Дэлхийн хамгийн халуухан эмэгтэй тамирчид

2018-01-09, 11:12
9,636

Эмэгтэй хүн гэдэг өөрийн хүсэл мөрөөдлийг даган юу ч хийж бүтээж чаддаг гэдгийг харуулж чадсан доорхи эмэгтэйчүүд спортын ертөнцийг ганц өөрийн ур чадвараар бус гоо сайхан, гоолиг биеэрээ донсолгож байна. Хөл бөмбөгөөс эхлээд теннис, далайн давалгаан дээр гулгах зэрэг спортын салбар болгонд олонд танигдсан тамирчид цөөнгүй. Ингээд бид хамгийн халуухан, дур булаам эмэгтэй тамирчдын талаар доорхи мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн халуухан эмэгтэй тамирчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

18 Ронда Роуси - Далайн эргийн үзэсгэлэн гоо

Холимог тулааны тамирчин тэрээр 2008 оны Олимпоос хүрэл медаль хүртээд зогсохгүй нэг ч ялагдал хүлээлгүй хамгийн их ялсан тамирчин болж, UFC-ын эмэгтэй тулаанчдын жагсаалтанд 4-т бичигдсэн байна. Түүнийг шүтэх бас нэг шалтгаан нь тэр үнэхээр өөртөө анхаарал тавьж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг. Зурган дээрээс та тэрний ямар үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй байгааг харах болно.

Ронда Роуси - Далайн эргийн үзэсгэлэн гоо

17 Юүжин Боучард - Амралтын өдөр

Энэ хөл, бэлхүүсийг нь харчих л даа. Канадын теннисчин тэрээр 23 настай ч маш их амжилт үзүүлээд амжсан. Юүжин 2014 онд Вимблдоны аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан анхны Канад тамирчнаар тодорсон бөгөөд тухайн жилийнхээ Франц, Австралийн нээлттэй тэмцээнүүдэд ч мөн амжилттай оролцсон юм. Энэ зураг дээрх усны хувцсыг өмсөхөд бага зэрэг ядаргаатай байж болох ч түүний эрүүл сайхан бие хааг улам л тодруулж өгчээ.

Юүжин Боучард - Амралтын өдөр

16 Серена Виллиамс - Хүчирхэг бөгөөд үзэсгэлэнтэй

Серена болон түүний эгч Венус нар бол чадварлаг мэргэжлийн теннисчид юм. Уг зурган дээр Серена үнэхээр гайхалтай харагдахгүй байна гэж үү? Хүсвэл юуг ч хийж чадах мэт дэлхий дээрх хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун нэгэн шиг л харагдаж байна. Үүнээс гадна түүний усны хувцас нь биеийнх нь эрүүл саруул байдал болоод гарны булчинг нь маш сайхан тодруулж өгчээ. 

Серена Виллиамс - Хүчирхэг бөгөөд үзэсгэлэнтэй

15 Хилари Найт - Эрүүл бие галбир

Америкаас гаралтай хоккей тоглогч түүний ямар дур булаам бүсгүй вэ гэдгийг дээрх зураг нотлож байна. Тэр АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог. Түүний гэдэсний булчин зүгээр л солиотой харагдаж байгаагаас гадна салхинд намирсан үс, спортын хөхний даруулга зэрэг нь Хилариг улам л гайхалтай болгожээ. 

Хилари Найт - Эрүүл бие галбир

14 Даника Фатрик - Зүрх булгилуулам харц

Энгийнээр хэлэхэд тэр зүгээр л хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг. Даника мэргэжлийн уралдаанч хэдий ч өөр бусад зүйлүүдэд анхаарлаа хандуулахын тулд түр карьераа орхиод байгаа билээ. Тэрээр йога болон хурд хүчний дасгал хийх дуртай гэдгээ дурдаж байсан бөгөөд бэлтгэл нь ч үнэхээр үр дүнгээ өгсөн гэдгийг зургаас харахад л ойлгомжтой байна. 

