Google Maps -ын хориотой газрын зураг

2012-11-08, 22:51
36,826
Хэдийгээр Google Map-аар хайсан газар орныхоо зургийг төвөггүй олж болох боловч зарим нэг Улс орны зарим хэсгийг харуулж болохгүй хэмээн нууцалсан байдаг байна. Хэрвээ Google Map-ыг сайн ажиглавал зарим нэг хэсгийг харлуулан нууцалсан байдаг. Тэгвэл ямар газар орны, ямар хэсгийг яагаад нууж далдалсан талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. Энэ бол зөвхөн нууцалсан хэсгийн төлөөлөл болох 23 газар гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Мөн ихэнх газар нь тухайн улсын нууц бөгөөд террорист халдлагаас эмээсэндээ нуусан гэдэг.
Google Maps -ын хориотой газрын зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Бэйкер Лейк, Хойд Канадад байрлах инуитуудын газар нутаг
“Доктор Бойлан” хэмээх нэртэй нэгэн хүн үзэхдээ: Газрын зураг дээрх харлуулсан энэхүү газарт харь гаригийн хүмүүсийн далангийн системийг нууж байгаа хэмээн үзэж байгаа аж.

www.caak.mn


2. Герман дахь агаарын нисэх хүчний “Рамштайн” бааз

НАТО-ийн энэхүү агаарын нисэх хүчний бааз нь “Иракийн эрх чөлөө” хэмээх үйл ажиллагааны эхлэлийн цэг бөгөөд магадгүй ямар нэг террорист халдлагын үйл ажиллагааны эхлэлийн цэг ч байж болно. Тиймээс энэ нь газрын зураг дээрээс энэ баазыг хэсэгчлэн авсан гол шалтгаан байж болох юм.

www.caak.mn


3. Номхон далайн баруун хойд зүг, АНУ

Энэхүү зураг дээр яг ямар газрыг олж харж чадахгүй байна вэ? Вашингтон болон Орегоны мужийн хилээс холгүй орших энэхүү газарт судалгаа хийсэн боловч газрын зураг дээр тэмдэглэхгүй байх ноцтой шалтгаан олдоогүй бөгөөд аймшигт хашаа болон ямар ч тэмдэглэгээгүй хаалгыг л олсон байна.

www.caak.mn


4. Унгарын нефть боловсруулах “Шазаломбатта” үйлдвэр

Энэ газар нь Google Maps дээр байгаа өвөрмөц газрын нэг юм. Учир нь энэхүү газрыг бүхэлд нь ногоон өнгөөр тэмдэглэсэн байдаг аж. Үйлдвэрийн байр, газар нутаг зэргийн алийг нь ч тэмдэглээгүй бөгөөд ганц харж болох зүйл нь цэлийсэн ногоон тал юм.

www.caak.mn


5. Голланд дахь Хьюис Тены ордон

Хааны ордон террорист халдлагын эхлэлийн цэг байх магадлалтай гэж итгэхэд нэлээд бэрх боловч энэхүү Хьюис Тены ордныг газрын зургийн аль ч талаас харсан бүдгэрүүлсэн байх юм. Харин нэлээд томруулах юм бол эргэн тойрон дахь моднууд нь тод харагдах аж.

www.caak.mn


6. Оросын үл мэдэгдэх бүс

Энэхүү бүст юу нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Зарим нэг баримтаас харахад энд “үл харагдах юмыг радио долгионы хүчээр харах станц эсвэл пуужинг замаас нь тогтоох систем байх магадлалтай” хэмээн үздэг байна.  Харин зарим нь энэхүү зургийг Оросын өөр нэг бүсээс шилжүүлэн тавьсан гэж таамагладаг аж.

www.caak.mn


7. АНУ, “Mobil” нефтийн корпораци

Зарим хүмүүс Mobil корпорацийн газрын зураг дээрх зураг нь бүдгэрүүлсэн байгаад ихэд сэтгэл  хангалуун бус байдаг аж. Учир нь террорист халдлагыг ямар нэг нефтийн газраас эхлэх нь юу л бол хэмээн үздэг аж. Гэхдээ террористууд ямар бодолтой байгааг нь хэрхэн тааж мэдэх билээ.

www.caak.mn


8. Хойд Солонгос

“Тамын тэнхлэг” хэмээх энэхүү газрын талаар ихэнхи нь сонсож байсан боловч очиж үзсэн хүн бараг л үгүй болов уу. Та энэхүү газрыг Google Maps-аар харж чадахгүй. Хэдийгээр Хойд Солонгосыг газрын зураг дээр тэмдэглэсэн боловч бусад ямар нэгэн дүүрэг, гудамжны нэр зэргийг огт бичээгүй байдаг байна.

www.caak.mn


9. Францын агаарын нисэх хүчний Реймс дахь бааз

Энэхүү баазыг яагаад  Google Maps дээр нууцалсан байдгийг одоог болтол тайлаагүй байгаа гэнэ.

www.caak.mn


10. Индиан Пойнт цахилгаан станц
АНУ-ын олон эрх баригчид Индиан Пойнт цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоох тушаал өгсөн байна. Байгаль экологид муугаас гадна газар хөдлөлтийг тэсвэрлэх бат бөх биш учраас бүхэл бүтэн орныг сүйрүүлэх аюултай хэмээн үздэг аж.

