Дэлхийн хамгийн аюултай тэмцээн “Tough Guy”

2016-02-01, 22:11
10,479
Дэлхийн хамгийн аюултай тэмцээн буюу “Tough Guy” тэмцээн нь 1987 оноос хойш жил бүр Английн Стаффордшир хотын Пертонд зохион байгуулагдсаар иржээ. 2000, 2007 оны тэмцээнүүд дээр тус тус 1 оролцогч цочролд орон, зүрх нь хаагдаж нас барсан ч, орон орны зоригтой залуусыг уг тэмцээнд оролцох хүслийн унтрааж чадаагүй юм.
Дэлхийн хамгийн аюултай тэмцээн “Tough Guy”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Эр зоригийн тэмцээний гол зорилго нь хүнд хэцүү, аймшигтай даалгавруудыг уралдан биелүүлж, жинхэнэ эр хүн гэдгээ дэлхий нийтэд харуулах явдал билээ. 



Хамгийн сонирхолтой нь зөвхөн эрчүүд ч биш, эмэгтэйчүүд ч гэсэн энэ тэмцээнд оролцохоор ирдэг, даалгавраа ч амжилттай гүйцэтгэж чаддаг байна.



"Tough Guy" тэмцээний үндэслэгч бол Английн цэргийн сургагч Билл Уилсон (Bill Wilson) юм. Тэрээр анх 1981 онд морьны хувцас өмсөн, Лондонгийн марафонд оролцсон бөгөөд энэ нь цаагуураа амьтныг хамгаалах нийгэмлэгт хандив өргөх зорилготой байжээ. Тиймдээ ч жил бүрийн уг тэмцээнээс олсон ашиг орлогыг хандивын байгууллагад өгдөг байна.



Тэмцээний үеэр мэдээж санаандгүй осол, тухайн оролцогчийн биеийн байдал муудвал эмнэлгийн тусламж үзүүлэх үүднээс орон нутгийн шилдэг 2 эмч байдаг учиртай.



2015 оны “Tough Guy” тэмцээнд дэлхийн 25 улсаас ирсэн зоригтой залуус хуран цугларчээ.



Жил бүр гүйцэтгэх даалгаврууд нь шинэчлэгддэг ч гал дундуур ямар ч тусгай хамгаалалтын хувцасгүйгээр харайх, балчиг шаврыг туучин бариандаа хүрэх, өргөст торны доогуур мөлхөж гарах, шавартай замаар уралдах гэсэн үндсэн хэдэн даалгавартай. 



Тэмцээн 9 километрийн гүйлтээр эхлэх бөгөөд сүүлийн 3 километрт бартаат замын гүйлтээр солигддог. Үүнд өргөст тор, гал дундуур харайх, утаат замаар чигээ алдалгүй гүйх зэрэг багтана.



Уг тэмцээнийг зохион байгуулагчдын хэлж буйгаар “Энэ бол хувь хүн өөрийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, өөрийгөө сорих, түүнийгээ дэлхий нийтэд таниулах маш том боломж” аж.



Тэмцээний талбай яг л дайны талбар мэт харагдах ажээ.

















Хиймэл хөлтэй хүн хүртэл өөрийгөө сорихоор оролцсон байна. Энэ залуу хамгийн хүчтэй оролцогч биш гэж үү?






















































Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()