Эм уулгүйгээр хаванг хэрхэн буулгах вэ?

Хүний биеийн 60-70 хувийг зөвхөн ус эзэлдгийг бид сайн мэднэ. Үүний 2/3 нь эсийн дотор байдаг бол, үлдсэн нь эсийн завсар байдаг аж. Улмаар бие дэх шингэн илүүдсэнээс болж, хүний бие хавагнадаг. Хавагнах нь бөөр, бамбай булчирхайг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй бөгөөд хэрвээ таны бие организм хавагнадаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Учир нь бид танд зориулан, эм уулгүйгээр хавагнахыг болиулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Эм уулгүйгээр хаванг хэрхэн буулгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хавагнах шалтгаан

Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг. Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг "Peripheral" хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг.

Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө. Ингээд хамтдаа хаван буулгах үр дүнтэй 6 аргыг мэдэж авцгаая.

1 Эрүүл хооллох

Давс болон нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Түүнчлэн хурц болон чихэрлэг хоол хүнс орой идэж хэрхэвч болохгүй. Орой унтахын өмнө болж өгвөл юм идэхгүй байхыг хичээгээрэй. 

Эрүүл хооллох

2 Витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх

Хавагнах нь таны биед чухал хэрэгцээтэй амин дэмүүд дутагдаж буйг илтгэдэг. Тиймээс жимс жимсгэнэ, хүнсний ногоо идэх хэрэгтэй аж. Мөн магни болон калигаар баялаг хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.

Витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх

3 Явган алхах

Дасгал хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг хүнд сайн зүйл авчирдаггүй. Тиймээс өглөө бүр дасгал хийж, цэвэр агаарт явган алхаарай. Ингэснээр хөлөрч, бие дэх илүүдэл шингэн гадагшлах болно.

Явган алхах

4 Ус уух

Хүн өдөрт дор хаяж 2 литр ус уух хэрэгтэй байдаг билээ. Энэ нь хавагнахыг зогсоох хамгийн үр дүнтэй арга бөгөөд ус ууснаар шээс хүрч, улмаар шингэнээ гадагшлуулан, хавагнаж буйг болиулах ач тустай юм. Гэхдээ та бөөр болон зүрхний асуудалтай бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Ус уух

5 Сайн унтаж, амрах

Сайн унтаж, амарч чадахгүй байх нь хавагнах нэг том шалтгаан болдог. Эрдэмтэд, хүн өдөрт 7-8 цаг унтах ёстой болохыг олж тогтоосон бөгөөд та ажил төрлөө зөв зохицуулж, сайн гэгч нь унтаж амарч байгаарай.

Сайн унтаж, амрах

6 Массаж хийх

Хавагнаж буй хэсэгтээ мэргэжлийн бариа засалчид хандан массаж хийлгүүлж болох бөгөөд харин өөрөө дур мэдэн хийж болохгүй гэдгийг анхаарна уу.

Массаж хийх

Та эдгээр аргуудыг ашиглан хавагнахыг зогсоогоорой. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()