Ихрүүдийн тухай ер бусын түүхүүд

Бид энэхүү нийтлэлээрээ ихрүүдийн дунд ер бусын холбоо байдгийг батлах сонирхолтой баримтуудыг дэлгэх болно. Ихрүүдийн бие махбод, сэтгэл зүйн тухай судалгаа олноороо хийгдэж байгаа ч, тэдэнтэй холбоотой ер бусын, тайлбарлах боломжгүй үйл явдлууд өрнөсөөр л байдаг. Ихрүүд бие биенийхээ зүрх сэтгэлийг маш сайн мэдэрдэг бөгөөд дараах баримтуудыг уншаад та гайхшрах нь лавтай.

Ихрүүдийн тухай ер бусын түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жим Левис, Жим Спрингер

Төрсөн цагаасаа л хагацсан нэг эсийн ихрүүд цөөнгүй байдгийн нэг нь Жимийн ах дүүс бөгөөд хачирхалтай нь тэдний өргөж авсан гэр бүлүүд хоорондоо 70 км-ийн зайд л амьдарч байжээ. Тэд 30 нас хүртлээ бие биенийгээ огт мэдэхгүй амьдарч байсан хэдий ч уулзсаныхаа дараа өөрсдийнхөө хооронд ер бусын холбоо байгааг мэдэрчээ. Тухайлбал, тэд хоёулаа Жеймс (Жим гэж дууддаг) гэдэг нэртэй, Той хэмээх нохойтой, анхны эхнэрүүдийнх нь нэр нь Линда, хоёр дахь эхнэрүүдийнх нь нэрийг Бетти хэмээдэг байжээ. Гайхшрал үүгээр ч дууссангүй, тэд хоёулаа нэг мэргэжилтэй, ижилхэн шар айраг, тамхинд дуртай байсан төдийгүй хоёулаа Жеймс Аллан хэмээх хүүтэй ажээ.

Жим Левис, Жим Спрингер

2 Ричард болон Реймон Миллер

Миллерийн ах дүүс Жимийн ихрүүдтэй ижил түүхгүй ч, тэднээс илүү хачирхалтай нэгэн үйл явдалтай учирчээ. Учир юу гэвэл, тэд хоёулаа нэг өдөр, өөр өөр цагт нэг эмэгтэйтэй, өөрсдөө ч мэдэлгүй унтсан байна. Үүний дараа тэр эмэгтэй жирэмсэн болсон боловч, яаж ч хичээгээд хэн нь жинхэнэ эцэг мөн болохыг олж чадаагүй гэдэг. Учир нь эцэг тогтоох шинжилгээний хариуд Миллерийн нэг эсийн ихрүүд хоёулаа 99%-ийн эцэг байх магадлалтай хэмээн гарчээ.

Ричард болон Реймон Миллер

3 Диан болон Дарлен Нэтемайер

Эдгээр нэг эсийн ихрүүдийн амьдрал хоорондоо усны дусал мэт ижил ажээ. Натемайерийн ихрүүд хоёулаа нэг эсийн ихрүүд болох Сандерсийн ах дүүсээс нэг өдөр, нэг цагт гэрлэх санал, адил бөгж хүлээн авч, ижилхэн хуримын даашинзтайгаар, нэг өдөр хуримаа хийсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэд зэргэлдээ байрладаг байшингуудад нүүж орсон бөгөөд нэг өдөр жирэмсэн болж, нэг өдөр амаржиж, хоёулаа ихэр хүүхдүүдийг төрүүлсэн гэдэг шүү.

Диан болон Дарлен Нэтемайер

4 Гэрлэсэн ихрүүд

Энэ бол төрсөн цагаасаа л хагацсан ихрүүдийн бас нэгэн жишээ юм. Тэднийг өргөж авсан гэр бүлүүд нь ихэр гэдгийг нь хэзээ ч хэлж байгаагүй бөгөөд нас биед хүрсэн хойноо уулзалдсан төдийгүй бие биендээ татагдаж, дурлан, бүр хуримаа хийцгээсэн байна. Өөрсдийгөө ихэр гэдгийг олж мэдэх хүртлээ тэдний хамтын амьдрал хэрхэн үргэлжилснийг үнэхээр таашгүй.

