Аль цаг үед, хаана төрвөл та жаргах байсан бэ?

2019-05-23, 15:49
9,409

Та хэзээ, хаана төрөхөө сонгох боломжтой байсан бол яах вэ? Мэдээж зарим нь хатан хааны баян тансаг гэр бүлд  төрөхийг эсвэл сайхан том орд харштай тэрбумтны өв залгамжлагч болохыг хүсэх байх. Гэхдээ дэлхийн улс орнууд цаг үе бүрээсээ хамаарч өөр өөр нийгмийн нөхцөл байдалтай байсныг санах хэрэгтэй билээ. Ингээд та бүхэнд нэгэн цагт дэлхийн диваажин байсан улс орнуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Аль цаг үед, хаана төрвөл та жаргах байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 1980-аад оны АНУ

Өнөөдрийн Америк улс нь хүн амьдрахад маш таагүй, муухай газар болж хувирчээ. Тэр тусмаа 1980-аад оныхтой харьцуулбал ард иргэдийнх нь амьдралын түвшин улам доройтсон гэнэ.

Хэрвээ та 1960-аад онд Америкт төрсөн бол саран дээр хөл тавьж, тугаа мандуулсан анхны улсын иргэн болох байжээ. Мөн 1970-аад онд амьдарч байсан бол өөрийн бизнесээ эхлүүлж жинхэнэ Америк мөрөөдөлдөө хүрэх байсан юм. Тэр ч бүү хэл, Оддын дайн, Терминатор зэрэг киноны нээлт дээр очих байжээ. Үүнээс ердөө 10 жилийн дараа гэхэд энэ улс тухайн цаг үеийнхээ диваажин нь болсон юм.

Дэлхийн аль нэг улсад хар арьстай болж төрөх нь тухайн үедээ аюултай байсан. Гэхдээ 1980-аад оны Америкт Африк-Америк гаралтай хүмүүс NBA, NFL зэрэг үндэсний хэмжээний спортын багт том амжилт гаргахын сацуу дуу хөгжим, шоу бизнесийн салбарт ч цахиур хагалж улмаар өөрсдийнхөө эрхийн төлөө тууштай тэмцэж байсан билээ. Иймдээ ч тэд салбар салбарт гаргасан өөрсдийн амжилтаараа нэр хүндээ сэргээж, нийгэм дэх сөрөг бодлыг үгүй хийж чадсан юм.

1980-аад онд Америкт дундаж орлоготой нэг хүн дэлхийн бусад улс орны ямар ч иргэнээс хэд дахин илүү баян, гэр бүл бүр дор хаяж хоёр машинтай, хүссэн цагтаа аялж болдог байжээ. Тухайн үед Америкт ЗХУ-аас айх зүйлгүй, Вьетнамын дайн ч ард хоцорсон байсан юм.

Тиймээс хэрвээ та тэр үед Америкт төрсөн бол дэндүү сайхан амьдрах байж дээ.

1980-аад оны АНУ

2 Хожуу Ромын эзэнт гүрэн

Хэрвээ та IV-р зууны дунд үеийн Ромын эзэнт гүрэнд төрсөн бол аугаа том газар нутагтай, баян чинээлэг, хүчирхэг гүрний иргэн болох байв. Ромын бусад эзэнт гүрний эхэн болон сүүл үеэс ялгаатай нь тухайн үед иргэд нь эрх чөлөөтэй тайван сайхан амьдардаг байсан юм.

Мөн тэр үед ямар ч хүн өөрийн хүслээрээ цэрэг армид элсэх боломжтой байжээ. Харц ардын хүүхэд, боол хүртэл армид элсэн, олон газраар аялж, дэлхий ертөнцтэй танилцдаг байсан аж.

Мөн хамгийн ядуу нэгний гэр дор хаяж 2-3 давхар байсан бөгөөд Ромын бүх хот нийтийн усанд ордог газар, худалдааны том талбай, болон захтай байжээ. Тухайн цаг үедээ л энэ нь төсөөлшгүй их хөгжил цэцэглэлт байсан юм шүү дээ.

Эртний Грекийн талаарх кинонд ихэнхдээ хүлүүлсэн боол гардаг. Мэдээж зарим худалдааны зах мөн хөлөг онгоц дээр боолуудыг ажиллуулдаг байсан нь үнэн хэдий ч тэднийг холын замд эсвэл байлдааны онгоц дээр гарч, ажиллахыг тушаадаггүй байжээ. Тухайн боол өөрөө л байлдааны эсвэл худалдааны хөлөгт орж, сэлүүрчин хийхийг хүсээгүй бол хэн ч тэднийг хүчээр зодож, жанчин ажиллуулдаггүй байсан юм. Гэхдээ тухайн үед сэлүүрчид маш их цалин авдаг байсан тул энэ нь тийм ч муу ажил биш байжээ. Мөн хүн бүр мэргэжлийн сэлүүрчин болох боломжтой байсан гэдэг.

