Бие организмаа эрүүл эсэхийг ингэж шалгаарай!

Заавал эмнэлэг рүү явахгүйгээр гарын доорх энгийн аргуудын тусламжтай та өөрийнхөө бие организм, эрхтэн тогтолцоог эрүүл эсэхийг нь хялбархан мэдэх боломжтой. Эдгээр аргуудаас өөрт хэрэгтэйгээ туршиж, үр дүнгээсээ хуваалцаарай!

Бие организмаа эрүүл эсэхийг ингэж шалгаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүд

Нэг нүдээ гарынхаа алгаар дарж, компьютерийнхээ дэлгэцнээс 3-5 алхамын цаана зогсоорой. Тус тойргийн төв хэсэг рүү анхааралтай харж, сайтар төвлөрөх хэрэгтэй. Хэрэв шугамнуудын зарим хэсэг нь бусдаасаа илүү бараан, тод харагдаж байвал, нүдний эмчид үзүүлээрэй!. Энэ нь таны хараа хэвийн биш байгааг илтгэнэ.

Нүд

2 Уян хатан байдал

Шалан дээр хөлөө жийн суугаарай. Ингэхдээ хөлийнхөө үзүүрт гараа хүргэхийг хичээнэ. Хөлөө өвдгөөр нугалж болохгүйг санаарай. Хэрвээ та хөлийнхөө үзүүрт зовох зүйлгүй хүрч байвал асуудалгүй гэж үзнэ. Харин ийн сунгалт хийх үеэр нуруу татаж, хүндрэлтэй санагдвал йог, болон усанд сэлэлтээр хичээллэж уян хатан байдлаа сэргээх ёстойг сануулна.

Уян хатан байдал

3 Зүрх

Нам гүм, тайван орчинд 5 минут орчим суугаад, зурагт үзүүлсэн байрлалаар гарынхаа 5 хурууг судсан дээрээ тавина. Ингээд хэсэг хугацаанд судас хэрхэн цохилохыг мэдрээрэй. Та дотроо судасны цохилт 1 минутанд хэдэн удаа цохилж байгааг анзаарах хэрэгтэй. Хэрэв таны судасны цохилт минутанд 60-100 удаа цохилж байвал хэвийн гэж үзнэ. Бага насны хүүхдийн хувьд мөн ижил дүгнэнэ. Түүнээс их эсвэл бага цохилж байх нь цусны даралт ихсэх асуудалтай болохыг илтгэж байдаг.  Мөн таныг эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.

Зүрх

4 Хуруунууд

Том ч биш, жижиг ч биш хэмжээтэй шилэн аяганд хүйтэн ус хийж хуруугаа 30 секунд орчим дүрэх хэрэгтэй. Энэ үед таны хурууны өндөг цайрч байвал, цусны эргэлт удааширсан, цус багадалттай болохыг илтгэнэ. Хүйтэн усанд энэ мэт удаан хугацаанд биеийн аль нэг хэсгийг байлгах нь биеийн температурыг огцом буулгах мөн захын мэдрэлийн судсуудыг агшаахад хүргэдэг. Иймд ямар ч нөхцөлд хүйтэн орчин, усанд удаан байхгүйг хичээгээрэй.

Хуруунууд

5 Амьсгалын замын систем

Чүдэнз асааж, гараа урагш сунган өмнөө бариарай. Ингэхдээ хамраараа гүнзгий амьсгаа авч, агаарыг амаараа гадагшлуулж, галын дөлийг унтраахыг хичээ!. Та ийм байдалтай, хэр удаан оролдсон вэ? Хэрэв нилээд олон удаа тус үйлдлийг давтсан бол таны амьсгалын систем хүчгүй болохыг харуулна. Ихэвчлэн архи, тамхи, хөшүүн байдал, амьсгалын замын ямар нэгэн архаг өвчний үед тус шинжүүд илэрдэг.

Амьсгалын замын систем

6 Хаван

Хөлөн дээрээ эрхий хуруугаараа дарах хэрэгтэй. Хуруугаа авсны дараа хонхорхой арилахгүй бол, таны биед шингэн хуримтлагдаж, хавагнасан хэмээн гэж ойлгоно.  Иймд та давсны хэрэглээг багасгаж, аль болох хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх тал дээр анхаараарай.

Хаван

7 Бамбай булчирхай

Нүдээ аниад гараа урагш сунгана. Гарынхаа алгыг дээш харуулан, цаасыг  гар дээрээ тавих хэрэгтэй. Хэрэв таны барьсан цаас мэдэгдэхүйц чичрээд байвал, та яаралтай эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Бамбай булчирхай

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()