Даника Фатрик - Зүрх булгилуулам харц

13 Аллисон Стокке - Чулуу шиг хатуу гэдэс

Хөнгөн атлетикийн тамирчин, фитнес модел түүний гэдэсний булчинд эмэгтэй хүн бүр атаархдаг байх. Гэхдээ энэ бол Аллисоны хичнээн цагаар бэлтгэл хийж олж авсан нөр их хүч хөдөлмөр юм шүү. Одоо тэрээр 28 настай бөгөөд тулгууртай харайлтаар мэргэшиж, аль хэдийн амжилтанд хүрсэн нэгэн билээ. Түүний зургийг харсан хэн ч болов шууд л фитнес клуб руу явмаар санагдахаар байгаа биз.

Аллисон Стокке - Чулуу шиг хатуу гэдэс

12 Мариа Шарапова - Супер дүр төрх

Мариа Шарапова бол жагсаалтан дах хамгийн алдартай тамирчдын нэг яах аргагүй мөн. Мэргэжлийн теннисний тамирчин тэрээр өнөөг хүртэл удаан хугацааны туршид амжилттай карьертай байсан билээ. Тэр бол Орос улсаас Гранд Слам шагналыг авсан цор ганц тамирчин төдийгүй дэлхий дээрх 10 эмэгтэйн нэг билээ. 2013 онд Мариа өөрийн гэсэн Шугарпова нэртэй чихрийн брэндийг гаргасан байна.

Мариа Шарапова - Супер дүр төрх

11 Сидней Лэрокс - Цэнхэр усны хувцастай гүнж

Зурган дээрх цэлмэг тэнгэрээс эхлээд цэнгэг ус хүртэл маш тайван амгалан харагдаж байна. Шууд л усанд сэлмээр санагдаж байгаа биз. 27 настай хөлбөмбөг тоглогч Сиднейг танилцуулж байна. Түүний урт хөл, гэдэсний булчин, мөр зэргийг хараад уулга алдахгүй байхын аргагүй шүү.

Сидней Лэрокс - Цэнхэр усны хувцастай гүнж

10 Камила Жиоржи - Хүчирхэг

Ялдамхан ягаан хувцас өмсөж байгаа ч тэр үнэхээр хүчтэй, халуухан дүр төрхийг илтгэж байна. 26 настай Итали тоглогч Камила сүүлийн 10 жилийн туршид теннисээр хичээллэж байгаа юм. Хэдийгээр урт өмд, ханцуйтай цамц өмссөн ч түүний биеийн гоо сайхныг нууж чадсангүй. 

Камила Жиоржи - Хүчирхэг

9 Салли Фитзгиббон - Далайн давалгааг эзэгнэгч

Австралиас гаралтай тэрээр сайхан сэтгэлтэй, даруу нэгэн гэдгээрээ алдартай. Түүний карьер 14 наснаас нь эхэлсэн бөгөөд тухайн үедээ шууд л өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг эзэлжээ. 2009-2013 оныг хүртэл дэлхийн сурфингын аварга шалгаруулах тэмцээнд тэрээр тасралтгүй оролцсон байна. 

Салли Фитзгиббон - Далайн давалгааг эзэгнэгч

8 Фэйж Ванзант - Ялахын төлөө тулалд

23 настай холимог тулаанч Файж нь реалити шоу болон "Ододтой бүжиглэсэн нь" нэвтрүүлэгт орж байсан гэдгээр нь хүмүүс их мэддэг. Түүний уг зураг хүчирхэг хирнээ хайр татам харагдаж байгаа биз. Гайхуулахаас ч өөр яах билээ ийм гарын булчинг.

Фэйж Ванзант - Ялахын төлөө тулалд

7 Алекс Морган - Хөлбөмбөгчин

Цайвар цэнхэр усны хувцастай Алексын мөр гар нь зурган дээр яг л байгаагаараа  гайхалтай гарчээ. Түүний багтаа оруулсан хувь нэмрийн ачаар 2015 оны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болон 2012 оны Олимпоос багаараа алтан медаль хүртсэн юм. 2009 онд шигшээ багт нэгдэхдээ тэр хамгийн отгон гишүүн нь байжээ.

