Дэлхийн хамгийн жаргалтай залуугийн амьдрал

2016-06-14, 17:51
13,931

Бидний танилцуулах энэ эрийг Жефф Ли (Jeff Lee) гэдэг.  Тэрээр өдгөө 30 насны босгыг алхаж яваа юм. Тэрээр Стэнфордийн их сургуулийг төгссөн ч, өөрийн хүсэл сонирхлын дагуу хувийн дасгалжуулагчаар ажилладаг аж. Гэхдээ юу гээч, тэр дандаа дэлхийн гоо бүсгүйчүүдтэй цаг ямагт хамтдаа байдаг. Ингээд түүний атаархам амжилт, амьдралыг та бүхэндээ дэлгэж байна. 

Дэлхийн хамгийн жаргалтай залуугийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Тэрээр Ази төдийгүй, дэлхийд нэртэй дасгалжуулагч билээ. Дэлхийн гоо бүсгүйн тэмцээний оролцогчид бүгд түүний гараар дамждаг гэсэн үг. Дасгал сургуулилт, бэлтгэл хөдөлгөөн бүрийг анхаарч ажилладаг болохоор түүний ажлын үр дүн нь үргэлж амжилт дагуулдаг. 

2

Тэрээр сүүлийн 5 жилийн турш, Албани, Хятад, Индонез зэрэг улсын Миссүүдийг дасгалжуулж ажиллажээ. Тэд бүгд өөрийн биеийн галбир, гоо үзэмжиндээ сэтгэл хангалуун байдаг гэнэ. Тэдний алхаа гишгээ, хооллолт, хөдөлгөөн бүхий л зүйлсийг зааварчлан, хамтарч ажилладаг.

3

Тэрээр маш шулуун шударга зантай тул, хамтарч ажиллахад үнэхээр тааламжтай байдаг хэмээн орон орны миссүүд ярьжээ. Турах, галбиржих тал дээр юу юунаас илүүтэй ач холбогдол өгдөг тул, хатуу шалгуур, шаардлагыг тавьдаг гэхэд болно.

4

Түүний дасгалжуулан бэлдсэн миссүүд үргэлж дээгүүр байрыг эзэлж, амжилт авчирдаг тул, сүүлийн жилүүдэд эрэлт ихтэй дасгалжуулагчдын нэгт тооцогдоод байна.

5

Маш олон охид бүсгүйчүүд, миссүүд түүнтэй хамтран ажиллахыг хүсэх боловч, энэ нь маш хэцүү. Учир нь түүгээр дасгалжуулахыг хүсэгчид жагсаал үүсгэх шахам олон, дээр нь төлбөрийн хувьд ч тэнгэрт хадсан үнийг санал болгодог. 

6

Түүний эцэг эх, олон жилийн өмнө Тайванаас Европ руу цагаачилжээ. Тэр мөчөөс эхлэн, түүний амьдрал эрс өөрчлөгдсөн гэхэд болно. 

7

Бие бялдраа хөгжүлэхийн сацуу, эрдэм мэдлэгтээ ч гэсэн анхаарав. Гэвч түүний хүссэн жинхэнэ ажил нь дасгалжуулагч гэдгийг ухаарсан даруй, өөрийн мөрөөдлийг дагажээ. 

8

Мөн тэрээр ахлах сургуульд байхдаа усан спортоор идэвхитэй хичээллэдэг байв. Чухам тэр үеэс л бие галбир нь гайхалтай хөгжиж эхэлжээ. Тиймээс ч өөрийн дасгалжуулдаг миссүүддээ усан спортоор хичээллэхийг санал болгодог аж.

9

Хэдийгээр тэрээр спортоор амжилтанд хүрэхийг хүсдэг байсан ч, энэ мөрөөдөл нь бүтээгүй гэдэг. Тэрээр үүнийгээ "Хүнд хийж чадахгүй салбар, амжилтанд хүрэхгүй зүйл гэж байдаг юм байна" хэмээжээ.

10

Залуу эр, чөлөөт цагаараа аль болох ганцаараа тайван байхыг хичээдэг. Учир нь ажлынхаа үеэр дэндүү олон зүйлд сатаарч, анхаарч ажиллах гээд хамаг хүчээ барж орхидог тухайгаа хэлсэн юм.

11

Мөн тэрээр "Хүн дасгалжуулна, гоё сайхан бие галбиртай болгож, эрч хүч урам хайрлана гэдэг маш сайхан ажил" хэмээжээ. 

12

Зөвхөн хичээл сургуулилт, бэлтгэл зэргээс гадна чөлөөт цагаараа ном унших, судалгааны ажил хийх дуртай гэв.

13

Түүний ажлын нэг хэсэг нь сайхан бүсгүйчүүд учир, цаг хором мөчийг уйдахааргүй сайхан өнгөрүүлдэг гэжээ. Мөн одоогоор хувийн амьдрал эхлүүлэхэд бэлэн биш байгаагаа ч хэлээд амжсан байна.

14

Магадгүй түүний амжилтын нууц нь ганц бие, хараат бус байдал байж ч мэдэх юм. 

15

Тэрээр охид бүсгүйчүүдэд аль болох идэвхитэй, уйдах завгүй амьдарч, эрүүл хооллон, шингэн сайн ууж байхыг зөвлөдөг гэнэ. 

16

Залуу өөрийн амьдралдаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг бөгөөд цаашид ч гэсэн олон зүйлийг хийж бүтээх, хүсэл тэмүүлэл дүүрэн байгаагаа хэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()