Испаничууд Улаан лоолиор байлдсан нь

2013-08-29, 20:38
10,482
Өчигдөр буюу 8 сарын 28-нд Испанийн Буньол хотод “Улаан лоольны өдөрлөг” эхэлсэн бөгөөд энэ өдөр хүмүүс гудамжинд улаан лоолиор байлддаг байна. Энэ наадам нь долоо хоногийн турш үргэлжилдэг бөгөөд наадмын үеэр дуу хөгжим, бүжиг, салют гээд төрөл бүрийн үзүүлбэрүүд болдог аж. Хамгийн сонирхолтой нь мэдээж улаан лоолиор байлдах бөгөөд жил бүр мянга мянган Испаничууд энэ тэмцээнд оролцож, 100 гаруй тонн улаан лоолийг хэрэглэдэг байна. Ингээд өнгөрсөн оны хамгийн сонирхолтой гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Испаничууд Улаан лоолиор байлдсан нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Буньол хотын алдарт өдөрлөг. (Alberto Saiz/Associated Press)

www.caak.mn

2. Буньол хотын хүн ам нь 10 мянга боловч жил бүр 40 мянга гаруй хүмүүс цугладаг байна. (Heino Kalis/Reuters)

www.caak.mn

3. Жил бүр зохион байгуулах энэ наадам орон орны иргэдийн анхаарлыг маш ихээр татдаг бөгөөд 2002 онд “Олон улсын наадам” болсон аж. (Jasper Juinen/Getty Images)

www.caak.mn

4. Уг баяр нь 1945 оны үед зун цагийг үдэх баярын үеэр зодоон болж, иргэд улаан лоолиор шидэлцэж эхэлснээр ийнхүү үүссэн байна. (Associated Press/Alberto Saiz)

www.caak.mn

5. 1975 оныг хүртэл иргэд өөрсдөө лоолио авчирдаг байсан бол 1980 оноос хойш улсаас улаан лоолийг даах болсноор наадмын хүрээг улам тэлжээ. (Alberto Saiz/Associated Press)

www.caak.mn

6. Наадам эхлэх үед дүүрэн улаан лооль ачсан ачааны машинууд гарч ирдэг аж. (Jasper Juinen/Getty Images)

www.caak.mn

7. Улаан лоольны наадмын үеэр Бульон хотын бүх хөдөлгөөнийг хаадаг.

www.caak.mn

8. Улаан лооль ачсан машин. (Denis Doyle/Getty Images)

www.caak.mn

9. Иргэдэд бэртэл учруулахгүйн тулд улаан лоолийг бяцлах хэрэгтэй бөгөөд нэг нэгнийхээ хувцсыг урах хориотой. (Jasper Juinen/Getty Images)

www.caak.mn

10. Нүд рүүгээ улаан лооль оруулахгүйн тулд хамгаалалтын шил зүүж болдог байна. (Associated Press/Alberto Saiz)

www.caak.mn

11. Хууль дүрмийн ачаар 1959 оноос хойш ноцтой осол гараагүй байна. (Jasper Juinen/Getty Images)

www.caak.mn

12. Мэдээж, хайр дурлалд цаг зав зарцуулна. (German Garcia/AFP/Getty Images)

www.caak.mn

13. Энэ наадамд нэлээд хэмжээний хөрөнгө зарцуулагддаг бөгөөд ихэнхи нь аюулгүй байдал, лоольны худалдан авалт болон гудамжны цэвэрлэгээнд зарцуулдаг байна. (Jasper Juinen/Getty Images)

www.caak.mn

14. Байлдааны үеэр хотын бүх бар, кафе гэх мэт олон нийтийн үйлчилгээний байгууллагууд хаалттай байдаг. (Heino Kalis/Reuters)

www.caak.mn

15. Улаан лоольноос нуугдаж буй бүсгүй. (Jasper Juinen/Getty Images)

www.caak.mn

16. Улаан лоолин нуур. (Heino Kalis/Reuters)

www.caak.mn

17. Байлдааны үеэр. (Alberto Saiz/Associated Press)

www.caak.mn

18. Байлдаан нь улаан лоолийн шүүсэнд орсноор өндөрлөдөг. (Alberto Saiz/Associated Press)

www.caak.mn

19. Ингээд өдрийн төгсгөл гэхэд улаан лоолийн шүүс тэр чигтээ бий болж, иргэд нь улаан өнгөнд будагддаг. (Jasper Juinen/Getty Images)

www.caak.mn

20. Өдөрлөг дуусах үед иргэд рүү усны машинаар ус цацаж, лоолийг аргилгахад нь тусалдаг байна. (German Garcia/AFP/Getty Images)

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()