Африкийг эзлэх Оросуудын нууц төлөвлөгөө

Газар зүйн их нээлтийн эрин үед Испани, Португали улсууд далайн чанадад нөлөөгөө тэлж, өөрийн дэг журмаа тогтоож эхэлсэн билээ. Удалгүй Англи, Франц, Нидерланд улсууд ч энэхүү ажиллагаанд нэгдэх болсон. Харин Оросын хувьд хөрш зэргэлдээх орнууддаа л нөлөөлөхөөс хэтрэхгүй байсан ч, 1-р Петр хаан ширээнд сууснаар энэ байдлыг өөрчлөх оролдлого хийж байжээ. 

Африкийг эзлэх Оросуудын нууц төлөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1-р Петр хаан Орос оронд асар их өөрчлөлт, шинэчлэлт хийгээд зогсохгүй Европын соёл иргэншлээс хөлөг онгоц бүтээх технологийг улсдаа нэвтрүүлжээ. Сайн чанарын хөлөг үүссэнээр тэрээр сэтгэл хөдлөлд автаж, шинэ газар нутаг эзлэхэд анхаарал хандуулж эхэлсэн боловч ихэнх газар нутаг аль нэг улсын эрхшээлд автсан байсан учир шинэ газар хайх хэрэгтэй болсон байна. Харин энэ үед Африкийн зүүн хэсэгт орших Мадагаскар арал нь далайн дээрэмчдийн орогнолыг эс тооцвол бараг эзэнгүй шахуу газар байлаа.

Анх Мадагаскарыг Францчууд удирдаж байсан боловч 1670 оны бослогын үеэр бүх колоничлогчдыг түрэн гаргасан байна. Ингээд Мадагаскарын нутаг дэвсгэрээс Энэтхэг рүү зорчих усан онгоц руу довтлоход улам хялбар болжээ. Хэдийгээр Европчууд үүнийг анхааралдаа авч шийдвэрлэх гэж оролдсон боловч далайн дээрэмчдийг зогсоож хүчрээгүй байна. Тиймээс бага багаар Мадагаскарт өөрийн гэсэн засаглал үүсэж,  далайн дээрэмчид чухал байр суурь эзлэх болжээ.

Мадагаскарын газрын зураг, 1702 он.

1721 онд Мадагаскарыг Шведүүд эзлэх гэж оролдсон байна. Оростой хийсэн Хойд нутгийн дайнд ялагдсан Шведчүүдэд Мадагаскарын засаглалд орлогын шинэ эх үүсвэр хэрэг болсон юм. Ингээд тэд Африк руу экспедиц хөдөлгөж, тэргүүнээр нь дэд-адмирал Даниэл Вильстерийг томилсон боловч улсын санхүүгийн байдал асуудалтай, хөлөг онгоцыг тоноглож чадахгүй байсан учир энэхүү төсөл зогсжээ. 

Харин Вильстер нэлээд сэргэлэн, ухаантай нэгэн байсан учир Петрбургийг зорьж өөрийгөө оросын дайсан биш хэмээн ойлгуулж, хаантай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Петр хаан Мадагаскарын тухай мэдмэгцээ шууд л эзлэх хүсэлд  автсан юм.

Ингээд Мадагаскарыг эзлэх бэлтгэл ажлыг тэрээр нууцын зэрэглэлтэйгээр Ревел буюу одоогийн Эстонийн нийслэл Таллинд эхлүүлсэн аж. Бүх ажлыг оросын флотын генерал Апраксины хамтаар хийж байсан бөгөөд уг ажиллагаанд гадаад хэргийн түшмэдийг огт оруулаагүй юм. Ажлын байраа хүртэл тэд нууцалж “тогтсон газраа ирэх” хэмээн тэмдэглэж байсан гэнэ.

XVII зууны үеийн газрын зураг, экспедицийн маршрут

Харин Вильстерийг аялал эхэлтэл цэргийн нэгэн командлагчийн гэрт нууж, хоригдлын дүрээр байлгаж байжээ. Тэд дайны бус харин худалдааны далбаа мандуулж явахаар болсон бөгөөд тоноглогдсон худалдааны онгоц явах нь сэжигтэй санагдах байсан учир аяллынхаа маршрутыг Ла-Маншаар бус харин Британийг тойрч явахаар зохиосон байна.

Ийнхүү “Амстердам Галей”, “Декрон де Ливде” хэмээх 2 хөлөг Мадагаскарыг зорьсон бөгөөд аяллын удирдагч Вильстерийн гол үүрэг нь далайн дээрэмчдийн бүх баазыг сүйтгэж, Петр хааны илгээсэн захиаг Мадагаскарын удирдагчид хүргэн өгч, дипломат болон худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёстой байжээ.

Харамсалтай нь, 1723 оны 12 сарын 21-нд Ревелээс хөдөлсөн хөлөг онгоцнууд Данийн аралд ч хүрэлгүй далайн шуурганд өртөн усан онгоцны нэг рүү нь ус нэвчин орж, нөгөө нь тэнцвэр алдаж эхэлжээ. Ингээд тэд буцахаас өөр аргагүйд хүрсэн боловч Петр хаан Мадагаскарыг эзлэх бодлоосоо ухралгүй илүү найдвартай бэлтгэж хийж эхэлсэн байна. Гэвч 1-р Петр хаан нас барснаар эл ажиллагаа зогссон юм. Ингээд Оросууд Африкт хүрч чадаагүй ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()