Гэрлэсэн ихрүүд

5 “Робот” ихрүүд

Тэд Хятадын ЖөЖиан мужид амьдардаг бөгөөд хоёулаа өөрийн гэсэн хоолны газартай, өдөрт 21 цаг ажилладаг байна. Ийм учраас хүмүүс тэднийг робот ихрүүд хэмээн нэрлэдэг. Түүнчлэн эл ихрүүд хоёул нэг эсийн ихэр ах дүүстэй гэрлэцгээжээ. Дөрвүүлээ хамтдаа хоолонд орж байхдаа яг л хоёр хүн толинд хараад хоол идэж байгаа мэт харагддаг гэнэ.

“Робот” ихрүүд

6 Сабина болон Урсула Эриксон

Тэд бол ихрүүд оюун санаагаараа гүнзгий холбоотой байдгийн тод жишээ юм. Тэд нэгэн удаа Ирландаас Лондон орох автобусанд явж байхад, согтуу жолооч агсам тавьж, тэднийг хурдны зам дээр хаяад явжээ. Ихрүүд хурдны замаар алхаад явж байхад нь цагдаа нар таарч, машиндаа суулгасан хэдий ч, тэд хоорондоо огт ярилцаагүй байж машинаас зэрэг үсрэн буужээ. Үүний дараа Сабина нь хамт амьдарч байсан залуугийнхаа амийг санамсаргүй байдлаар хөнөөж, өөрөө гүүрнээс үсэрсэн байна. Шүүхээс түүнд аргагүй хамгаалалт хийсэн хэмээх шалтгаанаар 5 жилийн ял оноожээ.

Сабина болон Урсула Эриксон

7 Женнифер болон Жүнн Гиббонс

“Чимээгүй ихрүүд” хэмээн нэрлэгддэг Гиббонсын эгч дүүсийн амьдрал үнэхээр харчирхалтай. Тэд нас биед хүртлээ хэлгүй мэт хэнтэй ч , юу ч ярьж байгаагүй боловч хоорондоо хэний ч ойлгохгүй хэлээр харилцдаг байжээ. Гэвч тэдний сэтгэцийн байдал нь үнэхээр хачирхалтай байв. Тэд нэг бол бие биенийгээ алах гэж оролдон, эсвэл хамтдаа гэмт хэрэг хийхийг завддаг байсан тул эцэг эх нь тэднийг сэтгэцийн өвчтэй хэмээн бодох болсон аж. Тэд нийтдээ 14 жил сэтгэцийн эмнэлэгт амьдарсан бөгөөд нэгэн өдөр Женнифер, найздаа “Жүнн бид хоёрын нэг нь үхэхээс өөр аргагүй болсон учраас би түрүүлж үхэхээр шийдлээ” хэмээн хэлснийхээ дараа удалгүй зүрхний өвчнөөр нас барсан байна. Харин Женниферийг нас барсны дараа Жүнний сэтгэц хэвийн болсон нь тэд энэ дэлхий дээр хоёулаа амьдрах ёсгүй байсан хэмээн хожим нь тайлбарласан байна.

Женнифер болон Жүнн Гиббонс

8 Анна болон Люси Дечинкүэ

Эдгээр нэг эсийн ихрүүдийн царай нь төдийгүй бүх л амьдрал нь ижил ажээ. Тэд нас биед хүрсэн ч гэсэн хамтдаа амьдарч, бүх зүйлийг хамт хийж, үргэлж адилхан хувцас өмсдөг. Түүгээр ч зогсохгүй тэд адил хоолонд дуртай бөгөөд нэг цагт хооллодог учраас биеийн жин, биеийн харьцаа нь ч яг ижилхэн байна. Ингэх нь тэдний хувьд амар байдаг хэмээн тайлбарлажээ.