www.caak.mn


11. Голланд дахь “Волкель” агаарын нисэх хүчин

Энэхүү агаарын нисэх хүчнийг газрын зураг дээр нэлээд сайн балласан байна. WikiLeaks энэхүү баазын байрлах газар нутагт цөмийн зэвсгийн цэнэг байхыг баталсан дипломат захидлыг нийтэлсэн гэнэ.

www.caak.mn


12. Богино долгионы туяаны судалгааны компани

Богино долгион судалгаа нь АНУ-д хийж буй хориотой, үл хүлээн зөвшөөрөгдөх судалгааны нэг аж. Гакон хэмээх газар янз бүрийн судалгааны, туршилтын үйл ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд энэ нь газар хөдлөлт, үер усны аюулын гол эх үүсвэр болж байгаа хэмээн үзэж байгаа боловч нотолгоо үгүй гэнэ.

www.caak.mn


13. АНУ. Калифорния дахь уралдааны Мазда Лагуна Сека зам

Энэ нь Google Maps-ын бас нэгэн хачирхалтай газар юм. Яагаад энэхүү газрыг ийнхүү нууцалсан нь хачирхалтай байгаа бөгөөд хамгийн гол нь энэ нь зүгээр л уралдааны зам шүү дээ.

www.caak.mn


14. Вавилон, Ирак

Вавилон хотын эргэн тойронд байх газар нутаг нь тод харагдаж байгаа боловч Вавилон хотыг бүдгэрүүлэн тэмдэглэсэн байдаг аж. Магадгүй үүнийг үндэсний эсэргүүцэгчидтэй холбон тайлбарлаж болох юм...

www.caak.mn


15. Чили, Тантаукогийн үндэсний хүрээлэн

Ямар шалтгаанаар энэхүү Тантаукогийн хүрээлэнг Google Maps-т тэмдэглээгүй талаар хэн ч мэдэхгүй аж.

www.caak.mn


16. “Холм” Эльмир дахь засан хүмүүжүүлэх газар

Энэхүү шорон нь Нью-Йорк дахь хамгийн чанга хатуу дэглэмтэй газрын нэг юм. Аттик шоронгоос оргохыг завдсан хэд хэдэн хоригдол болон оргодлуудаас болоод дахин ийм үйл явддлыг давтагдуулахгүй нь тулд улсын удирдлагууд санаа зовох нь мэдээж.

www.caak.mn


17. Алексей Миллерийн байр, Орос

Wikipedia-ийн тэмдэглэснээр энэхүү гэзарт “ОАО Газпромын гүйцэтгэх захирал Алексей Миллерийн хувийн байшин байсан” хэмээн үздэг байна. Тэгвэл яагаад энэхүү газрыг тэмдэглээгүй юм бол? Магадгүй бид Google-ийн удирлагуудад хандаж газрын зураг дээр бидний амьдарч буй газар нутгийн зургийг тавиулахгүй байх шаардлагыг тавих сүр хүч дутмаг юм болов уу.

www.caak.mn


18. Хурандаа Сандерс

Энэ бас Google-ын хачирхалтай баримт юм. Хурандаа Сандерс нь “Kentucky Fried Chicken”-ий нүүр царай боловч Google Street View-ийн ганц ч зурган дээр гардаггүй байсан аж. Google-ийн төлөөлөгчдийн хэлж байгаагаар, "Сандерс бол бодит хүн байсан бөгөөд бодит хүмүүсийн зургууд ямар ч зураг дээр бүдгэрсэн байх ёстой" -гэжээ.

www.caak.mn


19. Фарогийн арлууд, Дани

Энэхүү бүст олон нийтэд ил гаргаж боломгүй тийм нэгэн цэргийн байгууламж байдаг гэж үздэг байна.

www.caak.mn


20. Португали дахь НАТО-ийн штаб

НАТО-ийн штабын зургийг хэвлэж буй хэн ч болов дэлхийн гадаргын өөр нэг бүсийн зургийг авч тавьдаг байсан байна. Энэ нь үнэхээр хачирхалтай.

www.caak.mn


21. Сибрук цөмийн станц, Нью-Гэмпшир

АНУ-ын зүүн хойд зүгт орших энэхүү газарт Сибрукын цөмийн цахилгаан станц байрладаг хэмээн үздэг аж.

www.caak.mn


22. Пуужингийн уурхай, Испани

Судлаачдын үзэж байгаагаар “Яг энэхүү газрын дунд хэсэгт нь пуужингийн уурхай мэт газар байдаг гэнэ. Сонирхолтой нь энэхүү газрыг Yahoo! Maps дээр харж болох боловч Google Maps дээр харин үгүй аж.

www.caak.mn


23. Францын атомын цөм
“The Marcoule site of the Commissariat l’Energie Atomique” хэмээх өгүүлбэр ямар утгатайг мэдэхгүй боловч хамгийн гол үг нь “Atomique” болов уу хэмээн таамаглаж байна.

www.caak.mn


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()