Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

Шигдэж ургах, хугарах, шарлах, мөөгөнцөртөх гээд бидний хумс амархан гэмтэж, асуудал үүсгэдэг. Хумсанд үүссэн зарим өөрчлөлт эвгүй харагддаг, цаашлаад зовиур мэдрэгдэх нь ч бий. Тэгвэл үүнийг хялбар аргаар гэртээ эмчлэх боломжтой юм. Ингээд та бүхэнд гэртээ байдаг энгийн зүйлсээр хумсаа үр дүнтэй эмчлэх аргуудыг хүргэж байна. 

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хумсны толь хөндийрөх

Хумсны толь хурууны өндөгнөөс хөндийрөх тохиолдол нь ихэвчлэн удаан бөгөөд өвдөлт зовиургүй явагддаг. Гэхдээ хумсны өнгө, хэлбэр дүрс өөрчлөгдөж байгаагаас үүнийг анзаарч болно.

Хумсны толь хөндийрөх

  • Цайны модны тос: Уг тосны бактерийн эсрэг үйлчилгээ нь хумсан доор үүссэн мөөгөнцөр болон бусад төрлийн халдварыг устгана. Цайны модны тосыг наргилын тостой хольж хумсандаа түрхэнэ.
  • Эдгэрэх хүртэл нь хумсаа хуурай байлгаарай

2 Шигдэж ургасан хумс

Хумсанд тохиолддог хамгийн хэцүү асуудал бол яах аргагүй хөлийн хумс дотогш шигдэж ургах. Хумс шигдэж ургаснаар улайж, өвчин орж, хавдаж, хумсны эргэн тойрны арьсанд идээлэх шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд:

  • Хөлөө бүлээн усанд дүр: Хөлөө бүлээн усанд 20 минут орчим дүрснээр хавдалт болон өвчнийг намдаана. Усандаа тосон саван эсвэл Epsom давс нэмж болно.
  • Алимны цуу: Бүлээн усандаа ¼ аяга алимны цуу нэмбэл ариутгах, үрэвсэл болон өвчин намдаах үйлчилгээ үзүүлнэ. 20 минут хөлөө дүрэх хэрэгтэй. 
  • Шигдэж ургасан хумсан доороо оёдлын утас эсвэл шүд цэвэрлэх утас шургуулна:  Хөлөө дэвтээсний дараа оёдлын эсвэл шүд цэвэрлэх утсыг шигдэж ургасан хумсныхаа үзүүр доогуур шургуулна. Ингэснээр хумсыг өргөж, арьсанд шигдэж ургахаас сэргийлнэ.
  • Хөлд эвтэйхэн гутал сонгох: Бидний өмсөж байгаа гутал, оймс хумсны ургалтад нөлөөлдөг. Хөл хэт барьсан гутал өмсөхгүй байх, хөлөнд даралт үүсгэх оймсноос татгалзах хэрэгтэй.

Шигдэж ургасан хумс

3 Хумс зузаарах

Гарын хумснаас илүү хөлийн хумс зузаарах тохиолдол элбэг байдаг ба мөөгөнцрийн халдварын үед түгээмэл тохиолддог. Хумс зузаарч, өнгө нь өөрчлөгдөж, хагарч эхэлдэг ба эвгүй үнэр гардаг.

Хумс зузаарах

  • Гавар түрхэх: Эхлээд хумсаа богино болгож тайрвал эмчилгээ мөөгөнцөрт хүрэхэд хялбар болно. Дараа нь өдөрт 2 удаа хумсандаа гавар түрхээрэй.
  • Epsom давс: Өдөрт 2-3 удаа Epsom давстай бүлээн усанд хөлөө дүрнэ.
  • Цагаан цуу: Цагаан цуутай бүлээн усанд хөлөө дүрнэ. Цагаан цуу, бүлээн усыг 1:2 хэмжээтэй хийж бэлтгэнэ. Ингэснээр бактерийн тархалтыг багасгадаг байна.

