Бидний зөв гэж боддог буруу зүйлс

Хүн бүр амьдрах хугацаандаа олон зүйлийг сурч, мэдэж авдаг билээ. Гэвч зарим зүйлийн талаар бүрэн гүйцэт мэдээгүйгээс болж, буруу ташаа ойлголттой байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ сайн мэддэг гэж боддог хэдий ч, бодит байдал дээр буруу болох нь батлагдсан зүйлсийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе гэж бодлоо. Бидний мэдээлэл таны мэдлэгийн цар хүрээг тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бидний зөв гэж боддог буруу зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Витамин ууснаар өвчин тусдаггүй

Биед хэрэгтэй амин дэм агуулсан витамин уувал ямар ч өвчин зовлон тусахгүй гэж боддог хэдий ч, бодит байдал дээр энэ нь өрөөсгөл ойлголт юм. Витамин нь дархлааг сайжруулж, хүний биед дутагдаж байгаа амин дэмийг нөхөх үүрэгтэй болохоос биш ямар нэгэн байдлаар өвчин зовлон тусгахгүй байх, эсвэл эдгээх, намдаах зэрэг үйлчилгээгүй аж.

Витамин ууснаар өвчин тусдаггүй

2 Цэнхэр өнгөтэй цус гэж байдаг

Венийн судсаар урсаж буй цусыг цэнхэр өнгөтэй гэж бодох тохиолдол байдаг бөгөөд энэ нь ч аргагүй юм. Учир нь арьсны цаана харагдах судас цэнхэр өнгөтэй харагдах нь бий. Тэр ч бүү хэл дунд сургуулийн сурах бичгүүд дээр хүртэл энэ талаар бичсэн байдаг билээ. Гэвч бодит үнэн гэвэл хүний биед ямар ч цэнхэр өнгөтэй цус гэж байхгүй бөгөөд цэнхэр юм шиг харагдаж байгаа уг цус нь бараандуу улаан өнгөтэй цус байдаг байна.

Цэнхэр өнгөтэй цус гэж байдаг

3 Бор сахар, цагаанаасаа илүү биед тустай

Хүмүүс өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн цагаан өнгийн сахар хэрэглэдэг бөгөөд бор сахарыг илүү хүний биед ашиг тустай, хор нөлөө багатай гэж боддог. Гэвч бор сахар нь цагаан сахартай ижил үйлчилгээг биед үзүүлдэг байна.

Бор сахар, цагаанаасаа илүү биед тустай

4 Согтууруулах ундаа уувал тархины эсийг устгана

Архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэснээр тархины чухал эд эсүүдийг үхүүлнэ гэж ихэнх хүмүүс үздэг хэдий ч, яг үнэндээ огтхон ч тийм зүйл тохиолдоггүй байна. Харин хүний оюун ухаан болон мэдрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ажээ.

Согтууруулах ундаа уувал тархины эсийг устгана

5 Чихэр идсэнээр хүүхэд цовоо сэргэлэн болдог

Чихэр болон төрөл бүрийн амттан идсэнээp хүүхэд цовоо сэргэлэн зантай болдог гэдэг нь худал зүйл бөгөөд харин ч эсрэгээрээ багаасаа амттанд дурлаж, таргалах, сахарын өвчтэй болох, шүд хорхойтох зэрэг өвчин тусах аюултай байдаг байна.

Чихэр идсэнээр хүүхэд цовоо сэргэлэн болдог

6 Мэдрэлийн эс дахин төлждөггүй

Мэдрэлийн эс дахин хэзээ ч төлждөггүй гэх ойлголт нь буруу бөгөөд нэг эсээс дахин хэд хэдэн эс шинээр үүсч байдаг болохыг эрдэмтэд хэдийн олж тогтоосон байна. Мэдрэлийн эс гэмтэж, устах шалтгаан нь стресс, уур бухимдалтай холбоотой гэнэ.

Мэдрэлийн эс дахин төлждөггүй

7 Тархины баруун, зүүн хэсгүүд өөр өөрийн үүрэгтэй

Хүмүүс тархины зүүн хэсгийг бүтээлч санааны эх уурхай, баруун хэсгийг логик сэтгэлгээний эх уурхай гэж үздэг бөгөөд энэ нь ч үнэн юм. Гэвч сүүлийн үед эрдэмтдийн үзэж байгаагаар тархины зүүн болон баруун хэсгүүд тус тусдаа бус нийлмэл байдлаар бүтээлч болон логик сэтгэлгээний эх уурхай болж байдаг болохыг эрдэмтэд нотолжээ.

Тархины баруун, зүүн хэсгүүд өөр өөрийн үүрэгтэй

8 Найман цаг унтах хэрэгтэй

8 цаг унтаж, амрах нь хамгийн тохиромжтой бөгөөд ингэснээр хүний нойр бүтэн ханадаг гэж үзэх нь бий. Гэвч энэ нь хүн бүрийн дагаж, мөрдөх ёстой зарчим биш бөгөөд бие организмын онцлогоос шалтгаалж, хүмүүсийн унтах цаг хугацаа харьцангуй өөр өөр байдаг байна.

Найман цаг унтах хэрэгтэй

9 Антибиотик вирусыг устгадаг

Антибиотик нь бактерийг устгахаас биш вирусыг устгадаггүй байна. Тийм ч учраас вирусын гаралтай ханиад антибиотиконд эдгэрдэггүй бөгөөд толгойны өвдах үед өвчин намдаах наалт наадаггүйтэй адилхан аж.

Антибиотик вирусыг устгадаг

10 Шоколад идвэл батгашина

Шоколад их хэмжээгээр идвэл батгашина гэж охид, бүсгүйчүүд үздэг бөгөөд бодит байдал дээр худал зүйл болохыг эрдэмтэд туршилтаар баталжээ. Шоколад иддэг болон иддэггүй хүмүүсийн дунд хийсэн уг туршилтаар шоколад иддэг хүний нүүрэнд батга гарах нь иддэггүй хэрнээ нүүрэн дээр нь батга гардаг хүнийхээс хамаагүй бага байсан байна.

Шоколад идвэл батгашина

11 Чихэр хүнийг донтуулдаг

Чихэрлэг бүтээгдэхүүн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэвшсэнээр байнгын амттан идмээр санагддаг зуршилтай болно гэж үздэг билээ. Энэ нь чихэрлэг бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг найрлагатай холбоотой боловч 100% донтуулдаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Зарим тохиолдолд хүн бие организмд дутагдаж буй шим тэжээлээ чихэрлэг бүтээгдэхүүнээс авдаг байна. 

Чихэр хүнийг донтуулдаг

Та үүнтэй санал нийлэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()