаанд төсөөлж байгаагүй үр дүн болж, Чу аймгийн залуус ялалт байгуулсан байна Чин гүрэн 100.000 цэргээ алдсан бөгөөд армийн удирдагч Ше Жиан (She Jian) жанжин үлдсэн цэргээ аван зугтаж байх үедээ түймэрт өртөж, үхсэн аж.

Чин гүрний мөхөл

6 Ромын эзэнт гүрний харгислал

"Замагийн тулаан" гэх нэрээр дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн уг тулаан нь Сципио (Scipio)-ийн арми болон тухайн үеийн дэлхийн хамгийн агуу их гүрэн байсан Ромын эзэнт гүрний армийн хооронд болсон юм. Харин дайны үр дүн харгислал, хэрцгийлэл, цусаар будагдсан үйл явдлаар өндөрлөсөн байна. Сципиогийн армийн цэргүүд аварга биетэй заануудыг ашиглаж, дайнд оролцсон хэдий ч, Ромын эзэнт гүрний цэргүүдийн өмнө хүчин мөхөстсөн юм. Тулаан болж дууссаны дараагаар 20.000 Сципиогийн армийн цэргүүд амьдаараа шатаж, үхчээ.

Ромын эзэнт гүрний харгислал

5 Хан гүрний сүйрэл

"Мобейгийн тулаан" нь Хан гүрэн болон Хүннү (Xiongnu) гүрний хооронд болсон дайн байв. Тэд Хан гүрэнтэй олон жилийн турш сайн харилцаатай байж, татвар төлдөг байсан хэдий ч, энэ харилцаа Хан гүрний шаардах болсон асар их татварын хэмжээнээс болж эцэс болсон юмсанж. Хан гүрэн уг дайнд 300.000 явган цэрэг, 140.000 морин цэрэгтэй байсан бол Хүннү гүрэн 100.000 явган цэрэг, 80.000 морин цэргээр тулалдсан байна. Харин уг дайнд Хан гүрэн ялагдал хүлээсэн юм.

Хан гүрний сүйрэл

4 Галликуудын санаархал

Ромын хүчирхэг эзэнт гүрнийг удирдаж байсан Юлий Цезарь (Julius Caeser)-ийн ноёрхлыг зогсоохоор Галлик (Gallic)-ууд дайн зарласан бөгөөд үүнд уурссан Юлий Цезарь тэдний армиас 2 дахин их буюу 120.000 цэргийг хөдөлгөж, дайтахаар шийдсэн байна. Олон өдрийн турш үргэлжилсэн уг дайнд Ромчууд ялалт байгуулсан бөгөөд Галликууд бүслэлтэд орж, хэрцгийгээр амь насаа алдсан талаар түүхэнд бичигдэн үлдсэн аж. Харин түүх судлаачид энэ дайнд Ромчуудын ялалт байгуулсан шалтгааныг Юлий Цезарийн ур ухаантай холбож тайлбарлах нь бий.

Галликуудын санаархал

3 Юлий Цезарийн бодлого

Галликуудын удирдагч байсан Гаул (Gaul)-ийг цаазалснаар Ромд ороо бусгаа байдал үүсч, энд тэндгүй үймээн самуун дэгдсэн бөгөөд үүнийг таслан зогсоохоор Марк Энтони (Mark Antony)-оор удирдуулсан Ромын цэргүүд бослого хийхээр нэгдсэн хүмүүс буюу Кассиус (Cassius)-чуудын эсрэг тулалдсан байна. Мэдээж хэрэг Ромын цэргүүд уг хүч тэнцвэргүй тулаанд ялалт байгуулсан бөгөөд Кассиусчуудын удирдагч амиа хорлож, бусад нь бууж өгсөн гэдэг.

Юлий Цезарийн бодлого

2 Ромын эзэнт гүрний анхны ялагдал

Ромын эзэнт гүрнийг хийсэн тулаан бүрдээ ялалт байгуулж байсан гэвэл эндүүрэл болох бөгөөд тэд Европ болон Ази тивийн улсуудыг өөрсдийн эрхшээлдээ оруулахаар санаархсан нь тэднийг ялагдал хүлээхэд хүргэсэн юм. Ялагдал гээчийг амсалгүй, хүчирхэг цэрэг армитайгаараа гайхагдсаар ирсэн Ромчууд Германы аймгуудтай тулалдаж, харамсалтай нь бут ниргүүлсэн байна. Тэдний Германчуудын амьдардаг газар нутгийг төдийлөн сайн мэдэхгүй байсан нь ялагдахад хүргэсэн гол шалтгаан гэж үздэг бөгөөд Германчууд сайтар төлөвлөж, зөв арга замаар тулалдан Ромчуудын ноёрхлыг үгүй хийсэн байна. Түүхэнд уг тулааныг Теутобург (Teutoburg)-ийн тулаан гэж тэмдэглэн үлдээжээ.

Ромын эзэнт гүрний анхны ялагдал

1 Ромын эзэнт гүрний мөхөл

Түүхэнд Эдесса (Edessa)-ийн дайн хэмээх нэрээр тэмдэглэгдэн үлдсэн Ром болон Персийн их гүрнүүдийн тулаан хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн гэж хэлж болох юм. Тухайн үед дэлхий дээр дээрх хоёр гүрнээс өөр хүчирхэг улс орнууд байгаагүй бөгөөд тэдний ялалт байгуулсан нь цааш ганцаар ноёлох байв. Ромын 70.000 цэрэг Персийн хамгийн шилдэг цэргүүдийг эгнээндээ нэгтгэсэн Сассанид (Sassanid)-чуудад хядуулсан бөгөөд тэднийг хаадын хаан хэмээх хочтой нэгдүгээр Шапур (Shapur) хаан удирдсан байна. Энэ ялагдал нь Ромчуудад асар их уй гашуу, гуниг зовлон авчирсан бөгөөд дэлхийд ноёрхож байсан Ромын эзэнт гүрэн сүйрэхэд нөлөөлсөн томоохон шалтгаануудын нэг болжээ.

Ромын эзэнт гүрний мөхөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()