Үүнээс өдөр бүр унтахын өмнө 1 халбагыг уугаад, нойргүйдэлд баяртай гэж хэлээрэй!

Нойргүйдэл бол биеийн эрүүл мэндэд олон сөрөг нөлөөг дагуулдаг түгээмэл тохиолддог өвчин юм. Бие организм хангалттай амраагүйгээс болж цочимтгой болох, тархины үйл ажиллагаа муудах, зүрхний өвчин, даралт ихсэж, цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Харин та уг нийтлэлд анхаарлаа хандуулж, зааврын дагуу бэлдсэн бэлдмэлээ ердөө нэг хоолны халбагыг уугаад нойргүйдэлд баяртай гэж хэлээрэй!

Үүнээс өдөр бүр унтахын өмнө 1 халбагыг уугаад, нойргүйдэлд баяртай гэж хэлээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ачаалал ихсэхэд унтах цагаа нэмэгдүүлээрэй!

Хүн өдрийнхөө эрч хүчийг авч, үр бүтээлтэй ажиллахын тулд хангалттай хэмжээний нойрыг авах хэрэгтэй бөгөөд дараах 2 байгалийн цэвэр бүтээгдэхүүн нь таныг тавтай нойрсоход туслах болно. Гималайн далайн давс, цэвэр зөгийн бал нь гүн нойрсох, нойрны чанарыг сайжруулахад сайн нөлөө үзүүлдэг байна.

Жорыг бэлдэхийн тулд танд 5 цайны халбага цэвэр зөгийн бал, 1 цайны халбага Гималайн далайн давс хэрэгтэй. Орцуудыг сайтар хольж, шилэн саванд хийж хадгалаад, унтахынхаа өмнө тал халбагыг уугаарай. Хурдан шингээхийн тулд хэлэн доороо тавьж, эсвэл нэг аяга бүлээн усанд хийж ууж болно. 

Ачаалал ихсэхэд унтах цагаа нэмэгдүүлээрэй!

Гималайн далайн давсны ач тус

Гималайн далайн давс нь, хүний биед шаардлагатай 84 төрлийн эрдсийг агуулдгийн зэрэгцээ хоолны давс шиг химийн аргаар боловсруулагдаагүй учраас Гималайн давсны агууламж дахь эрдсийг хүний бие бүрэн шингээх чадвартай. Түүнчлэн тус давс нь, олон сая жилийн өмнө үүссэн бөгөөд ямар нэгэн хорт бодис, бохирдол агуулдаггүйгээрээ онцлог юм. Энэ давс нь цусны даралтыг бууруулж, "мелатонин", "сератонин" гэх мэт гормонуудыг зохицуулахад тусладаг. 

Гималайн далайн давсны ач тус

Зөгийн бал нь сайн унтаж, амрахад хэрхэн нөлөөлдөг вэ?

Цэвэр зөгийн бал нь амин дэм, эрдсээр баялаг бөгөөд цусанд инсулины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг байна. Зөгийн балыг халаах үед фермент, амин дэмийн агууламж нь устдаг тул аль болох халаахгүй хэрэглэх хэрэгтэй. Ихэвчлэн хүнсний дэлгүүрт зарагдаж буй зөгийн балаас илүү цэвэр, байгалийн зөгийн бал нь эмчилгээний чанар өндөртэй байдаг билээ. 

Энэхүү 2 орц нь таныг эмнээс илүү гүн нойрсуулах болно. Шөнө сайн унтаж амрах нь таргалалт, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах болно. Үүнийг ууснаар та өглөө сэргэг босч, өдрийн турш эрч хүчтэй байх болно. 

Зөгийн бал нь сайн унтаж, амрахад хэрхэн нөлөөлдөг вэ?

Энэхүү бэлдмэлийг та гэрийн нөхцөлд хялбар хийж болох бөгөөд  таныг тавтай нойрсуулахад туслах болно. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()