Алекс Морган - Хөлбөмбөгчин

6 Винифер Фернандез - Залуухан бас халуухан

22-хон настай ч мэргэжлийн гар бөмбөгийн тамирчин тэрээр нэлээд шуугиан тариад амжсан. 2016 оны зун түүний бичлэгүүд интернэтээр тархаж, хүн бүр тэрний үзэсгэлэнт төрх, халуухан биеийг гайхан биширч байсан юм. Ингээд ч зогсохгүй Винифер өөрийн ур чадвар, хурдан хөдөлгөөнөөрөө бусдын магтаал сайшаалыг хүртдэг.

Винифер Фернандез - Залуухан бас халуухан

5 Алана Бланчард - Сурфинг од

Алана Бланчард бол 27 настай мэргэжлийн сурфингийн тамирчин төдийгүй усны хувцасны модел юм. Тэр ямар ч усны хувцсыг амилуулж чадна гэдгийг дээрх зураг гэрчилж байна. Цаана нь гарсан далай, түүний наранд борлосон булчинлаг бие, урт үс нь төгс төгөлдөр гоо үзэсгэлэнг харуулжээ.

Алана Бланчард - Сурфинг од

4 Фэйж Спиранак - Үзэсгэлэнт гольфчин

Мэргэжлийн гольфчин, үзэсгэлэнт Фэйжийн инстаграм, снапчатын түүхүүд нь дасгалын бичлэг, гоолиг биетэй болох гэсэн хэн бүхэнд урам өгөх зүйлүүдээр дүүрэн ажээ. Мөн тэрээр тоглолтын үеэр өөрийн бие галбираа харуулсан хувцас хэрэглэл өмсдөг гэдгийг нь фэнүүд нь мэднэ. Харин 2017 онд эмэгтэй тамирчдыг нэгдсэн дүрэмт хувцастай болгох журмын эсрэг хамгийн хүчтэй тэмцсэн нь Фэйж юм.

Фэйж Спиранак - Үзэсгэлэнт гольфчин

3 Блайр Онейл - Модел тамирчин

Түүний талаар сонсоогүй  бол энэ нь түүний тоглодог спорттой л холбоотой байх. Учир нь тэр гольфийн тамирчин. Бидний аав, өвөө нар л энэ спортоор хичээллэдэг болохоор тэр байх. 13-тайгаасаа эхэлж Америкийн өсвөрийн аврага шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон ч бэртлийн улмаас тэр зодог тайлжээ. Харин одоо бол тэр амжилттай яваа модел юм.

Блайр Онейл - Модел тамирчин

2 Хоф Соло - Гоал

Мэргэжлийн хөлбөмбөгийн хаалгач Хоф 2009-өөс 2016 оны зун хүртэл АНУ-ын шигшээ багт тоглож байжээ. Нүднийх нь харцнаас л мөрөөдөлдөө тэмүүлж, хүссэн зүйлдээ хүрэх гэсэн шийдвэрлэг байдал шууд харагдаж байгаа биз. 

Хоф Соло - Гоал

1 Никки Белла - Wonder woman

Мэргэжлийн бөхийн спортын тамирчин, жүжигчин, загвар өмсөгч түүний жинхэнэ нэрийг Стефание Никола Гарсиа Колас гэдэг ч Никки Белла гэдэг нэрээрээ тэр олонд танигдсан. 2007 оноос хойш мэргэжлийн бөхийн спортоор хичээллэж байсан тэрээр 2016 оны 4 сард өөр бусад зүйлүүдэд анхаарлаа хандуулахаар шийдэж, завсарлага авсан юм. Бидний жагсаалтанд багтсан бусад гайхалтай бүсгүйчүүдийн адил тэр юу ч хийсэн амжилт үзүүлэн гэдэгт итгэлтэй байна шүү.

Никки Белла - Wonder woman

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()