4 Хөлийн хумсны мөөгөнцөр

Хөлийн хумс мөөгөнцөртөх тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд хөлийн хумсны толинд цагаан, шар толбо үүсдэг. Хэсэг хугацааны дараа мөөгөнцөр тархаж, хумс тэр чигтээ шарлаж, зузаарч, хэлбэрээ алдана.

  • Хөл дүрэх уусмал бэлдэх: 4 аяга халуун усанд ½ аяга хүнсний сода, ½ аяга Epsom давс, ¼ аяга устөрөгчийн исэл (hydrogen peroxide) хийж 10 минут хөлөө дүрнэ.
  • Цайны модны тос эсвэл орегано тос ашиглах: Эдгээр тос нь халдваргүйжүүлэх, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Тосыг хөвөнд шингээж хумсан дээрээ түрхэнэ.

Хөлийн хумсны мөөгөнцөр

5 Хумс хагарах

Энэ тохиолдолд хумсны толь давхаргаараа хагарч, хумс нимгэрч, амархан хугарамтгай болдог. Хөл болон гарын хумсанд тохиолдоно.

  • Хумсаа чийгшүүлэх: Тосон түрхлэг чийгшүүлэх бүтээгдэхүүн хумс болон эргэн тойрны арьсанд шингээж, түрхэх хэрэгтэй.

Хумс хагарах

  • Хумсаа нойтон үед нь авах: Энэ тохиолдолд хумсыг хуурай үед нь авах нь илүү их хагарах үндэс болдог. Тиймээс хумсаа усанд дүрсний дараа авах нь зүйтэй.
  • Цэвэрлэгээ хийх үедээ бээлий өмсөх: Усанд болон химийн гаралтай зүйлд гараа их хүргэх нь гар болон хумсанд халтай байдаг. Тиймээс бээлий өмсөж байгаарай

6 Цус хуралдах

Хумсаа юманд цохиж, гэмтээсэн үед хумсны дотор цус хуралддаг. Энэ үед хумс эмзэг болж, өнгө нь өөрчлөгдөж, даралт мэдрэгддэг.

Цус хуралдах

  • Мөс тавих: Мөсөөр жин тавьснаар өвчин болон хавдар нь дарагдана.
  • Бэртсэн хэсгийг хөдөлгөөнгүй байлгах: Бэртсэн хэсгийн хөдөлгөөнийг аль болох хязгаарлах.
  • Боолт хийх: Бөөгнөрсөн цусыг нэмэгдүүлэхгүйн тулд хуруугаа боох хэрэгтэй.
  • Дээш өргөх: Хуруугаа дээш өргөснөөр өвдөлт нь багасна.

7 Хумс өнгөө алдах

Хумсны өнгө цагаан, шар заримдаа ногоон болж өөрчлөгдөнө. Хэрэв шар юм уу цайвар цагаан болж өөрчлөгдсөн бол хумс мөөгөнцөрдсөний шинж. Харин хумсны өнгө бага зэрэг өөрчлөгдөх нь тийм ч санаа зовоох асуудал биш юм.

Хумс өнгөө алдах

  • Хүнсний содоор үрэх: ½ цайны халбага устөрөгчийн ислийг 1 цайны халбага хүнсний содатай холино. Холимгоор хумсаа үрж, 3 минут байлгана.
  • Цагаан цуу: Бактерийн халдвараас болж хумсны өнгө өөрчлөгддөг учир хөл эсвэл гараа цагаан цуутай усанд дүрээрэй.
  • Нимбэгийн шүүс: Нимбэгийн шүүсэнд хумсаа дүрснээр хумсан дээрх толбыг арилгах боломжтой.
  • Хумсаа будалгүй амраах: Хумсаа байнга буддагаас үүдэн хумсны өнгө өөрчлөгдөх тохиолдол байдаг. Хэсэг хугацаанд хумсаа будалгүй нөхөн сэргэх боломж олгоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()