Анна болон Люси Дечинкүэ

9 Эми болон Бэки Гласс

Дечинкүэгийн ихрүүд шиг тэдний царай, биеийн жин, биеийн харьцаа нь яг ижилхэн бөгөөд нэг сургуульд сурч, нэг мэргэжил эзэмшин, адилхан бизнес эхлүүлж, хамтдаа амьдардаг байна. Тэд бүхий л амьдралынхаа турш бие биеээсээ 30 минут ч холдож үзээгүй ажээ.

Эми болон Бэки Гласс

10 Бетси болон Адри Стиглин

Эдгээр нэг эсийн ихрүүд нь 75 нас хүртлээ амьдралынхаа хором мөч бүрийг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд үхэн үхтлээ хамт байх бодолтой байгаа гэжээ. Тэд үргэлж ижилхэн хувцас өмсдөг болохоор хувцасны шкаф нь хүртэл хоорондоо ялгахын аргагүй адил юм. Тэд өнөөг хүртэл нэг гэрт хамт амьдарч, нэг өрөөнд унтаж, адил цагт, адил хоол иддэг байна. Тэд хэзээ ч гэрлэлгүйгээр бүхий л амьдралаа хамтдаа өнгөрүүлжээ.

Бетси болон Адри Стиглин

11 Лиза Рөүз болон Лиза Троут

Эцэг эх нь яагаад тэдэнд ижил нэр өгснийг мэдэхгүй ч эдгээр ихрүүд нэрээ сайнаар дуурсгаж чадсангүй. Тэд хоёулаа хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэг үйлдэж, шоронд суусан байна. Харин ихрүүд 2 өөр шалтгаанаас болж баривчлагдсан ажээ. Нэг Лиза нь согтуугаар машин жолоодон осол гаргаж, нөгөө Лиза нь согтуу байхдаа 2 настай охиндоо агсам тавьж, хүчирхийлсэн байна. Хамгийн хачирхалтай нь тэд хоёулаа нэг шоронд хоригджээ.

Лиза Рөүз болон Лиза Троут

12 Керри Банкер, Келли Волл

Эдгээр ихрүүд ч бас бие биенээсээ холдож чаддаггүй бөгөөд нэг гудамжинд, зэргэлдээ байшинд амьдарч, нэг сургуульд багшийн ажил хийдэг байна. Тэд ихрүүдтэй гэрлээгүй ч, ихрүүдээс өөрцгүй ах дүүстэй гэрлэж, нэг өдөр жирэмслэн, нэг өдөр ихэр хүүхдээ өлгийдөн авчээ.

Керри Банкер, Келли Волл

13 Санжу Багат

Энэтхэг улсад төдийгүй хүн төрөлхтний түүхэнд нэгэн хачирхалтай явдал болсон нь Санжу Багат (Sanju Bhagat) гэх хүний гэдэс аажим аажмаар томорсоор эмнэлэгт очихоос өөр аргагүй болжээ. Эмч нар түүнийг хавдар туссан гэж үзэж байсан ч, эцсийн үр дүнд хэний ч санаанд оромгүй зүйл болсон нь түүний гэдсэн дотор түүнтэй цуг хорвоод мэндлэх ёстой байсан ихэр нь бойжиж байх нь тэр. Яаралтай мэс ажилбар хийтэл ураг аль хэдийн үхчихсэн байжээ. Хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдсэн хачирхалтай явдлуудын тоонд энэ хэргийг зүй ёсоор тэмдэглэн үлдээсэн байдаг.

Санжу Багат

14 Эшли Спинкс болон Анпрей Спрингер

21 настай Спрингерийн ихэр эгч дүүс ч мөн нэг өдөр жирэмсэн болжээ. Харин жирэмсэн болсныхоо дараа тэд өөрсдийгөө ихэр ах дүүсээс жирэмсэн болсон гэдгээ мэдсэн байна. Түүнчлэн яг нэг өдөр, нэг цагт хоёулаа цагаасаа эрт амаржиж нэг нь нэг эсийн, нөгөөх нь хоёр эсийн ихэр хүүхэд төрүүлсэн гэдэг.

Эшли Спинкс болон Анпрей Спрингер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()