Хожуу Ромын эзэнт гүрэн

3 XII зууны Генуягийн хот улс

XII зуунд Генуя улс нь маш хурдацтайгаар цэцэглэн хөгжиж байсан бөгөөд ердөө 100 мянган хүн амтай байжээ. Ихэнх ард иргэд нь худалдаа эрхэлж, банк санхүү болон хүмүүнлэгийн салбарт ажилладаг байв. Тиймээс хотын хамгийн том худалдааны нэгдлийн төлөөлөгчид Генуя улсыг удирдаж байсан юм. Дашрамд дуулгахад дэлхийн худалдааны бүх замууд Генуя улсаар дамжин өнгөрдөг байсан тул тэд эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнд умбадаг байжээ.

Мөн загалмайтны дайны үед Газар дундын тэнгисийн эргэн тойрны бүх боомтууд маш их эрэлт хэрэгцээнд орж байсан түүхтэй. Тухайн үед хангалттай баяжиж чадсан Генуя улс Византи болон Монголын эзэнт гүрэнтэй ч хэлэлцээр хийж байсан гэдэг. Дүгнэж хэлэхэд XII зуунд та Генуя улсад төрсөн бол маш баян тансаг амьдрах байжээ.

XII зууны Генуягийн хот улс

4 XV-XVI зууны үеийн Испани, Португали

XV-XVI зууны үед энэ хоёр улс Европын хамгийн хүчирхэг орнуудад тооцогддог байжээ. Магеллан, Васко да Гама болон Колумб зэрэг аугаа аялагч, инженер, архитектор, эрдэмтэн судлаачид түүний тод жишээ юм. Энэ цаг үед та Испани, Португалид төрсөн бол ямар нэг шинэ зүйл нээж, даян дэлхийгээр аялж явах байсан биз ээ.

Испани, Португали улсууд шинжлэх ухаан, арвин соёл уламжлал, техник технологийн дэвшлээрээ Европтоо тэргүүлж байснаас гадна шинэ газар нээснийхээ ачаар маш их баяжсан юм. Мөн эзэнт гүрэн нь том байсан тул Америкийн уугуул иргэд, Африк, Номхон далайн хүмүүс ч тэнд амьдардаг байв.

Түүхэндээ хамгийн анх удаа энэ улсын иргэд тив дамнан амьдарч эхэлсэн гэдэг. Амьдралаа цоо шинээр эхэлж, огт өөр газар амьдрах боломж хүн бүрд нээлттэй байна гэхээр гоё биш гэж үү? Тиймдээ ч Испани, Португаличуудыг “Цаг хугацааг урагшлуулж, дэлхийг тэлсэн” хэмээн ярьдаг юм.

XV-XVI зууны үеийн Испани, Португали

5 XIV зуун, Инкүүдийн эзэнт гүрэн

Хэрвээ та бүх нийтийн эрх тэгш байдлыг хүсдэг бол XIV зууны Инкүүдийн эзэнт гүрэн танд маш их таалагдах байжээ. Учир нь тэд бие биеийнхээ хийсэн, бүтээснийг маш ихээр үнэлж, хүндэлдэг байсан юм.

Инкүүд "Ажил хийвэл ам тосодно" гэх ойлголтыг хамгийн анх бүрэн утгаар нь бий болгож чадсан гэхэд хилсдэхгүй. Тэд ямар нэгэн байдлаар хөдөлмөрлөж, нийгэмд үр ашгаа өгч, нөлөөлж л байгаа бол хүн бүр хүндлүүлэх эрхтэй гэж үздэг. Мөн Ацтек болон Майя гэх мэт бусад үндэстнээс ялгаатай нь Инкүүд хүнээр өргөл барьдаггүй байсан юм.

Та төсөөлөөд үз л дээ. Андын нурууны сав газрын ногоон зүлгэн дээр өөрийнхөөрөө ажиллаж хөдөлмөрлөөд, хүн болгонд хүндлүүлэх сайхан биш гэж үү? 

Гагцхүү тэдний ганц айдаг байсан зүйл нь Испаничуудын эзлэн түрэмгийлэл байсан гэдгийг дурдах хэрэгтэй юм.

XIV зуун, Инкүүдийн эзэнт гүрэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()