Биеэ үнэлэгчдийн тухай сонирхолтой баримтууд

Өдгөө улс орон бүрт л биеэ үнэлэлт, секс аялал зэргүүд нь тодорхой хэмжээгээр газар авсаар байна. Ил болон далд хэлбэрээр явагдах энэхүү зүйлсээс маш олон хүмүүс биеийн таашаал эдлэх ч сэтгэлийн шаналалтай үлдэж, цаашлаад амь насаа хүртэл алдах өндөр эрсдэлтэй байдаг. Тэгвэл та бүхэндээ биеэ үнэлэлтийн тухай зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

Биеэ үнэлэгчдийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеэ үнэлэх хориотой

Хойд Ирланд болон Швед улс нь биеэ үнэлэх болон, секс үйлчилгээ явуулахыг хуулиндаа хориглодог байна. Учир нь тэдгээр улсуудад биеэ үнэлэлт газар авч,үндэсний аюулгүй байдалд ч хүртэл нөлөөлөхүйц томорч ирсэн тул 1999 оноос хойш энэхүү шийдвэрийг чанд сахиж, биелэлтэнд ч мөн анхаарч байгаа гэнэ.

Биеэ үнэлэх хориотой

2 Зарим улсад засгийн газраас биеэ үнэлснийх нь төлөө төлбөр төлдөг

Яагаад ийнхүү төлбөр төлөх болсон шалтгаан нь маш энгийн. Хүн сексээс үүсэлтэй. Тэгэхээр нэг ёсондоо хүн ам өсгөх далд бодлогын нэг гэнэ. Харамсалтай үүний уршгаар гэр бүл салалт, хүүхэд өнчрөлт зэргүүд нэмэгдсээр байгаа нь харамсалтай.

Зарим улсад засгийн газраас биеэ үнэлснийх нь төлөө төлбөр төлдөг

3 Биеэ үнэлэлтийг 22 оронд хүлээн зөвшөөрдөг

Өнөөдөр дэлхийд 200 гаруй улс орон оршин тогтнож байна. Тэдний 10 хувь нь хуулиндаа биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрдөг гэхээр үнэхээр итгэмээргүй үзүүлэлт байгаа биз?

Биеэ үнэлэлтийг 22 оронд хүлээн зөвшөөрдөг

4 40 сая хүн биеэ үнэлж байна

Хачирхалтай нь дэлхий даяар секс үйлчилгээ явуулж, биеэ үнэлдэг хүмүүс ойролцоогоор 40 сая орчим байдаг гэнэ.

40 сая хүн биеэ үнэлж байна

5 2.5 сая хүн хүний наймааны золиос болжээ.

Энэхүү аймшигтай тоо баримт нь мөн л биеэ үнэлэлттэй холбоотой. Учир нь маш олон охид бүсгүйчүүд энэ мэт бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар амь насаараа хохирох болсон байдаг. Мөн биеийг нь хүчээр үнэлүүлж, худалдаалах гэмт хэргүүд жилээс жилд нэмэгдсээр байгаа нь харамсалтай юм.

2.5 сая хүн хүний наймааны золиос болжээ.

6 Биеэ үнэлэх дундаж нас 13 болжээ

Хүүхэд багачууд маш эрт буюу дөнгөж л бэлгийн бойжилтынхоо насан дээр бусдад уруу татагдаж, эрт бэлгийн харьцаанд орох болсон нь дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа юм. Цахим ертөнцийн хэт задгай байдал, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж энэ мэт олон залуу охид бүсгүйчүүд бусдын секс хүслийг хангах "хэрэгсэл" болсоор байна.

Биеэ үнэлэх дундаж нас 13 болжээ

7 Дэлхий дахинаа 10 эр хүн тутмын нэг нь сексийн төлөө бусдад мөнгө төлдөг

Хачирхалтай боловч энэ үнэн юм. Улс бүрийн онцлог, сэтгэхүй, орчноос шалтгаалан энэ тоо ихсэж бас багасаж болно. Энэ нь тэдний гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун бус, маш ядмаг, хөнгөмсөг сэтгэхүйтэй болсонтой холбоотой.

Дэлхий дахинаа 10 эр хүн тутмын нэг нь сексийн төлөө бусдад мөнгө төлдөг

8 Эрчүүд сексийн төлөө жилд зуун зуун саяыг зарцуулдаг

Дэлхий даяар эрчүүд сексийн хүслээ хангахын тулд хэдэн зуун саяыг зарцуулдаг байна. Үүнд: биеэ үнэлэгч хөлслөх, бэлгэвч авах, элдэв хүүхэлдэй, хэрэгсэл авах зэрэг орно.

Эрчүүд сексийн төлөө жилд зуун зуун саяыг зарцуулдаг

9 Биеэ үнэлэгчдийн 80 орчим хувь нь бусдын хүчинд автсан байдаг

Ихэнх биеэ үнэлэгчид маш хүнд хэцүү нөхцөлд "ажиллаж" амьдардаг гэхэд болно. Тэр ч утгаараа тэдгээрийн 80 орчим хувь нь бусдын хүчинд автаж, бие болоод сэтгэлийн асар их дарамтад орсон байдаг ажээ. Хэдийгээр мөнгөний төлөө ажиллаж байгаа ч эргээд түүнээсээ их хохирол амсдаг байна.

Биеэ үнэлэгчдийн 80 орчим хувь нь бусдын хүчинд автсан байдаг

10 Хамгийн аюултай ажил бол биеэ үнэлэлт

Тухайлбал: Америкт биеэ үнэлж байгаа 100 мянган хүмүүс тутмын 204 нь харамсалтайгаар нас барсан байдаг ажээ. Мөн сэтгэл санаа нь тогтворгүй болж, сэтгэцэд нь нөлөөлж, мөнхийн айдастай амьдрахад хүргэдэг байна. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийн ихэнх нь тусламж авч чадахгүй байсаар үхэлд хүрдэг гэнэ.

Хамгийн аюултай ажил бол биеэ үнэлэлт

11 Далд хэлбэрээр явагддаг

Та арай биеэ үнэлэгчдийг энд тэндэхийн гудамжны үзүүрт зогсож байдаг гэж санаагүй биз. Үнэндээ тэд цахим ертөнц гэх мэт маш нууцлаг байдлаар биеэ үнэлдэг. Тиймээс ч тэднийг мэдэхийн аргагүй, хяналтаас гарсан гэхэд болно.

Далд хэлбэрээр явагддаг

12 Тэд зөв амьдрахыг хичээдэг

Мэдээж хүн бүхэн л сайн сайхан амьдарч, амьжиргаагаа залгуулахыг хүсдэг шүү дээ. Биеэ үнэлэгчид ч гэсэн хэзээ нэг өдөр итгэл дүүрэн, нуугдаж хаах зүйлгүйгээр, нүүр бардам бусдын өмнө инээж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч энэ замыг сонгосон хүмүүс ихэнхдээ гарч чадахгүй байсаар насыг бардаг байна.

Тэд зөв амьдрахыг хичээдэг

13 Энэ бол гэр бүлийн дарамт

Судалгаагаар иймэрхүү замыг сонгосон хүмүүсийн ихэнх хувийг ямарваа байдлаар гэр бүлийн хүчирхийлэл дарамт шахалтаас болсон хэмээжээ. Нийт биеэ үнэлэгчдийн 30 орчим хувь нь энэ мэт шалтгаанаар зовсоор байдаг аж.

Энэ бол гэр бүлийн дарамт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()