Индонез охидын хөөрхийлөлтэй амьдрал

Өдгөөг хүртэл Африк болон Ойрхи Дорнодын зарим орнуудад охин хүүхдийн бэлгийн уруулыг тайрах харгис уламжлал байсаар байна. Энэ нь тэднийг нас бие гүйцэхэд элдэв өвчин эмгэг, тэрчлэн цэвэр ариун байхад тустай хэмээн үздэг аж. Ийн тайрсан бэлэг эрхтэн маш удаан хугацаанд эдгэрдэг бөгөөд, шарх руу халдвар орох, тэрчлэн цус алдан, цаашлаад амь насаа хүртэл алдах өндөр эрсдэлтэй юм.

Индонез охидын хөөрхийлөлтэй амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Ойролцоогоор 30 гаруй оронд энэхүү аймшигтай харгис уламжлал оршин тогтносоор байна. Ихэвчлэн эмчийн хяналтанд бус, гараар бохир нөхцөлд мэс ажилбарыг явуулдаг ажээ. Энэ нь халдвар дамжуулах, хүүхдийн амь насанд хүртэл аюул заналхийлж буй нь харамсалтай.

2

Гэтэл тэд энэхүү уламжлалаа ариун үйл, хүүхдийнхээ төлөө хийж буй чухал явдал хэмээн хүлээн авч, хүүхдийнхээ нулимсаар инээд хөөр, баясал хийж явна. Мэдээ алдуулалтгүйгээр хүүхдийг орон дээр бүчин барьж, бэлгийн уруулыг тайрч авдаг байна.

3

Өвчиндөө шаналах хүүхдүүд маш их шаналж, цус нулимсандаа хутгалдана. Индонез улсад ойролцоогоор 300 гаруй айл өрхүүд ийнхүү охин үрийнхээ амьдралыг шаналалд оруулаад байгаа юм.

4

Тэд энэхүү үйлийг бурхны бэлэг хэмээн бэлэгшээх бөгөөд хэрвээ тухайн хүүхэд өвчнөө дийлэлгүй насан эцэслэвэл бурхны хүсэл хэмээдэг аж. Чухамдаа улс орнуудын иймэрхүү шашины хэт туйлшрал нь дэлхийг аюулд оруулаад байгаа билээ. 

5

Азийн орнуудаас Филиппин, Малайз, Пакистан, Индонез-д энэхүү аймшигт уламжлалыг үйлдэж, бяцхан үрсийн амьдралыг эрсдэлд оруулсаар байгаа аж. Энэ нь нэг талаар шашин шүтлэг, бурхны таалал хэмээгддэг бөгөөд эцэг эх нь өөрсдийн хүсэлтээр охин үрсээ эрэмдэглэдэг нь зүрх шимширмээр...

6

Ойролцоогоор 2-5 насны хүүхдүүдийг ийнхүү хүчээр бэлгийн уруулыг нь хутгаар зүсэн авдаг бөгөөд, тэдгээр балчирууд уйлан, өвчиндөө ухаанаа алдах нь бий.

7

Зовлон үүгээр ч дуусахгүй юм. Мэс заслын дараах шарх удаан хугацаанд эдгэрэх бөгөөд, арчилгаа сувилгаа муу бол шарх руу бохир орж идээ бээр татах, хүндээр бие засах тэр бүү хэл шээж ч чаддаггүй байна. 

8

Хутгаар ийнхүү зүссэнийхээ дараа бэлгийн уруулыг хооронд нь холбож оёдог. Ингэснээр охид эрт жирэмслэх, хүсээгүй бэлгийн харилцаанд орохгүй, цэвэр ариун байдлаа хадгалах гэнэ. Урт удаан хугацаанд оёотой байсны дараа сая нөхөрт гарахад тэрхүү оёдлыг тасдаж авдаг. 

9

Оёдлын утас арьс маханд шигдэж, нэг бүхэл мэт эдгэрсэн байх бөгөөд, нэгэнт эдгэрсэн шархыг дахин сэдэлж, задлах нь байдлыг бүр ч дордуулж орхидог аж.

10

Бусад орнуудын хувьд энэ нь хүүхдийн эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа хэрэг бөгөөд, иймэрхүү ажиллагаа хийсэн хүнийг хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. Харин тус улсад энэ нь байх ёстой зүйл мэт бол, нийгэм нь хэдийн хүлээн зөвшөөрчээ.

11

Харж байгаачлан бяцхан охин аймшигт зан үйлийн дараа харуусал тээн уйлж сууна. Бяцхан биендээ ахадсан аймшигт яргаллыг биеэр туулж, сэтгэлээ шархлуулсан охид түүгээр тогтохгүй олон юм. 

12

Энэхүү аймшигт ёслолыг үйлдээгүй охин, өсөж том болоод нөхөрт гарч чадахгүй, цэвэр ариун бус хэмээн адлагддаг учир, үүнээс мултрах аргагүй байна.

13

Охидын бэлгийн уруулыг тайрах уламжлал нь эртнээс уламжлалтай бөгөөд Египет улсаас эхтэй аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()