Цаг хугацааны тухай гайхалтай баримтууд

2014-11-04, 03:08
44,042
Цаг хугацаа нисэн өнгөрч, цаг хугацаа бидний шархыг эдгээж, цаг хугацаа үнэн төрхийг илчилж, цаг хугацаа түүхийг бичсээр байдаг. Ингээд та бүхэндээ цаг хугацааны тухай итгэхэд бэрх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Цаг хугацааны тухай гайхалтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Цаг хугацаа сунадаг.
Эйнштейний харьцангуйн онолоор таталцлын хүч цагийн явцад нөлөөлдөг байна. Хугацаа хэмжигч татах хүчний эх үүсвэрт, жишээлвэл, Дэлхийд ойр байх тусам цаг хугацаа удаан өнгөрдөг болохыг Эйнштейний харьцангуйн онолын туршилт харуулжээ.

Өндөр нарийвчлал бүхий атомын цаг янз бүрийн өндөрт буюу далайн түвшин, уулын орой, онгоцонд гэх мэт газар байхад өөр өөр цагийг заасан байна. Мэдээж ялгаа нь секундээс багаар хэмжигдэж байжээ.

www.caak.mn

2. Цаг хугацаа үргэлж байгаагүй ажээ.
Мөн Эйнштейний харьцангуйн онол ёсоор бол ойролцоогоор 13,7 тэрбум жилийн өмнө их тэсрэлттэй хамт цаг хугацаа үүссэн байна. Цаг хугацаа, орон зай хоёр холбоотой учраас, хөдөлгөөнгүйгээр цаг хугацаа орших ямар ч боломжгүй юм. Тухайлвал объектуудын хөдөлгөөн орон зайд хийгддэг. Их тэсрэлт нь материйг өчүүхэн цэгээс хөдөлгөөнд оруулсан байна.

Үүнийг өөрөөр бодож үзье. Өргөрөгийн тухай ойлголт Хойд туйлаас эхэлдэг. Та хойд туйлаас цааш хойд зүгт явж чадахгүйтэй адил, та бас Их тэсрэлтээс өмнөх цаг хугацааг хэмжиж чадахгүй юм. Их тэсрэлтийн тухай ЭНД дарж дэлгэрэнгүй уншаарай.

www.caak.mn

3. Бид өнгөрсөн үед амьдардаг.
Нейробиологч Дэвид Ийглман (David Eagleman)-ны мэдэгдсэнээр, бид бүхэн өнгөрсөнд 80 миллисекундын хугацаанд амьдардаг байна. Хүний тархи одоо болж буй үйл явдлыг болсноос нь хойш секундыг хоёр дахин хуваасантай тэнцэх хугацааны дараа хүлээж авдаг ажээ.

Алга ташилтын гэрэл дуунаас өмнө таны нүдэнд хүрдэг. Гэхдээ таны тархи тэднийг зэрэг хүлээж авдаг байна.

Үүнээс гадна нүд нэг цэгээс нөгөөд шилжих үед, цаг хугацааны тусгал хойш сунан удааширдаг болохыг тархины судалгаа баталжээ.

www.caak.mn

4. Цаг хугацаа удааширч байна
Дэлхий дээрх цаг хугацаа удааширч байна. Сарны үрэлтийн улмаас Дэлхийн эргэлт саарч байгаа бөгөөд тэр хэмжээгээр 100 жил тутамд нарны хоног ойролцоогоор 2 миллисекундээр уртассаар байгаа ажээ.

Ойролцоогоор 200 сая жилийн дараа, нэг өдөр 24 биш 25 цаг үргэлжилнэ.

www.caak.mn

5. Дэлхийн хамгийн зөв заадаг цаг.
Эрдэмтэд цаг хугацааг хэмжих хэрэглэгдэхүүн болгон атомын цагийг ашигладаг. АНУ-ын стандарт, технологийн үндэсний хүрээлэн дэлхийн хамгийн зөв заадаг цагийг бүтээсэн байна. Уг цаг нь цезийн атомын чичиргээг хэмждэг юм.

Уг цаг нь үнэхээр нарийн заадаг учир 300 сая жил өнгөрсөн ч, нэг ч секунд алдахгүй заах юм байна.

www.caak.mn

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд.
  • Нар ойролцоогоор 5 тэрбум настай, харин Дэлхий 4,545,000,000 настай ажээ.
  • 17-р зуунд амьдарч байсан ирландын хамба Жеймс Ашшерийн үзэж байснаар дэлхий МЭӨ 4004 оны 10 сарын 23-ны ням гарагт бий болжээ. Тэрээр библийн мэдээллийг харьцуулан энэ дүгнэлтэнд хүрсэн байна.
  • Хулгана 3 жил, тахиа 10, муур 21, адуу 40, алтан загас 49, заан 70, аварга том яст мэлхий 150, халим 200 жил хүртэл ихэвчлэн насладаг байна.
  • Наносекунд гэдэг нь секундыг нэг тэрбум хуваасантай тэнцэх хэмжигдэхүүн юм. Гэвч энэ нь фемтосекунд (10−15 с) эсвэл аттосекундтэй (10−18 с) харьцуулвал нилээд удаан хугацаа гэнэ шүү.
  • Квантын онолоор бол цаг хугацааны хамгийн богино хэсэг 0,0000000000000000000000000000000000000000001 секунд байдаг байна. Түүнийг планк цаг гэж нэрлэдэг.
  • Колибри шувуу нь далавчаа секундэнд ойролцоогоор 90 удаа дэвдэг бол, ялаа үүнээс 1000 дахин илүү их дэвж чаддаг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()